Би чадсан

Сүүлчийн хүсэл

Хүнд өвчинтэй тэмцэж буй хүмүүсийн хувьд ойр дотных нь дэмжлэг хамгийн чухал байдаг билээ. Тэд амьдралынхаа хамгийн сүүлийн мөчүүдийг хамгийн жаргалтай өнгөрүүлэхийг хүсэж, хамгийн сүүлийн хүслээ биелүүлэхийг мөрөөддөг. Ингээд сүүлчийн хүслээ биелүүлж чадсан, хүнд өвчтэй хүмүүстэй танилцацгаая.

Сүүлчийн хүсэл Хадгалах
2015-03-15, 23:08

Өөрийгөө ялж чадсан бүсгүй

48 настай Эми Грэм амьдралдаа хоёрхон зүйлд маш  их дуртай байсан бөгөөд энэ нь илчлэг ихтэй хоол идэх, онлайн тоглоом тоглох байсан юм. Амьдралын энэ хэв маягаар тэрээр 210 кг хүртлээ таргалсан байна. Жингийн илүүдлээс гадна тэрээр чихрийн шижин өвчинтэй болж бие нь муудах болжээ. Ингээд 40 нас хүрмэгцээ тэрээр жингээ хасах хэрэгтэй болохыг ойлгосон бөгөөд жингээ хасахаар шийдсэн байна.
Өөрийгөө ялж чадсан бүсгүй Хадгалах
2015-03-09, 22:05

Хайртай охиныхоо төлөө гаргасан шийдвэр

Хүүхдүүдийн хувьд том, нүдэнд үзэгдэхүйц мэнгэтэй байна гэдэг сургуулийн амьдралаа нэлээд төвөгтэй өнгөрүүлэх шалтгаан болдог. Гэхдээ английн нэгэн гэр бүл энэ асуудалтай тэмцэх маш сонирхолтой аргыг олжээ. Таня Филипс, Адам Филипс нар 18 сартай охин Хани Рэе-ийн мэнгэтэй адил том шивээсийг баруун хөлөн дээрээ хийцгээжээ.
Хайртай охиныхоо төлөө гаргасан шийдвэр Хадгалах
2015-03-05, 04:30

Сайхан сэтгэлтэй хүмүүс

Дайн, атаа хорсол, муу зүйл давамгайлсан энэ нийгэмд хүнээрээ байж бусдад тусламж үзүүлэх нь хамгийн ховор чанар болжээ. Сайн үйл хийхэд тийм ч хэцүү биш байдаг бөгөөд хамгийн гол нь сэтгэлээсээ байх хэрэгтэй. Таны гаргасан өчүүхэн чармайлт нэг хүнд баяр баясгалан бэлэглэж, амьдрах эрч хүчийг бэлэглэх болно.
Сайхан сэтгэлтэй хүмүүс Хадгалах
2015-03-03, 19:54

Тэвчээртэй залуу

Их Британийн иргэн Жек Эйрс 16 настай байхдаа таазны ясны гэмтлээс болоод зүүн хөлөө тайруулж байсан байна. Гэхдээ тэрээр огтхон ч шантраагүй. Харин ч эсрэгээр нь фитнессийн салбарт амжилт үзүүлэж, Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунд оролцсон хамгийн анхны хөлгүй загвар өмсөгч болжээ.
Тэвчээртэй залуу Хадгалах
2015-02-25, 02:05

Хүнд бэрх замыг туулсан бүсгүй

Энэхүү бүсгүйг Марика Матесович гэдэг бөгөөд тэрээр Санкт-Петербург хотод амьдардаг юм байна. Марика энгийн нэгэн махлаг охин байсан бөгөөд гоолиг сайхан болохын тулд нэлээд хүнд замыг туулжээ. Харин одоо тэрээр фитнес миссийн тэмцээнд оролцож, дасгалжуулагчийн ажил хийдэг болсон. Фитнесс түүний амьдралыг тэр чигт нь өөрчилж чадсан байна.
Хүнд бэрх замыг туулсан бүсгүй Хадгалах
2015-02-24, 02:50

