Би чадсан

Өөрийгөө ялан дийлсэн бүсгүй

Олон хүүхэдтэй эх бодибилдингээр хичээллэж эхэлснээс хойш жилийн дараа тэмцээнд ялжээ. Энэ бол түүний анхны тэмцээн учир үр дүндээ маш сэтгэл хангалуун, өндөр сэтгэгдэлтэй байгаа ажээ.
Өөрийгөө ялан дийлсэн бүсгүй Хадгалах
2013-08-09, 19:57

Бүсгүй хэлсэндээ хүрчээ

Бүсгүй өөрийн илүүдэл жингээс их ичдэг, хааяа бусад хүмүүс хэрхэн турж байгаа, ямар цагаан хоол хэрэглэдэг зэргийг ажигладаг байв. Харин нэгэн нөхцөл байдлаас болж тэрээр шийджээ.
Бүсгүй хэлсэндээ хүрчээ Хадгалах
2013-08-06, 20:34

Урьд нь тэр машиндаа ч сууж чаддаггүй байж

Хойд Ирландын оршин суугч Томас Макинтайр (Thomas McIntyre) 20 жилийн өмнөөс хөл бөмбөгтэй холбогдсоноос хойш жин нэмж эхэлжээ. Одоо тэр 43 настай бөгөөд 111 килограммыг хаясанаар “Оны сайн турсан эр” өргөмжлөл авчээ. Тэрээр цэнгэлдэх хүрээлэнгийн нэвтрэх хаалгаар орох гэж байгаад гацсан нь  түүнийг амьдралдаа эргэлт хийхэд хүргэсэн байна. Түүнээс хойш жил өнгөрч, түүнийг танихаааргүй болжээ. Одоо тэрээр машин барьж сурч байгаа бөгөөд урьд нь машиндаа суух нь түүний хувьд бүтэшгүй зүйл байсан бол одоо амархан ордог болсон байна.
Урьд нь тэр машиндаа ч сууж чаддаггүй байж Хадгалах
2013-08-05, 22:57

Тарган бүсгүйн эрс өөрчлөлт

31 настай Люси Дойл олон зуун хүмүүсийн өмнө зөвхөн усны хувцастай тайзан дээр гарахаасаа өмнө  хөнөөлт хоолноос татгалзаж, спортоор хичээллэснээр 30 кг туржээ. Тэрээр тарган байхаас гадна, бүрэг ичимхий байжээ. Ингээд энэ гайхалтай хөдөлмөрч, хичээнгүй бүсгүйн бяцхан түүхтэй танилцъя.
Тарган бүсгүйн эрс өөрчлөлт Хадгалах
2013-08-01, 23:04

Хайрын төлөөх өөрчлөлт

Яагаад ч юм 10 жилд байхад нүдний шил зүүдэг байсан. Хараа муутай хүүхдүүдийг номын хүн, дөрвөн нүдтэй хэмээн шоолдог. Энэ нь тухайн үед хүүхдийн сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг бөгөөд зарим нэг нь сэтгэл санаагаар унадаг бол, зарим нь харин өөрчлөгдөхийн төлөө тэмцдэг. Тэгвэл нэгэн залуу хайртай эмэгтэйнхээ сэтгэлийг татахын тулд өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Хэдийгээр гадаад дүр төрх нь өөрчлөгдсөн ч дотоод ертөнц нь хэвээрээ байжээ. Гэхдээ л түүнийг байгаагаар нь хүлээж авах хүн гарч ирсэн бөгөөд одоо аз жаргалтай байгаа гэнэ.
Хайрын төлөөх өөрчлөлт Хадгалах
2013-07-30, 03:19

Турах талаар 5 худал ойлголт

Бүсгүйчүүд маань илүүдэл өөхгүй гэдэс, нарийхан бэлхүүстэй болохыг мөрөөдөж, тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд хангалттай хүчин чармайлт, золиосыг гарган, их хэмжээний мөнгийг зарцуулахад бэлэн байдаг. Харамсалтай нь тэдний ихэнхи нь буруу мэдээлэлд толгойгоо эргүүлснээс болж хүч, мөнгөө хий дэмий зардаг билээ. Тэгвэл одоо та бүхний сонорт жин хасч, гуалиг болох талаар 5 худал “бор шувууг” аминчлан хүргэе.
Турах талаар 5 худал ойлголт Хадгалах
2013-07-25, 23:32

