Эрүүл мэнд

Бөөрний үйл ажиллагаа муудаж буйг хэрхэн мэдэх вэ?

Бидний тархи өдөржин ажиллаж төрөл бүрийн мэдээллийг бидэнд дамжуулдаг билээ. Харамсалтай нь завгүй амьдралаас болж бид тархины өгч буй мэдээллийг төдийлөн анзаардаггүй бөгөөд ийнхүү эрүүл мэндээ эрсдэлд оруулж байдаг. Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал та дотрын эмчид хандах хэрэгтэй болов уу. Бид таны бөөр эрүүл эсэхийг мэдэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Бөөрний үйл ажиллагаа муудаж буйг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ?

Хосуудын амьдралын хамгийн чухал үесийн нэг бол шинэ хүн мэндлэхийг хүлээх явц билээ. Бүсгүй хүний хэвлийдээ хүүхэд тээх үе өөрөөс нь төдийгүй нөхрөөс нь хариуцлага, анхаарал халамж ихээр шаардаж байдаг. Иймд эр хүн танд эхнэрээ жирэмсэн үед юу мэдэж байх ёстой, түүндээ хэрхэн хандах, юугаар туслах ёстойг сануулъя.

Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ? Хадгалах
2018-12-15, 15:09

Шүд хорхойтохоос хэрхэн сэргийлэх вэ?

Бусад бие эрхтэндээ анхаарал хандуулдгийн адилаар бид шүдэндээ ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс хэрхэн энгийн хялбар аргаар шүдээ болон буйлаа хамгаалах талаар зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу...

Шүд хорхойтохоос хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах

Таны биед өөх, тос дутагдсаны 8 шинж тэмдэг

Та өөх тостой хоол хэр зэрэг хэрэглэдэг вэ? Өнөөдөр олон хүмүүс биед хортой, жин нэмнэ гэх мэт шалтгааны улмаас өөх тосноос татгалзах болсон. Гэвч бидний биед өөх тосны хэрэглээ зайлшгүй шаардлагатай төдийгүй өөх тос дутагдсанаас бие организмд багагүй бэрхшээл тулгардаг гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Тэдгээрийн дундаас хамгийн түгээмэл гажуудал нь арьс, салст бүрхэвч, дулаан солилцоо муудах, ууртай болох зэрэг шинж тэмдгүүд юм. Түүнчлэн удаан хугацаагаар өөх тосгүй хоол идээд байвал зүрх, элэг, цөсний хүүдий өвчлөх магадлалтай.

Таны биед өөх, тос дутагдсаны 8 шинж тэмдэг Хадгалах

Таны биед дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй

Бид өөрсдийн биед  гарч байгаа жижиг сажиг өөрчлөлтийг тэр бүр анзааралгүй “за яахав дээ” хэмээн тоолгүй өнгөрдөг. Гэтэл нэг их зовуургүй жижиг өөрчлөлтүүд нь цаанаа аюултай өвчин нууж байх нь бий. Хүнд өвчнөөс эрт сэргийлэхэд тань тус болох үүднээс энгийн мэт харагддаг боловч хүнд өвчин эмгэгийг нууж байж болзошгүй шинж тэмдгүүдийг хүргэж байна.

Таны биед дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй Хадгалах

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ?

Эрүүл мэндийн "LabRoots" сэтгүүлд хоол боловсруулах системийн хананд байрлах гэдэсний бактери нь тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг талаар нийтлэл гарсан бөгөөд тэдгээр бактери нь тархины хэлбэр болоод үйл ажиллагаанд нөлөөлөх чадвартай байдаг байна.

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ? Хадгалах

Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд

Судалгаагаар насанд хүрэгчид өдөрт дунджаар 2-4 цаг ухаалаг утсаа идэвхтэй ашигладаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Учир нь хүн ухаалаг утасныхаа дэлгэц рүү тонгойн харах үед хүзүүний урд болон ард хэсэгт ачаалал нэмэгддэг бөгөөд тэрхүү ачааллыг багасган, булчинг суллаж байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл хүзүүний өвчнөөс хэрхэн ангижрах вэ?

Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд Хадгалах
2018-12-07, 17:15

Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн гоо сайхан, гадаад үзэмжид нөлөөлдөг 6 төрлийн дааврыг тодорхойлжээ. Харин зарим тохиолдолд тэдгээр даавруудын тэнцвэр алдагддаг бөгөөд түүнээс болж эрт хөгшрөх, арьс өнгөө алдах зэрэг олон сөрөг өөрчлөлтүүд гардаг. Тиймээс бид танд үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд дааврын хэмжээгээ хэрхэн тэнцвэртэй хадгалах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар Хадгалах

Таны уушги өвдсөнийг хэрхэн мэдэх вэ?

Уушгинд мэдрэлийн төгсгөл байдаггүй учраас дүлий эрхтэн буюу ямар нэгэн өвдөлт мэдрэгддэггүй эрхтэн юм. Тиймээс уушги өөрийн өвчилсөн гэдгээ хамааралгүй мэт огт өөр шинж тэмдгүүдээр мэдэгдэхийг хичээдэг. Тиймээс шалтгаангүй таргалалт эсвэл нойргүйдэл зэргийнхээ учрыг олж чадахгүй байгаа бол та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Таны уушги өвдсөнийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Хүний биед магни дутагдах үед илрэх 9 шинж тэмдэг!

Хэрвээ танд байнга ядрах, нүд анивчих, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал таны биед магни дутагдаж байх магадлал өндөр байна. Магни нь бие организмд чухал үүрэгтэй бөгөөд дутагдвал эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл магни дутагдаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? 

Хүний биед магни дутагдах үед илрэх 9 шинж тэмдэг! Хадгалах
2018-12-05, 12:40

Чихний ард батга шиг зүйл гарах нь ийм шалтгаантай!

Чихний ард батга гарахыг хүмүүс нэг их ойшоогоод байдаггүй. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйгөөс гадна, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Харамсалтай нь бид үүнийг мэддэггүй ажээ. Иймд өнөөдөр бид танд тэдгээр газруудад батга гарч байгаагийн цаадах шалтгааныг хүргэж байна.

Чихний ард батга шиг зүйл гарах нь ийм шалтгаантай! Хадгалах

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

Бие организм унтаж байх үедээ асар их эрч хүч цуглуулж байдаг. Тиймээс нойр дутах, нойргүй хонох, цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгвэл бид энэ удаа хүний нас болон нойр хоорондын хамаарал болон өөр бусад сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ? Хадгалах