Эрүүл хооллолт

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд

Савласан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд хүний биед муу гэж хүн болгон л ярьдаг. Гэхдээ хүний биед хэрэгтэй бүтээгдэхүүнүд ч бий. Яагаад бүх савласан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд муу байх ёстой гэж. Энэ удаад бид тусгайлан савласан эрүүл мэндэд тустай, мөн хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнүүдийн тухай танилцуулж байна.

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд Хадгалах

Унтахаасаа өмнө идэж болохгүй 10 хүнс

Оройн хоолоо эрт идсэний дараа бидэнд тулгардаг том асуудлын нэг бол унтахын өмнө өлсөх явдал байдаг шүү дээ. Яалтачгүй хоосон ходоодтой унтахгүйн тулд бид хөргөгчөө уудалж, аль таарсан хоолоо идээд унтдаг. Харин үүний дараа гэдэс хямрах, эвгүйрхэх, дотор муухайрах, нойр хулжих зэрэг асуудлууд тохиолдох нь олонтаа. Иймд бид та бүхэндээ орой идэж болохгүй болон, идэхэд тохиромжтой 10 хүнсийг танилцуулъя гэж бодлоо.

Унтахаасаа өмнө идэж болохгүй 10 хүнс Хадгалах

Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Үргэлж залуу, эрүүл чийрэг байхыг хүсэж байна уу? Мэдээж энэ бүхэнд зөв хооллолт, дасгал сургуулилт ихээхэн хэрэгтэй. Тэгвэл дараах бүтээгдэхүүнүүд айл бүрийн хөргөгчинд заавал байх шаардлагатай гэнэ. Та эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эрүүл чийрэг байх юм байна.

Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Бидний төсөөлж байгаагүй таргалуулдаг хоол хүнс

Бид идэж, хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацаа, элсэн чихрийн агууламж зэргийг төдийлөн анзааралгүйгээр өдөр тутамдаа хэрэглэдэг. Энэ нь цаашлаад бидний эрүүл мэндэд онц ноцтойгоор нөлөөлж, аймшигт өвчлөлийн үндсийг тавьж байдгийг төдийлөн анзаардаггүй билээ. Иймд бид та бүхэндээ сахарын агууламж хамгийн өндөртэй 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Бидний төсөөлж байгаагүй таргалуулдаг хоол хүнс Хадгалах

Хуурамч хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Хүнсний аж үйлдвэр биднийг үргэлжид гайхшруулах болно. Ялангуяа хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүд хийх чадвар нь гайхалтай. Үүний нотолгоо болгож хэд хэдэн баримтыг сонирхуулъя. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу.

Хуурамч хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ? Хадгалах

Шарталтыг хэрхэн тайлах вэ?

Архинд донтдог улс орнууд шарталтыг анагаах арга эртнээс хайж эхлэсэн боловч олигтой арга олж чадсангvй эдvгээ хvрчээ. 1894 онд Нью-Йоркд Самуил Бенедикт шарталтын эсрэг хамгийн vр дvнтэй арга олсон хэмээн албан ёсоор зарлажээ. Тэрээр архидаж хоносон шєнийн дараа єєрийнхєє нээлтийг хийжээ.

Шарталтыг хэрхэн тайлах вэ? Хадгалах

Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд

Хоолыг илүү амттай болгож, идэх дур хүслийг нэмэгдүүлдэг зүйл бол мэдээжийн хэрэг хоол амтагч билээ. Ер нь бол төрөл бүрийн амтлагчгүйгээр хоолыг төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Харин хүмүүсийн хоол хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол эрүүл мэндэд ач тустайг нь мэдэлгүй хоол амтлагчдыг ашиглалгүй хаях магадлалтай байдаг байна. Тэгвэл хамтдаа таны хийж буй хоолонд гайхалтай амт оруулахаас гадна эрүүл мэнд, бие организмд тань сайн нөлөөтэй хоол амтлагчдыг мэдэж авцгаая. 

Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд Хадгалах

Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд

Орчин үед зөв хооллох гэж хичээгээгүй, оролдоогүй хүн гэж үгүй болов уу. Турах, өнгөлөг царайтай болох, ходоод гэдсээ цэвэрлэхийг хүссэн хүн бүр хамгийн түрүүнд зөв хооллолтон дээр анхаарал хандуулдаг. Харамсалтай нь эдгээр зөв хооллолтын бүтээгдэхүүнүүд заримдаа худлаа байдаг бөгөөд таны эрүүл мэндэд тийм ч таатай байдаггүй бололтой.

Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд Хадгалах

Хоолны дэглэм барьж байх үед гаргадаг алдаа

Илүүдэл жингийн талаар асуудал гарч ирэхэд бид гайхалтай зөвлөгчид байж чаддаг бөгөөд зөв хооллолтын талаар маш их зүйлийг ярьж өгдөг. Харин яг дэглэмээ бариад эхлэхээр зарим нэг зүйл эсрэгээр эргэдэг. Яагаад ч юм амттай зүйл харахаар хүний нүднээс далдуур идчихээд түүнийгээ илүүдэл калори гэж огтхон ч боддоггүй. Ингээд хоолны дэглэм барьж байх үед, гаргадаг алдааг сонирхуулъя.

Хоолны дэглэм барьж байх үед гаргадаг алдаа Хадгалах

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалах гэдэг гэмт хэрэг хийсэн мэт л болно. Бүх бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалаж болохгүй бөгөөд яагаад гэдгийг та энэ мэдээнээс мэдэх болно. Олон байнгын хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд хөргөгчинд маш хурдан муудаж, амт, чанараа алддаг байна.

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Гурвалжин будааны ашиг тус

Өдгөө хүн бүр л өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, аль болох эрүүл хүнсийг сонгон хэрэглэхийг эрмэлзэх болжээ. Учир нь бид яг одооноос л өөрсдийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө дорвитой алхам хийхгүй бол, цаг хугацаа биднийг хүлээхгүй юм. Нэг л мэдэхэд өвчин эмгэгт баригдан, өнөө маргаашаа аргацаан суух биз ээ. Иймд та бүхэндээ, эрүүл амьдралыг цогцлоох гурвалжин будааг санал болгож, үүнийг идэж хэрэглэхийн ашиг тусуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд гурвалжин будаа идэхийн ашиг тусуудыг мэдэж авцгаая. 

Гурвалжин будааны ашиг тус Хадгалах

Турахад туслах хамгийн хямд хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөө үед хүмүүс эрүүл хооллолтыг ихэд сонирхох болж, өдөр тутамдаа өег илчлэг багатай, хөнгөн хооллохыг зорих болсон билээ. Учир нь бидний тэр бүрийд мэддэггүй амтархан иддэг хоол хүнс нь эргээд биеийг өвчлүүлэх гол үндэс болсоор байгаа юм. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед эрүүл гээд үнэтэй хооллож чадахгүй учир, бид та бүхэндээ хамгийн хямдаар худалдан авч болох, тураах, эрүүлжүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Турахад туслах хамгийн хямд хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах