Эрүүл хооллолт

Өдөрт идвэл зохих хоолны хэмжээг өөрийн гараа ашиглан мэдэх арга

Эрүүл хооллолтын талаар мэдээлэл цуглуулж, хэрэгжүүлж эхэлмээр байдаг. Гэтэл үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй хоолны дэглэмүүд интернетээр дүүрэн. Хэрхэн яаж эхлэхээ мэдэхгүй сууна уу? Тэгвэл танд нэгэн хэрэгтэй мэдээлэл дуулгая.  Өөрийн биед шаардлагатай калори, уураг, эрдэс бодисын хэмжээг тодорхойлоход зөвхөн гар тань байхад хангалттай гэнэ. Өдөрт идэх хоол хүнсний хэмжээгээ гарынхаа тусламжтай тогтоож сурснаар та эрүүл зөв хооллож сурахаас гадна жин нэмэхээс сэргийлж чадна. 

Өдөрт идвэл зохих хоолны хэмжээг өөрийн гараа ашиглан мэдэх арга Хадгалах

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л эрүүл урт удаан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай бид бүхэн идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Жишээлэхэд, Монголчууд бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг төмс хүний эрүүл мэндэд ямар үр дагавартайг мэдэж байгаа юу?  Гэрийн нөхцөлд даршилсан бүх төрлийн ногоо таны эрүүл мэндэд хор учруулах магадлалтай талаар сонсож байсан уу? Ингээд бидний идэх дуртай, түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд биед ямар сөрөг нөлөөтөй болохыг мэдэж авцгаая. 

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?

Жин хасах төдийгүй эрүүл, эрч хүчтэй байдлаа хадгалахад ч "хоол шингэх" үйл явц маш чухал нөлөө үзүүлдэг байна. Иймд та бүхэн хүнсэндээ ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ анхаарахаас гадна тэдгээрийг хэзээ идвэл зохистой болохыг ч мэдэх хэрэгтэй юм. Ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ямар хугацаанд шингэдэг болохыг мэдэж авцгаая. 

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ? Хадгалах

Эрэгтэй дааврыг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Тестостерон бол хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг эр бэлгийн даавар юм. Үүний төвшинг байх ёстой хэмжээнд нь байлгаснаар булчингийн масс нэмэгдүүлэх, бэлгийн чадавхи сайжруулах төдийгүй биеийн эрч хүчээ хадгалахад ч тустай. Ингээд та бүхэнд тестостероны төвшинг бууруулдаг 8 төрлийн хүнсийг танилцуулъя.

Эрэгтэй дааврыг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Сүүлийн үед хүмүүс эрүүл зөв хооллоход ихээхэн анхаардаг болсон шүү дээ. Тэгвэл бид бүхэн хоол хүнсээ зөв сонгосон хэдий ч тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдлэг багатай байхаас гадна зарим төрлийн хүнсийг буруу хэрэглэж заншсанаас болоод түүн дэх ашигт нэгдлүүдийг устгадаг байна. Улаан лоолийг болгож иддэг талаар өмнө нь сонсож байгаагүй л биз дээ? Тараг, улаан лооль, үр тариа зэрэг нь эрүүл хүнсэнд орох боловч зөв хэрэглэхгүй бол ашиг тусаа төдийлөн өгч  чаддаггүй байна. Ингээд зарим хүнсийг зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Гадил жимсийг ямар үед нь идвэл тохиромжтой вэ?

Гадил гэж ямар жимс байдаг талаар төсөөлцгөөе. Ямар гадилыг хамгийн сайн гадил гэх вэ? Шаргал өнгөтэй, зөөлхөн хэрнээ гадна талдаа бор бор толботой гадилыг хамгийн сайн нь гэх болов уу.  Гадилны өнгө, байдал, амт зэрэг нь гүйцэд болсон үгүйгээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Тийм ч учраас хүн бүр гадилыг өөр өөрийнхөөрөө л болсон болоогүй гэж дүгнэдэг. Тэгвэл гадил жимс боловсрох явцад тэжээллэг чанар нь харилцан адилгүй байдаг ажээ. 

