Далд ертөнц

Амьдрал дээр биеллээ олсон аймшигтай 15 хар дарсан зүүд

Эрдэмтдийн одоог хүртэл учрыг нь тайлж чадахгүй байгаа зүйлсийн нэг бол "Хүн яагаад зүүдэлдэг юм болоо?" гэх асуулт билээ. Түүнчлэн зүүд бүр өөр өөрийн гэсэн тайлалтай байдаг ч гэж ярьдаг. Тэгвэл та урьд өмнө нь хэн нэгний зүүдэлсэн аймшигтай зүүднүүд бодит амьдрал дээр биеллээ олж байсан тухай сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, бид та бүхэнд зүүдэлсэн зүүд нь бодитоор биелж байсан хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм түүхүүдээс хамгийн аймшигтай гэсэн 15 тохиолдлыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Амьдрал дээр биеллээ олсон аймшигтай 15 хар дарсан зүүд Хадгалах

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

Сүнс, чөтгөрүүд ихэвчлэн хүүхдийн нүдэнд харагдаж, тэднийг айдаст автуулдаг болохыг та олон аймшгийн киноноос харж байсан биз ээ. Харин тэдгээр кинонд гардаг зүйлс бодит амьдрал дээр үнэхээр болдог гэвэл итгэх үү? Итгэхэд бэрх хэдий ч, бид та бүхэндээ хүүхдүүдийн эцэг, эхдээ ярьж байсан хамгийн айдас төрүүлэм зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд Хадгалах

Сүнсэнд даруулах үед яагаад хөдлөж чаддаггүй вэ?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд учир нь бүрэн гүйцэд тайлагдаагүй зүйлс олон байгаа нь нууц биш юм. Тэдгээрийн нэг нь сүнсэнд даруулах явдал билээ. Магадгүй та ч бас өмнө нь сүнсэнд даруулж, үүнийг биеэр мэдэрч байсан болов уу. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ сүнсэнд даруулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Сүнсэнд даруулах үед яагаад хөдлөж чаддаггүй вэ? Хадгалах

Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Та далдын хүчинд итгэдэг үү? Итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай ямар нэг хэцүү зүйл тохиолдох үед та нууцаар ч болов залбирдаг байж таарна. Магадгүй та хараал гэж байдаггүй гэж боддог байж болох ч, сөрөг энерги байдаг гэдэгт итгэдэг биз дээ? Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хараал гэгч зүйлээс хэрхэн сэргийлж болдог тухай хүргэхээр бэлтгэлээ. Мэдээд авчихад илүүдэхгүй шүү дээ.

Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Хадгалах

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт

Хүн төрөлхтөн нас барагсадтай харилцахыг эртнээс хүсч ирсэн бөгөөд зөнч, домч, бөө, лам нарын зарим нь өөрсдийгөө үхэгсэдийн ертөнцтэй холбоо тогтоож чадна хэмээн ярьдаг билээ. Хүний амьдрал хязгаартай, нас барсан хүн хэзээ ч бодит ертөнцөд эргэн ирдэггүй. Тиймээс л хайртай дотны хүмүүсээ алдаж, шаналсан хүмүүс элгээ дэвтээхийн тулд дээрх хүмүүст хандан, арга чаргаараа туслахыг гуйдаг. Зарим нь үнэхээр сүнстэй харьцаж чаддаг байж болох ч, харин зарим нь хүмүүсийн итгэл бишрэлийг ашиглан, хуурч мэхэлдэг нь харамсалтай. Үнэхээр сүнстэй харьцах боломжтой үгүйг хэн ч мэдэхгүй боловч та бидний бичсэн нийтлэлийг уншаад үзвэл зарим нэг зүйлийг ойлгож авч мэдэх билээ. 

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт Хадгалах

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд

Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд Хадгалах

Сүнс хоргодсон их сургуулиуд

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хүн бүхэн л гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг талаар төдийлэн итгэдэггүй. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн олон эрдэмтэн судлаачид болон хүмүүсийн анхаарлыг татдаг хамгийн аймшигтай сүнс хорогдсон 10 их сургуулийг танилцуулж байна.

Сүнс хоргодсон их сургуулиуд Хадгалах

Камерт өртсөн сүнсний аймшигт түүхүүд

Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн сүнс байдаг, байдаггүй хэмээн 2 тал болон маргалдсаар ирсэн билээ. Харин шинжээчид сүнс гэж байдаг хэмээн баримт нотолгоотой баталснаар хүмүүсийн эцэс төгсгөлгүй маргааныг дуусгавар болгосон юм. Харин өнөөдөр бид камерт бичигдэн үлдсэн, айдаст автуулж, жихүүдэс төрүүлэм сүнснүүдийн зургыг танилцуулахаар бэлтгэлээ.

Камерт өртсөн сүнсний аймшигт түүхүүд Хадгалах

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс

Хараал, буг чөтгөр, сүнс зэрэг хүн төрөлхтнийг айдаст автуулах сэтгэл сэртхийлгэм зүйлс ертөнцийн хаа нэгтэй биднийг ажиглаж байдаг гэлтэй. Эдгээрээс болж, хүмүүс амь насаа алдаж, хэмжээлшгүй их гарз хохирол тохиож байсан нь харамсалтай. Хараалын хүч ихэвчлэн буг чөтгөр, сүнсээр дамжин хэн нэгнийг хорлодог байна. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлсийн тухай өгүүлэх болно.

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс Хадгалах

Ази хүмүүсийн дунд дэлгэрсэн сүнсний аймшигтай түүхүүд

Сонсоход л нүдэнд харагдаж, сэтгэхүйд нөлөөлөх сэтгэл сэртхийлгэм аймшигтай түүхүүд гэж байх бөгөөд эдгээр хачирхалтай түүхүүд чухам хаанаас үүдэлтэй, зуунаас зуун дамжин хүмүүсийн ярианы сэдэв болсныг хэн ч мэдэшгүй юм. Бидний амьдарч буй Ази тивд хүмүүсийг айдаст автуулж, ухаан санаанаас нь ер гарахгүй аймшигтай сүнснүүдийн тухай түүхүүд цөөнгүй байдаг ажээ. Ингээд хамтдаа тэдгээр айдас төрүүлэм сүнснүүдийн тухай мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Ази хүмүүсийн дунд дэлгэрсэн сүнсний аймшигтай түүхүүд Хадгалах

Сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн бодит түүхүүд

Амьдрал дээр утга учир нь үл олдох аймшигт зүйлс дэндүү олон байх юм. Сүнс, чөтгөр зэрэг нь байдаг, байдаггүй гэхчлэн хүн төрөлхтөн хоёр тал болж маргалдсаар өнөөдрийг хүрсэн билээ. Харин сүнс байдаг болохыг батлав уу гэлтэй чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс гэж байдаг. Ингээд та бүхэндээ сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм бодит түүхүүдийг өгүүлье. 

Сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн бодит түүхүүд Хадгалах

Бид яагаад зүүдээ санадаггүй вэ?

Зүүдний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ тал дээр хийсвэр үзэл илүүтэй давамгайлдаг байна. Бид шөнө бүр шахам элдэв янзын зүүд зүүдлэх боловч зарим тохиолдолд юу зүүдэлснээ санадаггүй билээ. Бүтэн өдөржин зүүдээ санах гэж хичээх боловч амжилт олохгүй байх нь бий. Иймд та бүхэндээ зүүдний тухай эрдэмтэн, судлаачид чухам юу гэж дүгнэж байгаа тухай сонирхуулъя гэж бодлоо.

Бид яагаад зүүдээ санадаггүй вэ? Хадгалах