Эрүүл хооллолт

Таны өдөр бүр иддэг зүйлс хөхний хавдар үүсгэдэг гэдгийг мэдэх үү?

Эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны ихэнх хувийг хөхний хорт хавдар эзэлдэг байна. Тус өвчлөл нь манай улсад ч маш түгээмэл ажиглагдах болсон төдийгүй хөхний хорт хавдраас болж нас барж буй хүмүүсийн тоогоороо дэлхийд 4-т ордог. Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх гэж бид чадах чинээгээрээ хичээдэг ч, өдөр бүр иддэг хоол хүнс нь тус өвчлөлтэй болох магадлалыг улам бүр нэмэгдүүлдэг аж. Тэгвэл чухам ямар хүнсний бүтээгдэхүүн хөхний хорт хавдартай болох эрсдэлийг ихэсгэдэг юм бол?

Таны өдөр бүр иддэг зүйлс хөхний хавдар үүсгэдэг гэдгийг мэдэх үү? Хадгалах

Идсэн хоол тань шингэхгүй, эргэж гарчих гээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглэ!

Амтанд нь болоод сайхан хоол хэтэрхий их идчихээд шингээх гэж зовдог үе хүн бүрт л тохиолддог. Хүний ходоод хоосон байхдаа дундаж хэмжээний хундагатай ижил хэмжээтэй байдаг бол үргэлж хэтрүүлэн иддэг хүнийх сунадаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүний ходоод нь 4 литр хүртэл хэмжээгээр сунах чадвартай. Таны гэдэс дүүрсэн тохиолдолд зогьсох, унгах шинж тэмдгүүд түгээмэл илрэх ба ходоод сунах нь таргалалтын үндэс суурь болдог тул хоолыг их хэмжээгээр идэх нь буруу юм. Ингээд хоол шингээх аргуудыг мэдэж авцгаая. 

Идсэн хоол тань шингэхгүй, эргэж гарчих гээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглэ! Хадгалах

Чухал уулзалт, романтик болзоонд явах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид!

Бид хоол хүнс идэхдээ үнэрийг нь бодолцон үздэг. Тэр бүү хэл найз залуу, бүсгүйгээ сонгохдоо хүртэл үнэрийг нь чухалчлан авч үздэг хэмээдэг нь ор үндэсгүй зүйл биш юм. Үнэрлэх мэдрэмж бол хүмүүсийн үндсэн мэдрэмжүүдийн нэг яахын аргагүй мөн. Тэгвэл бидний биеэс таагүй үнэр гарахад хүргэдэг хоол хүнсний зүйлс байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ биеэс таагүй үнэр гаргахад хүргэдэг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Чухал уулзалт, романтик болзоонд явах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид! Хадгалах

Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно

Бид өдөр тутамдаа хүнсний ногоог ашиглан, хоол бэлтгэж иддэг. Гэхдээ та хүнсний ногоогоо зөв сонгож чаддаг болов уу? Салат хийхийн тулд ямар сонгино сонгох, төмсний нухаш хийхэд ямар төрлийн төмс сонгох хэрэгтэй вэ гэдгийг мэдэх үү? Ногоон чинжүү нь улаан чинжүүнээс юугаараа ялгаатай вэ гэж бодож үзсэн үү? Хэрвээ та эдгээр асуултын алинд ч хариулж чадаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хүнсний ногоог хэрхэн зөв сонгож, хэрэглэх тухай мэдээллийг хүргэх гэж байна. 

Та үүнийг мэдсэний дараа үргэлж зөв хүнсний ногоо авдаг болно Хадгалах

Худалдан авсан хүнс тань амархан муудаад байна уу? Тэгвэл ингэж хадгалаарай!

Бид өдөр тутамдаа олон төрлийн  хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ. Тэдний ихэнх нь хадгалалтын буруу горимоос шалтгаалж заримдаа маш амархан мууддаг. Үүний жишгээр гэрийн эзэгтэй нар бидний голыг харлуулдаг зүйлсийн нэг бол яалт ч үгүй ганцхан салат амтлах гэж авсан цөцгийгөө хэд хоногийн дараа муудсан байхыг харах тохиолдол шүү дээ. Тиймээс сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд бүсгүйчүүд та бүхэндээ зориулаад ямар хүнсний бүтээгдэхүүнийг хаана, хэрхэн зөв хадгалах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Худалдан авсан хүнс тань амархан муудаад байна уу? Тэгвэл ингэж хадгалаарай! Хадгалах

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй!

Хүнсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй уялдаж дэлгүүрийн лангуун дээр асар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөтэй байх болсон билээ. Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгон дээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн бичсэн байдаг ч бидний итгэж явдаг шиг тийм ч эрүүл, зуун хувь байгалийн гаралтай байдаггүй ажээ. Ингээд бидний өдөр тутамдаа худалдан авч, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд анхаарлаа хандуулцгаая. 