Гадил жимсийг ямар үед нь идвэл тохиромжтой вэ? Хадгалах

Таны эрч хүчийг "сордог" 7 хүнс

Өдрийн туршид таны эрч хүч хэлбэлзэж байх нь хэвийн л зүйл. Нойргүйдэл болон бухимдлын хэмжээ, дасгал хөдөлгөөн, хэрэглэж буй хоол хүнс гэх мэт хэд хэдэн зүйлс үүнд нөлөөлж байдаг. Ерөнхийдөө, ямар нэг хоол идсэний дараагаар та илүү эрч хүчтэй болгож дахин цэнэглэгдсэн мэт санагдах ёстой. Гэхдээ зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн эсрэгээрээ таны энергийн алдагдал хүргэж байдаг. Тиймээс өдрийн турш эрч хүчтэй байхыг хүсвэл дараах 7 төрлийн хүнсийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Таны эрч хүчийг "сордог" 7 хүнс Хадгалах

Хэрэглэхээсээ өмнө угааж болдоггүй 6 бүтээгдэхүүн

Идэх гэж байгаа л бол угаах ёстой гэж бид багаасаа заалгасаар ирсэн. Харин энэхүү дадал зуршил бүх бүтээгдэхүүнд хамаарахгүй гэдгийг энд онцолж байна. Зарим нэг хүнсний зүйлийг угаахад нян тархах шалтгаан болдог аж. Тиймээс дараах 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг угаах хэрэггүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хэрэглэхээсээ өмнө угааж болдоггүй 6 бүтээгдэхүүн Хадгалах

Эмэгтэйчүүдэд сайн, эрчүүдэд муу нөлөөтэй 5 хүнсний бүтээгдэхүүн

Бидний хүнсэндээ хэрэглэдэг, эмэгтэйчүүдийн бие организмд сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүн нь заримдаа эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ шүү. Ингээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай ч эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнтэй танилцацгаая.

Эмэгтэйчүүдэд сайн, эрчүүдэд муу нөлөөтэй 5 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Хүний биед хамгийн тустай 8 төрлийн самар

Самар бол стрессийн эсрэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэддэггүй. Тиймээс бид танд төрөл бүрийн самрууд ямар ач тустай байдаг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та самрын тусламжтайгаар өөрийнхөө гоо сайхныг хамгаалаад зогсохгүй, эрүүл мэндийн асуудлаа ч шийдэх боломжтой байдаг юм шүү. 

Хүний биед хамгийн тустай 8 төрлийн самар Хадгалах

Хугацаа нь дууссан ч санаа зоволгүй хэрэглэж болох 5 хүнсний бүтээгдэхүүн

Та дэлгүүр орохдоо авах гэж буй зүйлсийнхээ дуусах хугацаа, хадгалах зааврыг маш сайн харж байх хэрэгтэй. Гэхдээ сонирхолтой нь хууль үйлчилдэггүй бараа гэж бас бий. Ингээд та бүхэнд хугацаа нь дууссан ч ашиглаж болдог хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Хугацаа нь дууссан ч санаа зоволгүй хэрэглэж болох 5 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Чанартай, амттай хиамыг хэрхэн таньж сонгох вэ?

Судалгаанаас харахад хиам нь хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тавд багтжээ. Хэдийгээр энэ нь маш олон төрлийн сонголттой байдаг ч чанартай хэрнээ амттай хиамыг сонгоход бага зэрэг хүндрэлтэй байдаг юм. Тиймээс бид танд шинэхэн, амтлаг, чанартай хиамыг хэрхэн сонгох ёстойг зөвлөж байна.

Чанартай, амттай хиамыг хэрхэн таньж сонгох вэ? Хадгалах