Далд ертөнц

Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа!

Маш олон хүмүүс сүнс байдаг гэдэгт итгэдэг. 2017 онд Чапмэн (Chapman) их сургуулийн явуулсан судалгаагаар америкчуудын  52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан бөгөөд энэ нь 2015 оныхоос 11 хувиар нэмэгдсэн байгаа юм. Мөн англичуудын дунд явуулсан судалгаагаар ч иргэдийн 52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан байна. Гэвч тэд зүгээр л итгэхийг хүссэн учраас итгээд байгаа гэж үү?  Ингээд сүнсний талаарх шинжлэх ухаанч 6 тайлбарыг хүргэж байна.

Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа! Хадгалах

Австралийн "Үхлийн уул"-ын тайлагдаагүй нууц

Австралийн Күйнслэндийн Калкажака үндэсний хүрээлэнд байдаг Хар Уул нь харахад л эвгүй дүртэй. Энэхүү уул Күүктаун хотоос ойролцоогоор 25 км зайд орших бөгөөд нүсэр том хар хад чулуунуудтай учраас Хар уул гэсэн нэр авчээ. Үүнээс гадна олон жилийн турш хачин жигтэй, тайлбарлашгүй явдлууд болсон учраас хүмүүс тэр газраас айж эмээж явдаг байна. 

Австралийн "Үхлийн уул"-ын тайлагдаагүй нууц Хадгалах

Унтахын өмнө уншмааргүй аймшигт түүхүүд

Хүн бол дэлхий дээрх айдсаа мэдэрдэг цор ганц амьтан юм. Хүмүүс зохиомол айдсын тусламжтай амьдрал дээр тохиодог түгшүүрийг даван туулахын тулд л аймшигтай зүйл ярьж, аймшгийн кино үздэг гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Гэхдээ бодит амьдрал дээр хүмүүст аймшигтай зүйлс үнэхээр тохиолддог байна. Ингээд бусдад тохиолдсон аймшигтай явдлыг тэдний өөрсдийнх нь бичсэнээр уншигчдадаа хүргэе. 

Унтахын өмнө уншмааргүй аймшигт түүхүүд Хадгалах

Далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд ингэж нөлөөлдөг

Америкийн эрдэмтэн судлаач, доктор Жо Диспенза бодит байдалд ухамсар хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн эрдэмтдийн анхдагч нь юм. Матер, ухамсар хоёрын холбооны тухай түүний онол нь “Дохио юу хийж байна” гэдэг баримтат кино дэлгэцэнд гарсны дараа дэлхий дахинаа нэрд гарсан билээ. Жо Диспензагийн хийсэн гол нээлт бол хүн бие мах бодиороо өвдөж байна уу, эсвэл сэтгэл санаагаараа зовж шаналж байна уу гэдгийг тархи ялгадаггүй болохыг баталсан явдал юм. Ингээд далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг баталсан эрдэмтний судалгаатай танилцъя. 

Далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд ингэж нөлөөлдөг Хадгалах

Сонирхолтой түүхэн давхцалууд

Эрдэмтэд түүхийг дахин давтагддаг буюу тойрог замаар зугуухан урагшилдаг гэж үздэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон зүйл ирээдүйд давтагдах нь гарцаагүй ажээ. Энэ онолыг түүхийн давтамж гэж нэрлэдэг юм байна. Ингээд бид танд түүх давтагдсан 10 бодит жишээг хүргэе.

Сонирхолтой түүхэн давхцалууд Хадгалах

Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд

Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт байдаг. Сүрлэг энэ оргилыг Жомолунгма ч гэж нэрлэдэг. Чухам энэ л өндөрлөгт гарахыг өөрийнхөө амьдралын утга учир, зорилгоо болгосон хүмүүс чамгүй олон. Гэхдээ ийш зүглэх хүмүүсийн аян зам тийм ч дардан байдаггүй билээ. Дэлхийн хамгийн тааварлашгүй нууцыг өөртөө агуулсан Эвересттэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг танд хүргэе.

Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд Хадгалах

Дэлхийн хамгийн нууцлаг нуур, цөөрмүүдтэй холбоотой хачирхалтай домог

Цэвэр тунгалаг устай гол мөрөн, далайн эрэгт очсон хэнд боловч муухай мэдрэмж төрөхгүй нь лавтай. Харин цаанаа л нэг жихүүцэл төрүүлэм хар бараан, өмхий самхай үнэртсэн тогтоол устай газрыг харахад шууд л таагүй санагддаг билээ. Биднийг хүүхэд байхад ийм төрлийн тогтоол усны ёроолд аймшигт мангас байдаг гэж айлгадаг байсан шүү дээ. Дараах мэдээлэл танд сонирхолтой байх болов уу.

Дэлхийн хамгийн нууцлаг нуур, цөөрмүүдтэй холбоотой хачирхалтай домог Хадгалах

2000 онгоц "залгисан" Невадагийн гурвалжингийн нууц

Америкийн Невада мужид маш нууц агаарын нисэх хүчний бааз 51 дүгээр бүсэд байрладаг гэдэг. Үүнээс гадна тус муж тэр чигтээ хадархаг, элсэн цөлтэй газар юм. Гэхдээ энэ газарт аймшигт нууц бий. Өнгөрсөн 60 жилд ойролцоогоор 2000 шахам онгоц энэ газрын дээгүүр нисэж яваад сураггүй алга болжээ. Тиймээс  51 дүгээр бүс орчмын газрыг “Невадагийн гурвалжин” гэж нэрлэх болсон юм. Чухам ямар далдын хүчин энд оршиж байна вэ? 

2000 онгоц "залгисан" Невадагийн гурвалжингийн нууц Хадгалах

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

Бид дэлхий ертөнцийг тааварлашгүй, хачирхалтай зүйлээр дүүрэн гэдгийг ой тойндоо ортлоо мэддэг болсон. Харин эрдэмтэд бидний тайлагдашгүй нууц гэж бодож явсан зарим зүйлийн учрыг олжээ. Үргэлж маргааны сэдэв болж, оньсого таавар төрүүлж байдаг дараах зүйлс тааварлашгүй ид шидийн биш болж таарлаа. Бид л хэтрүүлэн боддог байсан бололтой.

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ Хадгалах

Зүүдэндээ явдаг хүмүүсийн хийсэн аймшигтай үйлдлүүд

Зүүдэндээ босож явдаг хүмүүсийг цочоож болдоггүй бөгөөд тэд шөнийн явдлаа маргааш өглөө нь санадаггүй билээ. Ийм хүмүүс ихэнхдээ унтаагаараа босож алхах, гэрээ цэвэрлэх гэх мэт аюулгүй үйлдлүүд хийдэг ч зарим тохиолдолд хоол хийх, машин барих, тэр ч байтугай зэрлэг балмад авир гаргах зэргээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг байна. Ингээд хүмүүсийн зүүдэндээ хийсэн хамгийн аюултай, хачирхалтай үйлдлүүдийн талаар сонирхоцгооё.

Зүүдэндээ явдаг хүмүүсийн хийсэн аймшигтай үйлдлүүд Хадгалах

Үхлээс амьд мултарч чадсан ч...

"Эцсийн зогсоол" (Final Destination) аймшгийн киног үзээгүй хүн ховор биз ээ. Өөрт оногдсон бэрх хувь заяанаасаа хэчнээн зугтах гэж оролдсон ч тэд чаддаггүй. Дараах хүмүүсийн амьдралд аймшигт үйл явдлууд тохиолдож байсан ч тэд азаар амьд гарсан байна. Гэхдээ тэдний хорвоод амьдрах хугацаа удаан үргэлжлээгүй юм. Тэд бүгд маш харамсалтай үйл явдлын гол дүр болжээ. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол?

Үхлээс амьд мултарч чадсан ч... Хадгалах

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц

Бермудын гурвалжингийн талаар сонсоогүй хүн ховор байх. Хачирхалтай нь үүнтэй адил хүн, онгоц, завь алга болж хэзээ ч эргэж олддоггүй газар Аляскад байдаг аж. Чухам яагаад ийм сонин үзэгдэл болдгийг одоо хэр нь эрдэмтэн судлаачид тайлж чадаагүй байна. Аляскийн өргөн уудам газарт нутагт болсон учир битүүлэг, тайлагдашгүй хэргүүд, тэнд чухам юу болсон талаар танд сонирхуулъя.

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц Хадгалах