Эрүүл мэнд

Оросын алдарт нүдний эмчийн бидэнд өгсөн үнэ цэнэтэй зөвлөгөө

Нүд гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн билээ. Тиймээс ч бид сайн гэсэн болгоныг нүдэндээ хэрэглэхийг эрмэлздэг. Хүмүүс ихэнхдээ нэрсийг нүдний өвчинд сайн, эсвэл шил зүүхээр хараа мууддаг гэж ойлгодог. Тэгвэл энэ нь тийм ч зөв ойлголт биш бололтой. Ингээд танд харааны эмч Людмила Панюшкина, өгсөн зөвлөгөөг хүргэе.

Оросын алдарт нүдний эмчийн бидэнд өгсөн үнэ цэнэтэй зөвлөгөө Хадгалах

Шөнө бүтэн нойртой унтахад туслах НАСА-ийн сансрын нисгэгчдийн баримталдаг алтан дүрэм

Хүн сайн унтаж амарснаар аливаа эрүүл мэндийн асуудлаа хангалттай шийдэх боломжтой ажээ. Харин НАСА-ийн сансрын нисгэгчдэд нойргүйдэл нь байнгын асуудал болдог учраас эрдэмтэд энэ тал дээр илүү дэвшилтэт арга техникүүдийг боловсруулж өгчээ. Харин тэдний олсон дараах арга нь бидэнд ч мөн асар их ач тусаа үзүүлэх нь дамжиггүй.

Шөнө бүтэн нойртой унтахад туслах НАСА-ийн сансрын нисгэгчдийн баримталдаг алтан дүрэм Хадгалах
2018-10-02, 12:26

Бидний эрүүл мэндэд халтай гэрийн эмчилгээний аргууд

Таны  хоолой өвдсөн үед ам зайлагч шингэнээр хоолойгоо зайлж, өөрийгөө эмчлэх гэж оролдож байсан уу? Эсвэл уруул дээр хомхой долоосон үед оо түрхэж үзсэн үү? Мэдээж мөнгө зарахгүй өөрийгөө эмчлэх нь сайшаалтай хэрэг. Хүн бүр хэрвээ боломжтой бол эм, эмийн бодисоос зайлсхийхийг хүсдэг шүү дээ. Зарим нь зүгээр л үр дүнгүй байх бол зарим нь эргээд эрүүл мэндэд халтай байдаг. Тиймээс бид уншигчдадаа дараах хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ

Бидний эрүүл мэндэд халтай гэрийн эмчилгээний аргууд Хадгалах
2018-09-29, 12:30

Биед зовиур илэрсэн үед дараах эмчилгээний аргуудыг туршиж үзэхийг эмч нар зөвлөж байна!

Бид өөрийн биеийн бүхий л зүйлийг удирдаж чадна гэдэг бол худлаа ойлголт. Ихэнх тохиолдолд бид биедээ захирагдаж байдаг. Жишээлбэл, ариун цэврийн өрөө байхгүй байхад бие засах хүсэл төрөх, эсвэл ямар нэгэн чухал шалгалт, илтгэлийн үеэр ханиад хүрэх гэх мэт. Энэ бүхнийг бид зохицуулж чадахгүй. Харин зүрхний цохилт удаашруулах, хоолой хорсох гэх мэт олон төрлийн зүйлийг өөрсдөө эдгээж чадах юм байна шүү.

Биед зовиур илэрсэн үед дараах эмчилгээний аргуудыг туршиж үзэхийг эмч нар зөвлөж байна! Хадгалах

Амьдралын буруу хэвшил нуруу өвдөх гол шалтгаан болдог

Нуруу нугасны өвчин XXI зуунд маш ихээр тохиолдож байгаа билээ. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж оффисын суугаа ажил, ухаалаг гар утас зэрэг юм. Нуруу өвдөх, бөгтийх олон шалтгаан байдаг бөгөөд биднээс шалтгаалах зүйл ч байдаг гэнэ шүү. Ингээд бид дараах байдалдаа анхаарал хандуулж чадвал нуруу нугасны асуудлаас өөрийгөө сэргийлж чадна.

Амьдралын буруу хэвшил нуруу өвдөх гол шалтгаан болдог Хадгалах

Шүдний эмч дараах зөвлөгөөг хүргэж байна

Шүд гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг билээ. Тиймээс ч та шүдээ хайрлаж, гамнаж байх хэрэгтэй. Ингээд шүдний эмнэлгийн эмч мэргэжилтэн, Кузнецова Марина Владимировна хэрхэн шүдээ арчлах талаар зөвлөгөөг танд хүргэж байна. Хүлээн авна уу, шүд эрүүл бол бие эрүүл гэдгийг санаарай!