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй! Хадгалах

Цагаан сараар идсэн буузаа хэрхэн шингээх вэ?

Монголын үндэсний баяр болох Цагаан сар болох өдөр хоног ойртсоор л байна. Тус баяраар айл бүр төрөл саднаа урьж авчран дайлж, цайлдаг билээ. Энэ үеэр хүмүүст тулгардаг нэгэн бэрхшээл бол хоол нь шингэц муу байгаагаас тухайн айлын бэлдсэн зүйлсийг идэлгүй өнгөрөөдөг. Энэ нь сэтгэл гаргаж хоол бэлдсэн айлдаа ч тэр, зочилсон хүмүүсдээ ч тэр эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Энэхүү асуудлыг шийдмээр байвал бидний бэлдсэн дараах мэдээг сонирхоод үзээрэй!

Цагаан сараар идсэн буузаа хэрхэн шингээх вэ? Хадгалах

Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй!

Хэрвээ та өөрийн бие галбиртаа анхаарал хандуулдаг, хүссэн хэмжээгээрээ идэж чадахгүй шаналж яваа нь гарцаагүй. Харин хоол идэхгүй өөрийгөө хорих нь, стрессийг үүсгэж, таныг улам ихээр таргалуулдаг гэдгийг мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ хэчнээн их идсэн ч, таныг таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулах гэж байна. Эдгээр хүнс нь илчлэг багатай хэдий ч эслэг ихтэй байдаг. Тиймээс огтхон ч өлсөхгүйгээр та эдгээр бүтээгдэхүүнээс өөрт шаардлагатай амин дэмийг авч, таргалахгүй байх боломжтой. Ингээд та бүхэнд нүүрс ус, уураг, өөх тос агуулсан, таргалуулдаггүй бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй! Хадгалах

Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

Тун удахгүй бидний үндэсний баяр цагаан сар болох гэж байна. Айл бүхэнд орж цагаан сарын бууз, ууцны мах идсээр уурагны илүүдэлд орох магадлалтай юм. Учир нь бид энэ л үед жирийн хоолны дэглэмээсээ эрс өөр, өндөр хэмжээний уурагны агууламжтай хоол хүнс иддэг. Харин танд мах ихдэж байгааг дараах 10-н шинж тэмдгээр таньж болохнээ. 

Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг Хадгалах

Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид!

Амьдрал ч хурдан шүү! Нэг мэдэхэд л сургуулиа төгсөж, аав ээж болцгоосон байдаг. Хичээл ном гэсээр толгой өндийх завгүй байсаар, аав ээж болоод ажил төрөлд орохоор бүр л завгүй болох нь тодорхой. Хаана ч юм удаан уулзаагүй танилтайгаа таарахаар ямар өөр болоо вэ? гэсэн үг сонсож л байсан биз дээ. Үнэндээ таны хөгширснийг гайхаж байгаа нь тэр шүү дээ. Та өдөр тутмын хооллолтод л бага зэргийн анхаарахад, үеийнхнээсээ илүү эрүүл, залуу харагдана. Тэгвэл та бүхэндээ 30 гарсан бол татгалзах ёстой 5-н хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид! Хадгалах

Та зөв хооллож чаддаггүй бол, эдгээр энгийн дүрмийг баримтлаарай!

Хүн бүр л эрүүл зөв хооллохыг хүсдэг. Гэхдээ яагаад ч юм нэг дэх өдөр хүртэл эсвэл дараа сар хүртэл гэх мэтээр хойшлуулж, эхэлж чадахгүй байсаар хуучин зуршлаа орхиж чаддаггүй. Тэгвэл сэтгэл судлаачид энэ зуршлыг бага багаар хаях хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд зөв хооллож сурахад дөхөм болох 11 аргыг танд хүргэе. Маргааш гэж хойшлуулахгүйгээр өнөөдрөөс эхлээрэй.

Та зөв хооллож чаддаггүй бол, эдгээр энгийн дүрмийг баримтлаарай! Хадгалах

Овьёосны гайхалтай ач тус

Овьёос хэмээх гайхамшигтай хүнсийг бидэнд бурхан л өгсөн байх. "Бурхны хоол" гэж нэрлэж болохоор энэхүү хүнс олон гайхамшигт шинж чанартайгаас онцолж 7-г нь танилцуулья. Хүний биед маш сайн шингэж, элдэв өвчний эх үүсвэр болохоос илүү анагаагч болдог энэ хүнс шим тэжээлийн өндөр агууламжаараа танд дутагдаад байсан эслэг, уураг, витамин, эрдэс бодисуудыг өгнө. Төгс өглөөний цай бол овьёос. Хэрэв илүү амттай болгомоор байвал овьёосон дээрээ жимс, самар, тараг, йогурт нэмж идээрэй. Ингээд овьёосны гайхамшигт 7 ашиг тусыг хүргэе.

Овьёосны гайхалтай ач тус Хадгалах