Амьдрал түүнийг шийтгэсэн ч, сонирхлоо хаяагүй бүсгүй

25 настай Бетани Хэмилтон багаасаа эхлэн серфингээр хичээллэж эхэлсэн бөгөөд 8 настай байхдаа олон төрлийн тэмцээнд оролцож нэлээд их шагналын эзэн болсон байна. Гэтэл 13 настай байхдаа тэрээр аварга загасны дайралтанд өртөж, зүүн гаргүй болж, азаар амьд гарчээ. Үүнээс хойш бүсгүй олны анхаарлыг татах болжээ. Тийм аймшигтай явдлын дараа ч бүсгүй спортоо хаяагүй юм.
Амьдрал түүнийг шийтгэсэн ч, сонирхлоо хаяагүй бүсгүй Хадгалах
2015-02-20, 17:51

Жинхэнэ хайр

2009 онд 18 настай Линдси Вуд жолооны үнэмлэх авахаар шийджээ. Гэхдээ жолооны сургалт нь түүний хувьд үнэхээр харамсалтай дууссан байна. Жолоодлогын дадлагын үеэр жолооны машин өөр нэг машинтай мөргөлдсөнөөр гал гарч, бүсгүйн бие 42%-ийн түлэгдэлтэй болжээ.
Жинхэнэ хайр Хадгалах
2015-02-14, 22:22

Хамгийн сайн аав

Колорадогийн Грег Викхерстийг хамгийн сайн аав гэхэд хэлсдэхгүй болов уу. Тэрээр охиноо ганцаараа өсгөдөг бөгөөд охин нь өсөх бүрт эмэгтэйчүүдийн сонирхолыг судлах хэрэгтэй болдог байна. Гурван настай бяцхан охин Иззи ааваасаа үсийг нь гоё самнаж өгөөч хэмээн гуйхад, тэрээр огтхон ч сандараагүй ажээ.
Хамгийн сайн аав Хадгалах
2015-02-06, 02:50

Өөрийгөө ялж чадсан бүсгүй

Хаврын улирал дөхөж байгаа учир бүсгүйчүүд маань жин хасах тал дээр нэлээд анхаарал хандуулж эхэлсэн болов уу. Тэгвэл жин хасах нууц гээд байхаар зүйл байхгүй бөгөөд хамгийн гол нь зөв хооллолт, дасгал сургуулилт нэн чухал байдаг байна. Ингээд 2 жилийн турш өөрийн илүүдэл жинтэй тэмцэж чадсан бүсгүйн сэтгэгдэлийг орчуулан хүргэе.
Өөрийгөө ялж чадсан бүсгүй Хадгалах
2015-02-05, 02:33

Өөрийгөө ялж чадсан бүсгүй

27 настай Зой Жонс (Zoe Jones) бүүр их сургуульд сурч байхдаа л их жин нэмсэн байжээ. Эцэг эх дээрээ эргэн нүүж ирсний дараа түүнд их уйтгартай байсан учир уйтгараа идэж тайлдаг байв. Удалгүй тэр бараг л 100 кг жинтэй болсноо мэдсэн байна. Ингээд бүүр ч их сэтгэлээр унаж эхэлжээ. Тэрээр олон нийттэй харьцахаас зайлсхийж, тарганаасаа ичин ихэнхи цагаа гэртээ өнгөрүүлэх болжээ.
Өөрийгөө ялж чадсан бүсгүй Хадгалах
2015-01-31, 22:40

Өөрийгөө ялж чадсан бүсгүйчүүд

Та илүүдэл жингээсээ салахын тулд, тэвчээртэй байж бага зэрэг хүчин чармайлт гаргахад л болно. Эсвэл маш их хичээх хэрэгтэй, яаж юунаас эхлэх нь хувь хүнээс шалтгаална. Гэхдээ үр дүн нь адил - тэд бүгд өөрчлөгджээ.
Өөрийгөө ялж чадсан бүсгүйчүүд Хадгалах
2015-01-03, 04:30