Зурхай

Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?

Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжыг олгож байна. 

Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ? Хадгалах

Энэ жил танд юу тохиолдох вэ?

2017 он гараад удаагүй байна Харин энэ хугацаанд та жилийн турш юу хийхээ төлөвлөж амжаагүй байгаа бол наашаа суугаарай. Учир нь бид танд 2017 онд ямар зорилго өөртөө тавих ёстой болон амьдралд тань юу тохиолдохыг урдчилан хэлж өгье.

Энэ жил танд юу тохиолдох вэ? Хадгалах
2017-01-22, 16:21

Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/

Бидний эргэн тооронд төрөл бүрийн тоо эргэлдэж байдаг. Гар утасны дугаар, машины дугаар, төрсөн өдөр, бичиг баримтын дугаар гээд л маш олон тоонууд байх боловч бид үүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй билээ. Гэвч зурхайн мэрэгт тоо бүр нь өөртөө төрөл бүрийн утга, энергийг агуулж байдаг хэмээсэн бөгөөд энэ нь эзэндээ тухайн энергиэ өгч, амжилт уу? азгүйтэл үү? гэх замыг нь зааж өгдөг байна. Иймд бид та бүхэндээ аз жаргал, амжилт авчрах шидэт тоонуудыг таницуулахаар бэлтгэсэн юм.

Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/ Хадгалах
2017-03-23, 19:37

Таны хувь тавиланг өгүүлэх хүчирхэг зурхай

Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь хэн болох, түүний онцлог шинж чанар болон ирээдүйд ямар хувь тавилан хүлээж байгаа зэргийг нь шинжиж болдог байна. Иймд бид та бүхэндээ ордуудын шинж байдал, бусдаас ялгарах онцлог, хувь тавиланг өгүүлэх хүчирхэг зурхайг танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэн болохоо, юу хүлээж байгаагаа мэдэж, учирч болох аюулаас өөрийгөө хамгаалаарай!

Таны хувь тавиланг өгүүлэх хүчирхэг зурхай Хадгалах

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Бар" болон "Туулай" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бар" эсвэл "Туулай" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага Хадгалах

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага

Та ямар жилтэй вэ? Учир нь таныг төрсөн жилээр тань шинжиж, ирэх онд юу тохиолдож, ямар онцлох үйл явдал болохыг дуулгах гэж байна. Бид та бүхэндээ 12 жилийн зурхайг хоёр хоёроор нь түүвэрлэн хүргэхээр бэлтгэсэн бөгөөд "хулгана", "үхэр" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага Хадгалах

Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай

Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн өв соёл гэж байдаг. Зүүн зүгийн улс орнуудаас эртний Египетчүүд нь өвөрмөц соёл, ёс заншил, үүх түүхээрээ алдартай байсан билээ. Түүнчлэн энэхүү ард түмэн одон орон судлал, зурхайн ухаанд эртнээс суралцаж, судалж байсан бөгөөд агуу бурхадын тааллаар хүнийг төрсөн он сараар нь ямар хүн болох, ирээдүйд хэрхэхийг нь тодорхойлох боломжтой байдгийг олж, тогтоож байжээ. Ингээд эртний Египетчүүдийн зурхайтай танилцацгаая. 

Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай Хадгалах
2017-05-02, 17:00

12 жилтний 2018 оны ерөнхий зурлага

Улиран одож буй тахиа жил бидэнд сайн сайхан, гэрэл гэгээтэй олон арван дурсамжийг бэлэглэсээр буцах цаг нь нэгэнт хаяанд иржээ. Тэгвэл айлчлан ирж буй Нохой жил бидэнд юуг авчирч байгаа бол? Энэ удаагийнхаа нийтлэлээрээ 12 жилтнийхээ зурлагыг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Өөрсдийнхөө зурхайг анхааралтай уншаад анхааруулж сануулсан зүйлсийг марталгүй мөрдөж, 2018 ондоо өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхыг уншигч та бүхэндээ хүсэн ерөөе. 

12 жилтний 2018 оны ерөнхий зурлага Хадгалах

Ордуудад ямар өнгө аз авчирдаг вэ?

Орд бүрт аз авчирдаг өнгө байдгийг та мэдэх үү? Тэр тусмаа тухайн өнгөөрөө гэрийнхээ дотоод засал чимэглэлийг хийвэл, амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй байж, аз жаргалаар бялхдаг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ ордуудын аз авчирдаг өнгүүдийг дуулгахаар бэлтгэлээ.

Ордуудад ямар өнгө аз авчирдаг вэ? Хадгалах
2017-04-05, 17:30

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр "Луу" болон "Могой" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Луу" эсвэл "Могой" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага Хадгалах

Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/

Орд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Бид өмнө нь ордуудын сайн талуудыг танд дуулгаж байсан бол, өнөөдөр сул талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн сул талыг мэдэж, цаашид үүнийгээ засч, залруулахыг хичээгээрэй. 

Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/ Хадгалах