Би чадсан

Нэгэн залуугийн гайхалтай түүх

Энэ залуу хоолны хатуу дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний ачаар илүүдэл жингээ хаясан төдийгүй, бүсгүйчүүдийн хайрыг булаасан сайхан залуу болон хувирсан юм.
Нэгэн залуугийн гайхалтай түүх Хадгалах
2015-01-03, 01:38

32 кг турж чадсан бүсгүй

Синди Гарсия-Листерт оюутан байхдаа нэлээд их жин нэмжээ. 31 настай тэрээр жингээ хасахын тулд төрөл бүрийн дэглэм барьж байсан ч төдийлөн нөлөөлдөггүй байсан бололтой. Эцэст нь тэрээр спортын тусламжтайгаар жин хаяхаар шийдсэн байна. Спорт болон зөв хооллолтыг хослуулснаар бүсгүй 82 кг-ээс 50 кг хүртлээ турж гайхалтай галбирыг олж авсан байна.
32 кг турж чадсан бүсгүй Хадгалах
2014-12-28, 19:27

Нас бол зүгээр л тоо

Хүмүүс 50 нас хүрэхээрээ л өөрийгөө хөгширсөн хэмээн үздэг бөгөөд ямарваа нэгэн шинэ зүйл хийхэд оройтсон гэж боддог байна. Гэтэл та 60 нас гарсан хойноо ч өөрийн хүссэн зүйлээ олж, шинэ зүйл сурч, спортоор хичээллэх боломжтой юм.
Нас бол зүгээр л тоо Хадгалах
2014-12-08, 00:05

80 кг турж чадсан залуу

20 настай Австралийн иргэн болох Натан Меола “The Biggest Loser” тэмцээний шалгаруулалтанд оролцож байсан байна. Тэрээр 206 кг жинтэй, хамгийн хүнд, хамгийн залуу гишүүдийн нэг байсан аж. Гэхдээ тэрээр сонгон шалгаруулалтанд тэнцэж чадаагүй учир сэтгэл санааны дарамтанд орсон байна. Ингээд тэрээр өөрийн илүүдэл жинтэй тэмцэж 5 жилийн дотор 80 кг-ийг хасаж чаджээ.

80 кг турж чадсан залуу Хадгалах
2014-12-02, 07:01

Хөөрхий бүсгүйн сүүлчийн хүсэл

25 настай Фань Хуэйсяныг нугасны хавдартай хэмээн оношилсон бөгөөд өвчин аль хэдийн даамжирч 4-р шатанд орсон байжээ. Гэсэн ч тэрээр өөрийн хайртай залуутайгаа гэрлэж амжсан байна. Хүнд өвчин түүнийг зовоож байсан учир, тэрээр Хятадын Чжэнчжоу эмнэлэгт хуримынхаа ёслолыг хийсэн аж.
Хөөрхий бүсгүйн сүүлчийн хүсэл Хадгалах
2014-11-22, 04:18

Жинхэнэ хайр

Афганистанд алба хашиж явсан нэгэн залуу саяхан хуримаа хийсэн байна. Тэрээр хуримынхаа өдөр тэргэнцэргүй бүжиглэж, ирээдүйн эхнэрийнхээ нүднээс нулимс асгаруулжээ. Жинхэнэ хайр гэгч нь энэ болов уу. Ямар ч тохиолдолд үргэлж, хамт байх нь үнэхээр гайхалтай.

Жинхэнэ хайр Хадгалах
2014-11-16, 08:38

Сэтгэлийн тэнхээтэй бяцхан охин

Хоёр жилийн өмнө эмч нар долоон настай Роузи Дэйвисийн хөлийг тайрсан байна, учир нь нуруу сээрний ноцтой асуудал нь охины амь насанд аюул учруулахаар байжээ. Роузи явж чадахгүй ч, гүйхээс ч илүү хурдан скейтбордоор хурдалдаг ажээ. Христийн мэндэлсний баяраар охин дугуй бэлгэнд авахыг хүсч байгаа гэнэ.
Сэтгэлийн тэнхээтэй бяцхан охин Хадгалах
2014-11-04, 00:45

Киноны баатартай ижил болохын тулд 7 жилийг зарцуулжээ

Америкийн иргэн Келли Ли Дикей (Kelly Lee Dekay) нь “Who Framed Roger Rabbit” хүүхэлдэйн киноны баатартай ижил болохын тулд 7 жилийг зарцуулжээ. Тэрээр бэлхүүсээ нарийхан болгохын тулд энэ олон жил хичээсэн байна. 27 настай Келли багаасаа комикс сонирхдог байсан бөгөөд үеийнхнээсээ үргэлж ялгарахыг хүсч байсан байна.
Киноны баатартай ижил болохын тулд 7 жилийг зарцуулжээ Хадгалах
2014-10-30, 02:30

Охины төрөлхийн гажиг зорилгодоо хүрэхэд нь саад болсонгүй

Моделиуд заавал тэгшхэн сайхан нуруутай, туранхай, өндөр байх ёсгүй гэдгийг хүмүүс баталсаар л байгаа. Айша Жонс (Ayesha Jones) гэх энэ охин төрөлхийн нурууны муруйлттай байсан гэнэ. Гэхдээ энэ нь түүний амьдралд ямар ч сөрөг үр дагаварыг үзүүлээгүй бөгөөд тэрээр өөрийн зорилгодоо хүрч модел болж чадсан байна.

Охины төрөлхийн гажиг зорилгодоо хүрэхэд нь саад болсонгүй Хадгалах
2014-10-24, 04:25

Зорилгодоо хүрсэн бүсгүй

Энэ бүсгүйг Кристина Стаггс гэдэг. Тэр урьд нь 140 кг жинтэй байжээ. Нэгэн сайхан өдөр түүний найзуудын нэг нь Анжелина Жолитой төстэй хэмээн Кристинад хэлсэн байна. Тиймээс Кристина дэлхийд алдартай одтой адилхан болохын тулд жингээ хасахаар шийджээ.
Зорилгодоо хүрсэн бүсгүй Хадгалах
2014-10-22, 02:35

Хавдрыг ялан дийлсэн залуу

АНУ-ын Мичиган мужид нэгэн гайхалтай явдал тохиолджээ. 15 настай Зак Зейлер (Zach Zeiler) хэмээх хүү хавдартай болсон бөгөөд түүнийхээ эсрэг тэмцэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Хими эмчилгээ хийлгэж байх үед хүүгийн жин 45 кг хүртлээ хасагдсан аж. Биеийн байдал нь сайжирч эхэлмэгц тэрээр бодибилдингээр хичээллэж эхэлсэн байна.
Хавдрыг ялан дийлсэн залуу Хадгалах
2014-10-18, 00:45

Хамгийн хүчтэй номлогч

Гэгээн Паулын сүмийн канад номлогч Кевин Фаст дэлхийн хамгийн хүчтэй гэгээнтэн гэдгээрээ Гиннесийн номонд орж чадсан байна. Түүний ийм сайн бие тэнхээтэй байгаагийн нууц нь хүүхэд байхаасаа спортоор хичээлэлсэнд оршиж байгаа гэжээ. Кевин Фаст одоо 51 настай.
Хамгийн хүчтэй номлогч Хадгалах
2014-10-16, 23:38