Гайхалтай тэвчээртэй бүсгүй юмаа

Өөрийн залхуу хойрго зангаа таягдан хаяж, тэвчээр гарган зөв аргаар турсан хүмүүсийг "Би чадсан" буландаа оруулдаг билээ. Энэ бүсгүй тураад зогсохгүй, бүр үзэсгэлэнтэй гуалиг болжээ. Гайхалтай гэхээс өөр яах билээ. Эм тариа хэрэглэж амар хялбар аргаар турахын оронд спортыг сонгоорой гэж зөвлөе.
Гайхалтай тэвчээртэй бүсгүй юмаа Хадгалах
2013-07-16, 20:55

Бүдүүмаагаас гуалигмаа болсон түүх

Олон хүн өөрийгөө хяналтандаа авч, алд биеийнхээ эзэн нь байж чадсаныхаа ачаар ер бусын үр дүнд хүрч, “тарган” гэдэг тодотголыг ардаа орхиж, эрүүл чийрэг биетэй, сэтгэлийн амар жаргалын эзэд болж чаддаг. Тэгвэл одоо бүгдээрээ арай өөр аргаар өөрийгөө өөрчилж, эгэл жирийн гуалиг бүсгүй болсон английн Даниель Дэвис (Daniel Davies) хэмээх бүсгүйтэй танилцацгаая. Магадгүй бүүр залхуугийн тууль, бодлынхоо боол болсон, өөрийгөө дийлэхээ байсан хүмүүст энэ арга хэрэг болж болох юм.
Бүдүүмаагаас гуалигмаа болсон түүх Хадгалах
2013-07-07, 23:02

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд маань биеийн жиндээ их анхаарах болсноор давшгүй даваа, бүтэшгүй зүйл гэж үгүй болжээ. Төгс сайхан бие галбирыг эрүүлээр олж авахыг хүссэн бүсгүйчүүд маань хичээл чармайлт гаргаснаар үнэхээр эрчүүдийн харцыг булааж, бүсгүйчүүдийн атаархлыг хөдөлгөж, эрч хүч хайрладаг болсон байна. 2003 онд Солонгос бүсгүй Юнг Да Ен 3-н сарын дотор 20 кг жинг эрүүл хэв маягаар хаяж чадсанаар нэлээд алдартай болж байсан нэгэн.
Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах
2013-07-07, 02:40

Азтай залуу

30 настай Эссекс Майкл МакКарти нүдний хагалгаа хийлгэсэн бөгөөд ийнхүү хагалгааны дараа 45 кг турсан байна. Залуугийн хэлж байгаагаар тэрээр амьдралдаа хоёр зүйлтэй ихээхэн тэмцдэг байсан бөгөөд энэ нь илүүдэл жин болон харааны байдал байжээ. Харин одоо тэрээр ийнхүү хоёр асуудлаасаа зэрэг ангижирсан байна.
Азтай залуу Хадгалах
2013-06-29, 20:48

Тэр чадсан

Саак дээр "Би чадсан" хэмээх шинэ булан нээж, эрүүл аргаар турж байгаа хүмүүсийн тухай нийтэл оруулж байгаа билээ. Энэ удаа амжилттай жин хасч чадсан Сью Томпсон (Sue Thompson) хэмээх 40 настай эмэгтэйн тухай орууллаа. Түүний тэвчээр, урам зориг, нүр их хөдөлмөрт нь хүндэтгэн ёслоё.
Тэр чадсан Хадгалах
2013-06-22, 18:35

Би чадсан

Өөрийгөө ялан дийлж, муу зуршлаасаа салж чадсан болон таргалалттай тэмцэж, хэвийн жинтэй болсон тэвчээртэй хүмүүсийн тухай "Би чадсан" булангаараа бид хүргэж байгаа билээ. Энэ удаа нэгэн эмэгтэйн турсан тухай товч түүхийг хүргэж байна. Та ч гэсэн чадна гэдгийг бүү мартаарай.
Би чадсан Хадгалах
2013-06-08, 06:22