Эрүүл хооллолт

Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ?

Хаврын дулаан урь орж, цаг наашлаад л, ногоо тариалахад ч тун тохиромжтой нөхцөл бүрдээд үнэхээр сайхан байна. Гэрийн нөхцөлд ногоо тариалмаар байгаа ч цаг зав хомс, талбай байхгүй гэж бодож байна уу? Санаа бүү зов. Дандаа л хүнсний дэлгүүрээс чанартай чанаргүй ногоо авч байхаар энэ жилээс гэртээ эсвэл хашаандаа ногоо тариалж эхэлбэл ямар вэ? Нарлаг сайхан Монгол оронд минь ногоо тариалах ямар ямар боломжууд байгааг доорхи мэдээллээс хараарай.

Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ? Хадгалах

Эрүүл өглөөний амтат зоог хийцгээе

Зөв хооллолт гэхээр амтгүй, таагүй байна гэж бодсоны хэрэггүй. Эрүүл хүнсийг ашиглан та өөртөө таалагдсан амттай, шим тэжээлтэй сайхан хоолыг хийгээд идэж болно шүү дээ. Ингээд танд овъёосоор хэрхэн амтат өглөөний зоог бэлдэж болох талаар хүргэе.

Эрүүл өглөөний амтат зоог хийцгээе Хадгалах

Эрүүл өглөөний хоол

Сүүлийн үед зөв хооллолтын асуудал нэлээд хөндөгдөж, хүн бүр эрүүл, зөв хооллохыг хүсэх болсон билээ. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй таныг урт наслуулах, илүүдэл жингийн асуудалгүй байх гол эх үүсвэр болдог. Тэгвэл хямд аргаар хэрхэн зөв өглөөний хоол бэлдэх талаар хүргэе.

Эрүүл өглөөний хоол Хадгалах

Тэжээллэг, эрүүл өглөөний хоол бэлтгэх аргууд

Бидний ихэнхи нь өглөөний цайндаа аяга цай, өндөг, талх, хиам гэх мэт зүйлүүдийг хэрэглэдэг бөгөөд зөв хооллолтонд анхаарал хандуулдаг иргэд каш уух нь бий. Тэгвэл заримдаа яагаад нэг хэвийн байдлаа өөрчлөөд үзэж болохгүй гэж?... Эдгээр аргууд нь таныг өдрийн хоол хүртэл цатгалан байлгаад зогсохгүй, эрүүл мэндэд нэн тустай.

Тэжээллэг, эрүүл өглөөний хоол бэлтгэх аргууд Хадгалах

Өөхийг хайлуулж, бодисын солилцоог тогтворжуулдаг топ 20 хүнс

Зуун хувь сайхан харагдахыг хүсч л байвал илүүдэл жингээсээ салах хэрэгтэй хэн ч мэднэ. Бидэнд мэдээллийн хэрэгслүүдээр санал болгодог үй олон хоолны дэглэмүүдийг харин хэрэгжүүлэхэд санаанд оромгүй сэтгэлийн хат, хэтэвчний зузаан шаардсан байх нь элбэг. Тэгээд ямар нэгэн золиосгүйгээр өөхний асуудлыг “анагаах” арга байдаггүй л юм байх даа хэмээн толгойгоо гашилгахад хүрдэг. Харамсалтай нь “гоо үзэсгэлэн золиосыг шаарддаг” гэдэг эртний үг хүчин төгөлдөр оршсоор байгаа бөгөөд ямар ч эрүүл аргаар турахыг дасгалжуулагч багшийн амнаас дасгал хөдөлгөөн битгий хий гэсэн үг гардаггүй.

Өөхийг хайлуулж, бодисын солилцоог тогтворжуулдаг топ 20 хүнс Хадгалах

Зөв хооллолтын тухай ташаа ойлголтууд

“5-р сарын 29” бол Олон Улсын Хоолны өдөр юм байна. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л хэн нэгэнд зөвөлгөө өгч байдаг. Эдгээрийн дундаас хамгийн их тохиолддог нь мэдээж зөв хооллолтын талаар зөвлөгөө билээ. Яагаад ч юм жин хасахыг хүсэж буй, ходоод гэдэс нь хямарсан, өвдсөн хүмүүст бид зөв хооллолтыг санал болгож өөрсдийн туршлагаас хуваалцдаг. Тэгвэл энэ зөв хооллолтын талаар мэдээлэл дээр хэд хэдэн худал, буруу ойлголтууд байдаг байна. Ингээд эдгээр баримтуудын талаар сонирхоцгооё.

Зөв хооллолтын тухай ташаа ойлголтууд Хадгалах

Эрvvл мэндэд маш муу боловч амттай өглөөний зоогууд

Яг vнэнийг хэлэхэд би бол энэ зургууд дээр байгаа хоолнуудыг яг одоо ч хамаагvй идчихмээр, маш амттай харагдаж байна. Гэхдээ эд бvгдээрээ эрvvл мэндэд, тэр тусмаа хєнгєхєн зоог хvртэх ёстой єглєєний ундад арай ахадмаар их тослог, калоритой хоолнууд байгааг та харж байгаа байх. Ийм тєрлийн хоолны аль алинаас нь ер нь татгалзаж амьдарвал та бид арай урт удаан насалж, арай илvv vзэсгэлэнтэй байж чадна гэж хэлмээр байна. Ингээд бvгдээрээ хамгийн хорлонтой єглєєний цайны цуглуулгыг хvлээн авцгаая. Орой идэх талаар бол бvvр бодсоны ч хэрэггvй гэдгийг нэмэх хэрэгтэй байх. Гэхдээ, мэдээж маш амттай харагдаж байна шvv.

Эрvvл мэндэд маш муу боловч амттай өглөөний зоогууд Хадгалах