Би чадсан

Амьдрал тэдэнд хатуу хандсан ч бууж өгөөгүй хүмүүсийн түүх

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр тэдгээр хүмүүсийг бидэнтэй л адил энгийн хүмүүс төдийгүй адил тэнцүү харьцах ёстой гэдгийг илэрхийлэхийг зорьдог. Энэ жил ч мөн тэрхүү өдрийг үр бүтээл дүүрэн тэмдэглэн өнгөрөөсөн бөгөөд бид доорх жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч гайхамшгийг бүтээж яваа 10 хүнийг онцоллоо.

Амьдрал тэдэнд хатуу хандсан ч бууж өгөөгүй хүмүүсийн түүх Хадгалах
2018-12-07, 11:35

Ираны "Халк"-тай танилц!

Халк шиг том биетэй энэ залууг та магадгүй инстаграмаас харсан ч байж магадгүй. Ираны хүндийн өргөлтийн тамирчин Сажад Гарибиг нь өөрийн инстаграм хуудсандаа 200 мянган дагагчтай бөгөөд “Халк” хэмээх хочтой нэгэн юм. Учир нь 27-хон настай түүний биеийн жин 160 орчим кг бөгөөд үүний дийлэнх хувийг аварга том булчингууд нь эзэлдэг гэнэ. 

Ираны "Халк"-тай танилц! Хадгалах
2018-11-27, 14:43

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ!

Тайландын "ПхангНга" мужид амьдардаг 12 настай хүү Нес (Nes) сүүлийн үед нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна. Учир нь тэрбээр үргэлж өндөр өсгийтэй гутал, хиймэл үс зэрэг эмэгтэй хувцас өмсдөг бөгөөд эхлээд хүмүүс түүнийг охин хэмээн андуурдаг байжээ. Одоогоор Нес хүү инстаграм хуудсан дээрээ 550 мянга гаруй дагагчтай болоод байгаа юм.

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ! Хадгалах
2018-11-12, 16:58

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Английн Колчестр хотын иргэн Алис Даусон (Alice Dawson) өдгөө 31 нас хүрч яваа. Гэхдээ тэрбээр дөнгөж 18 юм уу 19 настай мэт харагддаг бөгөөд өөрийгөө Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттон” киноны гол дүртэй адилхан  хөгшрөх тусам улам залууждаг хэмээн зарласан нь цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. “Бенжамин Баттон” кинонд эхээс төрөх үедээ хөгшин төрөөд цаг хугацаа өнгөрөх тутам залууждаг өвөрмөц хүний тухай өгүүлдэг. Харин Алис Даусан өөрийгөө яг ийм хувь заяатай нэгэн гэж итгэдэг бөгөөд цаашдаа ч залуужсаар байна хэмээн хэлсэн юм. 

Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах
2018-11-06, 16:00

Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй

Өдгөө 29 настай Тесса Снайдер хэмээх бүсгүй 11 настай байхдаа хорт хавдартай гэж оношлогдож нэг хөлөө тайруулахаас аргагүйд хүрч байжээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй, өвчнөө ялан дийлснээр үл барам гоо сайхнаараа гайхагдсан загвар өмсөгч болжээ. Хорт хавдраар шаналж буй эсвэл биеийнхээ сул талд сэтгэл дундуур байдаг хэн бүхэнд гайхалтай урмыг өгсөн түүний түүхийг сонирхоцгооё.

Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй Хадгалах
2018-10-28, 15:18

Олныг гайхшруулж буй 19 настай Америк охин

Нью-Йорк хотод амьдардаг 19 настай Мария Пуччарелли (Maria Pucciarelli) охин өөрийн уян хатан биеэрээ дэлхийд гайхагдаж эхэллээ. Одоо тэрээр маш олон төрлийн шоу арга хэмжээ болон зураг авалтуудад тасралтгүй уригддаг эрэлттэй нэгэн болжээ. Тэрээр гимнастикийн спортоор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд тэр үед л амжилтад хүрэхийн тулд илүү уян байх ёстойг ойлгосон гэнэ.

