Эрүүл мэнд

Үүнийг кофе, цайндаа хольж уугаад, бөөрний өвчнөөс салаарай!

Дэлхийн олон оронд "кардамом" хэмээх энэхүү халуун ногоог ашиглан бөөрний өвчнийг эмчилсээр ирсэн түүхэн уламжлалтай билээ. Нэн ялангуяа Хятад болон Энэтхэгт кардамомыг ашиглан бараг бүх төрлийн өвчнийг эдгээдэг байна. Ингээд та бүхнийхээ эрүүл мэндэд зориулж кардамомыг ашиглан шидэт ундаа бэлтгэх жорыг хүргэе. 

Үүнийг кофе, цайндаа хольж уугаад, бөөрний өвчнөөс салаарай! Хадгалах

Өндөр настай хөрш маань үүнийг уугаад л, үе мөчний өвчин, өндөр даралтаасаа салж чадсан!

Окинавын арал дээрх хүмүүс хамгийн урт удаан насалдаг гэнэ. Энэ арал дээрх эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 88, эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 92 нас байдаг аж. Тэдний ийнхүү урт удаан насалдаг нууц нь хоол хүнсэндээ "гүргэм" цэцэг ашигладагт оршино. Гүргэм хэрэглэснээр хавдраар өвчлөх, цус харвах, зүрхний шигдээс зэрэг өвчин тусах магадлалыг бууруулдаг байна. Нэг удаа хэрэглэхэд л та үр дүнг мэдрэх болно.

Өндөр настай хөрш маань үүнийг уугаад л, үе мөчний өвчин, өндөр даралтаасаа салж чадсан! Хадгалах

Тромбоз өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд

Анагаах ухаанд судасны хана гэмтэх үед судсанд үүсдэг бүлэнг тромбоз гэж нэрлэдэг. Тромбоз бий болсноор цусны зогсонгишил үүсэх нөхцөл бүрддэг учраас амь насанд тун аюултай үйл явц гэж ойлгож болно. Хүний биед цусны бүлэн үүсэх нь түгээмэл байдаг. Цусны системийн зохицуулалт сайтай бол ихэнх тохиолдолд ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрэлгүйгээр тромбоз нь өөрөө аяндаа уусчихдаг ч цусны эргэлт муутай бол судсаар цус хэвийн гүйх боломжгүй болж улмаар амь насанд аюул учрах эрсдэл үүсдэг. Хэн бүхний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйл учраас тромбозын талаар тодорхой хэмжээний ойлголттой байх нь зүйтэй юм.  

Тромбоз өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд Хадгалах

Чихрийн шижин өвчин таныг зовоож байна уу? Үүнийг найруулж уугаад, өвчнөө март!

Өвчин зовлонгүй эрүүл байх хамгийн баттай арга юу вэ? гэвэл хүн бүр л эрүүл хооллолт гэж хариулах болов уу. Эрүүл чанартай хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр, та олон төрлийн өвчнөөс ангижирч, амар тайван байх нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр та бүхэндээ манай улс төдийгүй дэлхий нийтэд хамгийн түгээмэл өвчин хэмээгддэг чихрийн шижинг гэрийн нөхцөлд эмчлэх аргыг танилцуулж байна. 

Чихрийн шижин өвчин таныг зовоож байна уу? Үүнийг найруулж уугаад, өвчнөө март! Хадгалах

Бүсгүй таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол тоолгүй өнгөрч болохгүй!

Эмэгтэйчүүдийн өвчин бусад өвчнүүд шиг ил биш далд хэлбэрээр даамжирдаг учраас эрт оношилж, эмчлэх хэрэгтэй байдаг. Гэвч аливаа өвчний шинж тэмдэг дөнгөж илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандсанаар түргэн эдгэрэх боломж бүрддэг юм. Жишээлбэл хөхний хорт хавдрыг эхний үед нь илрүүлснээр эдгэрэх боломж 90%-тай байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр эмэгтэйчүүдийн биед ямар шинж тэмдгүүд илэрвэл анзааралгүй орхиж болохгүй талаар танилцуулъя. 

Бүсгүй таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол тоолгүй өнгөрч болохгүй! Хадгалах

Байцааны навчаар хөлөө ороогоод унтаарай. Яагаад гэвэл?

Хөлөө байцаагаар ороох нь ямар ач тустай, ямар үр дүнд хүрэх бол хэмээн та гайхаж байна уу?  Ногоон байцаа нь тоонолжин цэцгийн ангид багтах бөгөөд эрүүл мэндэд маш тустай хүнсний ногоо юм.  Байцаанд С, К, В1, В2, В6 амин дэм, кали, фолийн хүчил, зэс, марганц зэрэг агуулагддаг аж. Байцааны навчийг ардын анагаах ухаанд хэв гажилт, үрэвсэл, шарх зэрэгт ашигладаг байна.

Байцааны навчаар хөлөө ороогоод унтаарай. Яагаад гэвэл? Хадгалах

Өндөг идэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухаанаар баталжээ!

