Далд ертөнц

Эмэгтэй хүний энергийг үгүй хийдэг 10 зүйл

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бусдын хар цагаан хэл ам болон ямарваа муу зүйлсээс сэвтэхдээ амархан байдаг. Магадгүй энэ нь ирээдүйд эх хүн болдогтой нь холбоотой болов уу. Тиймээс ч өөрийн энергийг хадгалах, алдахгүй байхад онцгойлон анхаарах нь чухал. Учир нь эх хүний энерги, үр хүүхэдтэй нь ч мөн дам холбоотой байдаг тул та зарим зүйлсээс цээрлэж, аль болох хол байх хэрэгтэй юм. 

Эмэгтэй хүний энергийг үгүй хийдэг 10 зүйл Хадгалах

Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг

Толь хүний энергийг шингээж чаддаг хэрэгсэл тул түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэж хүмүүс хэлэлцдэг. Энэ нь оргүй хоосон цуурхал биш юм. Толь муу энергийг хүнд цацаж чаддаг шигээ, сайн энергийг ч мөн адил буцаан ойлгож чаддаг юм. Ингэхдээ үүндээ бүрэн төгс итгэж, чин сэтгэлээсээ хэлбэл биеллээ олох магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Тиймээс толины өмнө ямар үг хэлбэл танд аз авчрах талаар хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг Хадгалах

Хамгийн аймшигтай үлгэр домгийн амьтад

Алмас болон Шотландын Лох Нэсс(Loch Ness) нуурын мангас зэрэг нь магадгүй дэлхийн хамгийн алдартай домгийн бүтээлүүдийн нэг юм. Гэхдээ бодит амьдрал дээр америкчуудын 14% нь алмасанд итгэдэг бол, Шотланд хүмүүс нуурын мангас Нэссиг (Nessie) байдаг гэдэгт эргэлздэггүй ажээ. Үүнээс гадна эртний Грекийн домог, түүхүүд, түүний дотор нисдэг морь Дегасус (Pegasus) бол дэлхий даяар итгэдэг домгийн амьтан билээ. Дэлхийн олон шашнууд ч гэсэн өөрсдийн бүтээсэн аймшигт араатан, чөтгөрүүдийг бодит мэтээр итгэгчид болон дагалдагсдаа ухуулан, сэнхрүүлдэг. Ингээд эдгээрээс хамгийн аймшигтай 15 домгийн амьтны тухай танд хэлж өгье.

Хамгийн аймшигтай үлгэр домгийн амьтад Хадгалах

Үхэл ойрхон байгааг мэдэх аргууд

Ирээдүйг урьдаас таамаглаж, мэднэ гэдэг боломжгүй хэмээдэг. Гэхдээ зуурдын үхлийг мэдэж, мэдэрч болдог гэдгийг та мэдэх үү?. Бид та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэх үүднээс үхлийг урьдчилан мэдэрч, таамаглах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Үхэл ойрхон байгааг мэдэх аргууд Хадгалах

Нас барсан хүний эд зүйлсийг гэртээ байлгах нь зөв үү?

Айл гэрт сөрөг энергийг дуудаж байдаг олон хүчин зүйлс байдгийн дотроос бид танд энэхүү нийтлэлээрээ талийгаачийн эд зүйлсийн тухай тайлбарлах болно. Нас барсан хүний эд зүйлийг хадгалах тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Мөн тэдгээрийг хэрхэхээ мэдэхгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Нас барсан хүний эд зүйлсийг гэртээ байлгах нь зөв үү? Хадгалах

Үхлийн дараа амьдрал байдаг уу?

Бурхан хүнд амьдралыг хэзээ ч зүгээр өгдөггүй шигээ бас учир шалтгаангүйгээр буцааж авдаггүй. Ямар үхлийг сайхан үхэл гэдэг вэ? Үхсэн хүн яагаад дахин амьдардаг вэ? Бид танд энэхүү нийтлэлээрээ эдгээр асуултанд хариулж чадах Их Британийн Эссексийн их сургуулийн хүндэт доктор, эмч, сэтгэл зүйч Андрей Гнездиловын номноос хүргэж байна.

Үхлийн дараа амьдрал байдаг уу? Хадгалах

Ихрүүдийн тухай ер бусын түүхүүд

Бид энэхүү нийтлэлээрээ ихрүүдийн дунд ер бусын холбоо байдгийг батлах сонирхолтой баримтуудыг дэлгэх болно. Ихрүүдийн бие махбод, сэтгэл зүйн тухай судалгаа олноороо хийгдэж байгаа ч, тэдэнтэй холбоотой ер бусын, тайлбарлах боломжгүй үйл явдлууд өрнөсөөр л байдаг. Ихрүүд бие биенийхээ зүрх сэтгэлийг маш сайн мэдэрдэг бөгөөд дараах баримтуудыг уншаад та гайхшрах нь лавтай.

Ихрүүдийн тухай ер бусын түүхүүд Хадгалах

Байшингаас олдож байсан аймшигтай зүйлс

Зөрж өнгөрсөн хүн бүрийг, тэр тусмаа бяцхан хүүхдүүдийн зүрхэндээ ортол айдаг орхигдсон байшинтай та хэзээ нэгэн цагт таарч байсан уу? Зарим аймшигтай дүр төрхтэй, орхигдсон байшин руу хүүхэд битгий хэл, том хүн ч орж зүрхэлдэггүй билээ. Тэдгээр байшин руу хэн ч ойртохгүй байгаа шалтгаан нь, түүнд ямар нэгэн аймшигтай зүйлс байдаг хэмээх айдас байж болох юм. Тэгвэл бид сониуч уншигчиддаа зориулан орхигдсон байшингуудаас олдож байсан хамгийн аймшигтай 15 олдворуудыг танилцуулах болно. 

Байшингаас олдож байсан аймшигтай зүйлс Хадгалах

Хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх вэ?

Аймшигтай хар дарсан зүүднээс сэрж чадахгүй өөрийгөө зовоож, шөнөжин хөрвөөн, унтаж чаддаггүй хүмүүс олон байдаг. Харин тэдгээр хүмүүст зориулан хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Сэтгэц мэдрэлийн эмч Кристофер Ноланор өөрийн туршлага, мэдлэг дээр суурилан, хар дарсан зүүднээс сэрэх аргуудыг танилцуулсан бөгөөд энэ нь хүмүүсийн дунд алдаршиж, багагүй шуугианыг тарьсан билээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцуулъя. 

Хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх вэ? Хадгалах

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү нийтлэлд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт Хадгалах

Хараал бидэнд ингэж нөлөөлдөг...

Амьдралыг тааж мэдэхийн аргагүй байдаг. Тиймдээ ч төсөөлөөгүй байхад бүхий л зүйл өөрчлөгдөж, асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Хараал бидэнд ингэж нөлөөлдөг... Хадгалах

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл Хадгалах