Далд ертөнц

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ?

Хорвоо ертөнцөд, бидний мэдэхгүй, учрыг нь тайлж дөнгөхгүй олон нууцлаг хийгээд аймшигтай зүйлс оршин байдаг. Гэвч бид тэдгээрийг амьдралдаа тодорхой хэмжээнд бага ч болов мөрдөж, итгэж чадвал өөрийгөө болоод хайртай нэгнээ аюулт зүйлээс хамгаалж чадах юм. Ийнхүү хамтдаа та бүхний зүүд, зөн совин, айдсын учир зангилааг тайлахыг хичээцгээе!

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ? Хадгалах

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл Хадгалах

Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Та далдын хүчинд итгэдэг үү? Итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай ямар нэг хэцүү зүйл тохиолдох үед та нууцаар ч болов залбирдаг байж таарна. Магадгүй та хараал гэж байдаггүй гэж боддог байж болох ч, сөрөг энерги байдаг гэдэгт итгэдэг биз дээ? Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хараал гэгч зүйлээс хэрхэн сэргийлж болдог тухай хүргэхээр бэлтгэлээ. Мэдээд авчихад илүүдэхгүй шүү дээ.

Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Хадгалах

Сүнс хоргодсон их сургуулиуд

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хүн бүхэн л гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг талаар төдийлэн итгэдэггүй. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн олон эрдэмтэн судлаачид болон хүмүүсийн анхаарлыг татдаг хамгийн аймшигтай сүнс хорогдсон 10 их сургуулийг танилцуулж байна.

Сүнс хоргодсон их сургуулиуд Хадгалах

Сүнсэнд даруулах үед яагаад хөдлөж чаддаггүй вэ?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд учир нь бүрэн гүйцэд тайлагдаагүй зүйлс олон байгаа нь нууц биш юм. Тэдгээрийн нэг нь сүнсэнд даруулах явдал билээ. Магадгүй та ч бас өмнө нь сүнсэнд даруулж, үүнийг биеэр мэдэрч байсан болов уу. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ сүнсэнд даруулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Сүнсэнд даруулах үед яагаад хөдлөж чаддаггүй вэ? Хадгалах

Бид яагаад огт танихгүй нэгнийг гэнэт зүүдэлдэг вэ?

Алдартай сэтгэл зүйч Карла Густава Жунг (Karla Gustava Jung) өөрийн үйлчлүүлэгч Фрейдтэй түүнийг зүүдэлдэг хачирхалтай зүүднийх нь тухай ярилцжээ. Учир нь зүүдээр дамжуулан тухай хүний тухай илүү ихийг мэдэж боломжтой бөгөөд зарим тохиолдолд бидний зөн совин, мэдрэмж нь ямар нэг зүйлийг зүүдээр дамжуулан хэлэхийг оролддог байна. Ингээд таны зүүд ямар учиртай болохыг хамтдаа олж мэдэцгээе!

Бид яагаад огт танихгүй нэгнийг гэнэт зүүдэлдэг вэ? Хадгалах

Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг

Толь хүний энергийг шингээж чаддаг хэрэгсэл тул түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэж хүмүүс хэлэлцдэг. Энэ нь оргүй хоосон цуурхал биш юм. Толь муу энергийг хүнд цацаж чаддаг шигээ, сайн энергийг ч мөн адил буцаан ойлгож чаддаг юм. Ингэхдээ үүндээ бүрэн төгс итгэж, чин сэтгэлээсээ хэлбэл биеллээ олох магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Тиймээс толины өмнө ямар үг хэлбэл танд аз авчрах талаар хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг Хадгалах

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд

Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд Хадгалах

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ?

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочын сүнс нь 49 хоногтоо гэр орноороо эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстэй сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай хамтдаа олж мэдэцгээе!

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ? Хадгалах

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

Сүнс, чөтгөрүүд ихэвчлэн хүүхдийн нүдэнд харагдаж, тэднийг айдаст автуулдаг болохыг та олон аймшгийн киноноос харж байсан биз ээ. Харин тэдгээр кинонд гардаг зүйлс бодит амьдрал дээр үнэхээр болдог гэвэл итгэх үү? Итгэхэд бэрх хэдий ч, бид та бүхэндээ хүүхдүүдийн эцэг, эхдээ ярьж байсан хамгийн айдас төрүүлэм зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд Хадгалах

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү нийтлэлд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт Хадгалах

Эмэгтэй хүний энергийг үгүй хийдэг 10 зүйл

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бусдын хар цагаан хэл ам болон ямарваа муу зүйлсээс сэвтэхдээ амархан байдаг. Магадгүй энэ нь ирээдүйд эх хүн болдогтой нь холбоотой болов уу. Тиймээс ч өөрийн энергийг хадгалах, алдахгүй байхад онцгойлон анхаарах нь чухал. Учир нь эх хүний энерги, үр хүүхэдтэй нь ч мөн дам холбоотой байдаг тул та зарим зүйлсээс цээрлэж, аль болох хол байх хэрэгтэй юм. 

Эмэгтэй хүний энергийг үгүй хийдэг 10 зүйл Хадгалах