Шүдний эмч дараах зөвлөгөөг хүргэж байна Хадгалах

Бидний ууж буй ус хэр цэвэр вэ?

Олон төрлийн мэдээллээс харахад хамгийн цэвэрхэн ундны ус нь Европын хойд хэсэгт байдаг бөгөөд хамгийн цэвэр устай орноор Дани болон Финлянд шалгарсан байна. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаанаас харахад дэлхийн дээр 2 тэрбум орчим хүн бохирдолтой ус уудаг гэнэ. Ингээд танд гэрийнхээ усны бохирдлыг шалгах аргуудаас хүргэе.

Бидний ууж буй ус хэр цэвэр вэ? Хадгалах

Таныг залуужуулах эртний Төвд дасгал

Орчин цагт хүний биеийг тураах, залуужуулах дасгал, дэглэм хэт олширч хүмүүсийг төөрөгдүүлэх болсон. Энэ үүднээс та бүхэнд "Төвдийн залуужуулах 5 дасгал"-ыг толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг бөгөөд эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг юм. Энэ дасгалыг хийснээрээ хөдөлгөөний дутагдлаас салж, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа суллаж, стрессээ тайлах давуу талтай ажээ. Мөн эдгээр дасгалыг тогтмол хийснээр бие маш сайн амарч, өдөржин эрч хүчтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг гэнэ. Дасгал хийхийн өмнө юм идэж болохгүй, нүүр гараа угааж цэвэрлэсэн байна. 

Таныг залуужуулах эртний Төвд дасгал Хадгалах

Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай

Маш энгийнээр бие организмаа удирдах аргын нууцаас танд дэлгэхийг бид хүслээ. Хүний бие организм нь эд эрхтнүүд нь  харилцан уялдаа  холбоотой маш нарийн цогц. Тэгэхээр ямар нэгэн зовиур, гэнэтийн асуудал гарлаа гэхэд цаг тухайд нь ямар ч эмчийн тусламжгүйгээр та өөрөө шийдэж бас болно. Үүний тулд бие организмаа удирдах аргад суралцах хэрэгтэй, магадгүй таны гайхаш төрөх ч байх. 

Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай Хадгалах

Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга

Бид тогтмол эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь зүйтэй гэдгийг мэддэг хэрнээ л завгүй, эмнэлэгт очих дургүй, эмчээс айдаг гэх мэт олон шалтгаанаар эрүүл мэндийн асуудлаа хойш тавьдаг. Мөн үүндээ багахан гэмшил ч тээдэг. Хэрвээ яг одоо тийм мэдрэмж танд төрөөд байгаа бол энэ нийтлэл сэтгэлийг тань амраахад бага ч гэсэн тусална. Гэрээсээ гаралгүйгээр доорх найман төрлийн шинжилгээг хийж  эрүүл мэндээ шинжээрэй. Та юунд санаа тавих ёстой, юун дээр санаа зовох хэрэггүйг бие тань өөрөө хэлээд өгнө.

Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга Хадгалах
2018-09-17, 15:18

Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ?

Самранд тайвшруулах үйлчилгээтэй бодис байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй тийм учраас хүнд өдрийн дараа самар идээд зурагт үзээд суух нь үнэхээр сайхан амралт болдог юм байх. Тэгвэл самраар хийж болох амин дэмээр баялаг бэлдмэлийн жорыг хүргэж байна.

Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ? Хадгалах

Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Архи бол дэлхий дээрх хамгийн урт настай бөгөөд хамгийн тvгээмэл хэрэглээтэй мансууруулах бодис юм. Дэлхий дахины олон соёл иргэншил бүрт өөрийн гэсэн согтууруулах ундаа байдаг. Гэхдээ шар айраг, виски зэрэг зарим согтууруулах ундааг олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа ба сая сая хүмүүс өдөр бүр архийг хэрэглэдгээс тэдний тодорхой хэсэг нь архинд улайран донтсон байдаг. Өнөөдөр монголчууд маань тэр дундаа залуучууд архийг идээний дээж биш энгийн унд цай мэт хэрэглэдэг болчихжээ. Гэмт хэрэг зөрчлийн ихэнхи нь хар уснаас үүдсэн байдаг. Иймээс залуучууддаа зориулаад архины хор хөнөөлийн талаарх мэдээ хүргэж байна.

Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ? Хадгалах