Зарим хүмүүс өндгийг ялангуяа "өндөгний шарыг" эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл бодит байдал дээр өндөг нь манай гараг дээрх бүхий л идэж болох зүйлсээс хамгийн их хэмжээний уургийг өөртөө агуулсан байдаг ажээ. Бидэнд зайлшгүй шаардлагатай витамин, эрдэс бодис, амин хүчил болон уургийг өөртөө агуулдаг тул хүний биед булчинг үүсгэж, эдийг нөхөн сэргэхэд тусладаг. Хоол судлаачид өдөрт 2-3 өндөг идсэнээр хэн ч байлаа гэсэн зохистой хооллож чадна хэмээдэг байна. Тэгвэл өндөг нь бидний биед чухам ямар нөлөө үзүүлж байдгийг хамтдаа олж мэдэцгээе. 

Өндөг идэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухаанаар баталжээ! Хадгалах

Таны чих юу хэлэхийг хүсч байна вэ?

Таны чих танд зовиур шаналгааг авчраад байгаа юм биш биз? Чих зовиуртай байх нь чихний үрэвсэлтэй болсон эсвэл эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай болсныг илтгэдэг. Ямар ч тохиолдолд чих өвдөх нь сайхан мэдрэмжийг авчрахгүй нь тодорхой билээ. Тиймээс янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн бидний чих өвддөг бөгөөд чихний өвчнийг тоохгүй орхих нь осолтой. За ингээд чих өвдөхөд хүргэдэг түгээмэл шалтгаануудтай бүгдээрээ танилцацгаая.

Таны чих юу хэлэхийг хүсч байна вэ? Хадгалах

Хүүхдийг үнсч болохгүй 13 аймшигтай шалтгаан

Хүүхдийг үнсэх нь бидний тэр хүүхдэд хайраа илэрхийлэх нэгэн арга гэж хэлж болно. Мөн үнсэх нь яг тамхитай адил донтуулдаг байна. Харамсалтай нь энэ нь мөн тэднийг өвчин тусах эрсдэлд хүргэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Учир нь нялх хүүхдийн дархлааны систем бид бүхэнтэй адилгүй бөгөөд дөнгөж л өвчин эсэргүүцэх чадварт суралцаж байдаг. Тиймээс хичнээн хайр хүргэм байсан ч, хайртай үрийнхээ төлөө үнсэлтээ тэвчих хэрэгтэй болох нь дээ. 

Хүүхдийг үнсч болохгүй 13 аймшигтай шалтгаан Хадгалах
2018-02-15, 19:25

Сарын тэмдэгтэй холбоотой бусдаас асуухаас санаа зовдог бүх асуултанд хариулж байна

Эмэгтэй хүний эрчүүдээс ялгарах гол онцлог бол яахын аргагүй "сарын тэмдэг" байдаг билээ. Бүсгүйчүүд бидэнд сарын тэмдэгтэй холбоотой олон асуулт байдаг ч хэнээс яаж асуухаа мэдэхгүй нэрэлхэж, ичих тохиолдол элбэг байх нь бий. Тэгвэл бүсгүйчүүдийнхээ эргэлзээ, санаа зовнилыг үгүй хийх үүднээс өнөөдрийн нийтлэлээрээ сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултуудыг бэлтгэн хүргэж байна.

Сарын тэмдэгтэй холбоотой бусдаас асуухаас санаа зовдог бүх асуултанд хариулж байна Хадгалах

Эмч зөвлөж байна: Дараах зүйлсийг хүнсэндээ хэрэглээд зүрхний өвчнөөс сэргийлээрэй!

Хүний зүрх судасны тогтолцоог дэмжигч, бидний биеийн хамгийн гол зүйл бол цус билээ. Цус байдаг болохоор л бидний бие организмд хэрэгцээтэй амин дэм, ашигт бодисууд очиж, түүгээр нь эд эрхтнүүд хооллож хүмүүс бид оршин тогтнож амьдарсаар байна. Харамсалтай нь зарим тохиолдолд судсаар урсаж буй цус өтгөрч, бие махбодийн үйл ажиллагаа доголдож, мууддаг. Тиймээс цусаа шингэлж мөнхийн залуу эрч хүчтэй байх аргыг уншигч та бүхэндээ зориулан урьдчилан сэргийлэх үүднээс бэлтгэлээ.

Эмч зөвлөж байна: Дараах зүйлсийг хүнсэндээ хэрэглээд зүрхний өвчнөөс сэргийлээрэй! Хадгалах

Та хөхний даруулгаа 7 хоногт хэдэн удаа угаадаг вэ?

Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл юм. Тэдгээр нь төрөл бүрийн өнгө, хэлбэртэй байх бөгөөд сонголт арвин байдаг билээ. Харин бүсгүй та хөхний даруулгаа ямар давтамжтай угаадаг вэ? Үнэндээ ихэнх бүсгүйчүүд энэ тал дээр алдаа гаргадаг байна. Хөхний даруулгаа тогтмол угаагаагүйгээс болж хөх хөндүүр оргиж, элдэв харшил гардаг ба үүнээс үүдэн олон төрлийн харшлаас эхлүүлээд эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэл үүсэх боломжтой байдаг ажээ. Ингээд хөхний даруулгаа угаагаагүйгээс болж үүсч болох эрсдэлүүдийг танилцуулъя.

Та хөхний даруулгаа 7 хоногт хэдэн удаа угаадаг вэ? Хадгалах
2018-02-14, 15:20