Олныг гайхшруулж буй 19 настай Америк охин Хадгалах
2018-10-25, 17:08

Хөвсгөр биедээ баяртай гэж хэлсэн чин зоригт хүмүүс

Илүүдэл жингээсээ салж турахаар шийдсэн хүмүүсийн зарим нэг нь итгэмээргүй үр дүнд хүрч байхад, зарим нь ямар ч өөрчлөлтгүй байх нь бий. Үнэн хэрэгтээ үнэхээр турахыг хүсч байгаа бол үүнийгээ зорилго болгоод хэрэгжүүлээд явахад бүтэхгүй зүйл гэж үгүй. Гэвч турна гэдэг таны тэвчээр, чармайлтыг шаардсан хүндхэн нэгэн сорилт юм. Ингээд турах хүсэлдээ хөтлөгдөн биеийнхээ галбирыг гайхалтай өөрчилж чадсан хүмүүсийг танилцуулъя.

Хөвсгөр биедээ баяртай гэж хэлсэн чин зоригт хүмүүс Хадгалах
2018-10-24, 15:31

Афганистаны Брюс Литэй танилц!

Та бүхэнд итгэмээргүй нэгэн мэдээллийг хүргэе. Афганистанд Брюс Ли (Bruce Lee)-тэй усны дусал мэт адилхан нэгэн залуу аж төрж байна. Түүнийг Аббас Ализада (Abbas Alizada) гэдэг. Аббас нь Брюс Лигийн адил кунг-фуд ч мөн адил амжилт гаргажээ.  Та бүхэнд түүний сонирхолтой амьдралыг хүргэе.

Афганистаны Брюс Литэй танилц! Хадгалах
2018-10-04, 15:13

Нугасны муухай дэгдээхий хун шувуу болсон нь...

Хэдийгээр багадаа төдийлөн үзэсгэлэнтэй, хөөрхөн байгаагүй ч насанд хүрч өөрийн гадаад гоо үзэмжинд анхаарал хандуулж өөрсдийгөө өөрчилсөн хүмүүс энэ дэлхийд цөөнгүй. Мэдээж тэд бага байхдаа нэлээд шоолуулж байсан болов уу. Харин одоо гомдоогчид нь тэднийг хараад атаархаж байгаа биз.

Нугасны муухай дэгдээхий хун шувуу болсон нь... Хадгалах
2018-10-03, 14:22

Хувь тавилангаар холбогдсон хүмүүсийн гайхалтай учрал

Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэж.  Эдгээр хосууд багадаа уулзаж байсан бөгөөд өөрсдөө ч мэдэхгүй насанд хүрсэн хойноо хайр сэтгэлтэй болж, гэрлэсэн юм. Тэднийг хувь тавилан эсвэл бурхан учруулдаг эсэхийг хэнч хэлж мэдэхгүй. Гэхдээ учрах тавилантай хосууд гэж байдгийг харуулах жишээ олон бий. Өнөөдөр та бүхэнд тийм нэгэн хосуудын түүхээс хүргэе.

Хувь тавилангаар холбогдсон хүмүүсийн гайхалтай учрал Хадгалах
2018-09-26, 12:55

Энэ бүсгүй юу хийдэг вэ?

Бид өмнө нь та бүхэндээ сувилагч хийдэг үзэсгэлэнт бүсгүй, цагдаагийн ажилтан охин гэх мэт маш олон сонирхолтой тааврыг таалгаж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ Киргиз гаралтай халуухан бүсгүйг танилцуулахаар шийдлээ. Найз нөхөд, гэр бүлээрээ түүнийг юу хийдэгийг хамтдаа таагаарай.

Энэ бүсгүй юу хийдэг вэ? Хадгалах
2018-09-21, 15:05

Нүцгэн гараараа дээрэмчдийг дийлсэн бүсгүй

ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн 20 настай оюутан Ирина нэгэн орой хичээлээ тараад найзынхаа машинаар гэртээ хүргүүлэхээр болжээ. Найзууд нь түүнийг гэрийнх нь хажууд буулгасан боловч хоёр этгээд Иринаг машинаас буусан даруйд нь хоргоож эхэлсэн байна. Тэрээр ойролцоо явж байсан хүмүүсээс тусламж хүссэн боловч тэд юу ч хараагүй мэт өнгөрч байсан аж. Харин азаар хажуугийн байрны наймдугаар давхрын тагтан дээрээс  27 настай Екатерина Шавлюк хэмээх бүсгүй тэднийг хараад Иринад туслахаар шийджээ.

Нүцгэн гараараа дээрэмчдийг дийлсэн бүсгүй Хадгалах
2018-09-14, 12:45