Би чадсан

Бодибилдингийн шилдэг хосууд

Сүй тавьсан хосууд хуримандаа бэлдэж, хуримын урилга тарааж, ихээхэн завгүй байдаг билээ. Гэтэл 43 настай Дон Акима болон 33 настай Розанна Бекетт нар 4 сарын өмнөөс эхлэн бодибилдингээр хичээллэж, гэр бүл болсон бөгөөд “Дэлхийн шилдэг бодибилдинг хос” тэмцээний ялагчид болсон байна. Маймид болсон тэмцээний үеэр хосууд 200 гаруй оролцогчидоос шалгарч гурван төрлийн шагналыг хүртжээ.
Бодибилдингийн шилдэг хосууд Хадгалах
2013-05-28, 20:24

Тэр чадсан

Сүүлийн уед дэлхий даяар тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг нь жингийн илүүдэл билээ. Илүүдэл жинтэй байна гэдэг эрүүл мэнд, ажил төрлийн асуудал үүсэх томоохон шалтгаануудын нэг яах аргагүй мөн. Тиймээс ч сүүлийн үед хүмүүс жингийн илүүдэлтэйгээ тэмцэж. тэвчээр, хүсэл мөрөөдлийн ачаар гайхалтай амжилтанд хүрч байгаа.
Тэр чадсан Хадгалах
2013-05-05, 19:37

Хэрхэн 40 кг хасах вэ?

Урин дулаан цаг ирж байгаа учир бүсгүйчүүд маань гоолиг сайхан бие галбиртай болохыг хүсэж байгаа болов уу. Марина амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийнхөө өмнө 90 кг жинтэй байжээ. Харин эрүүл хооллолт, идэвхитэй амьдралыг сонгосноор 7 сарын дотор 40 кг жин хасаж чаджээ. Маринагийн хувьд “Зөв хооллолт болон байнгын дасгал сургуулилт” нь энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байна. Ингээд түүнийг хэрхэн өөрчлөгдсөн талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Та ч гэсэн оролдоод үзэж болно шүү дээ.
Хэрхэн 40 кг хасах вэ? Хадгалах
2013-04-04, 03:01

“Biggest Loser” тэмцээний хамгийн тарган оролцогч

Барууны орнуудад “Biggest Loser” хэмээх нэвтрүүлэг нэлээд алдартай болоод байгаа гэнэ. Энэ нь хэт тарган хүмүүсийн оролцдог нэвтрүүлэг бөгөөд хэдэн долоон хоногийн турш дэлхий дахины үзэгчдийн өмнө өрсөлдөн турдаг байна. Нэвтрүүлэгт янз бүрийн хүмүүс оролцсон бөгөөд эдгээр хүмүүсийн жин ойролцоогоор 90-180 кг байсан аж. Харин Кевин шиг хүнд жинтэй хүн өмнө нь ирж байгаагүй гэнэ. Ингээд “Biggest Loser” нэвтрүүлгийн хамгийн хүнд жинтэй оролцогчтой танилцацгаая.
“Biggest Loser” тэмцээний хамгийн тарган оролцогч Хадгалах
2013-03-31, 05:30

Турж чадсан хүмүүс

Дэлхий даяар илүүдэл жингийн асуудал нэлээд хурцадмал болж байгаа бөгөөд хүн бүр л илүүдэл жингээсээ салахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа билээ. Гэхдээ зарим нэг нь гайхалтай үр дүнд хүрч байхад, зарим нь үр дүнд хүрэхгүй байх нь бий. Үнэн хэрэгтээ үнэхээр турахыг хүсэж байгаа бол үүнийгээ зорилго болгоод хэрэгжүүлэхэд бүтэхгүй зүйл гэж үгүй. Турна гэдэг таны тэвчээр, чармайлтыг шаардсан нэг даалгаар болов уу. Ингээд турах хүсэлдээ хөтлөгдөн биеийнхээ галбирыг гайхалтай өөрчилж чадсан хүмүүсийг танилцуулъя.
Турж чадсан хүмүүс Хадгалах
2013-03-27, 20:57

Бас нэгэн амжилтын түүх

Нэгэн залуухан ээж жирэмсэн байхдаа 50кг нэмсэн боловч энэ жингээ хаяж чаджээ. Жирэмсэн үед жин нэмэхдээ эмэгтэйчүүд “Би хоёр хүний хоол идэж байгаа шүү дээ” -хэмээн өөрсдийгөө тайвшруулаад л өнгөрдөг. Жирэмсэн байх үед дунджаар 13кг нэмэх нь хэвийн үзэгдэл бөгөөд судалгаанаас харахад жирэмсэн эхчүүдийн 15% нь илүүдэл жинтэй байдаг гэнэ.
Бас нэгэн амжилтын түүх Хадгалах
2013-03-24, 20:09

Бид 90 кг турж чадсан

Мишель болон Пит Лакин нар багаасаа эхлэн хамт байсан гайхалтай хосууд юм. Тэдний амьдралын замыг шулуун байсан гэж болохгүй. Питийг 23 настай байхад түүнийг хавдартай хэмээн оношилсон бөгөөд 2006 онд тэрээр зүрхний эмгэг туссан байна. Ингээд хосууд идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хоолны дэглэм барихаар шийджээ. Wii Fit төхөөрөмжийн тусламжтайгаар хосууд тус бүрдээ 45 кг илүүдэл жинг хасаж чадсан байна. “Одоо бид жингийн хэвийн хэмжээндээ очсон бөгөөд сэтгэл хангалуун байна. Жин хассанаар надад илрэх өвчин зовиур багассан” -хэмээн Пит ярьжээ.
Бид 90 кг турж чадсан Хадгалах
2013-03-15, 02:09

Нортхемптоны миссийн жин хассан түүх

Нортхемптоны сайхан бүсгүй, мисс Надина Найт өөрөө өөртэйгөө тэмцэж, жингээ 4 размераар буулгаж чадсан байна. Надина 16 настай байхдаа бараг л 100 кг жинтэй байжээ. Тэрээр буруу хооллолтын улмаас болж түүний жин нэмэгдсэн хэмээн үздэг байна. Надина өдөр бүр хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйлс, шоколад, жигнэмэг гэх мэт зүйлүүдийг иддэг байжээ. Харин тэрээр Facebook-ийнхээ гэрэл зургуудыг хараад 20 нас хүртлээ нэлээд жин нэмсэн болохыг ухаарч амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр шийджээ. Надинагийн ээж өөрөө чихрийн шижинтэй учир охиных нь жин нэмэгдэж байгаад ихэд санаа зовж байсан байна. Ингээд Надина зөв хооллож, спортоор хичээллэж эхэлснээр түүний илүүдэл жин төвөггүй алга болсон аж.
Нортхемптоны миссийн жин хассан түүх Хадгалах
2013-02-01, 00:54

Жин хасах гэж буй хүмүүсийн баримтлах ёстой дүрэм

Шинэ жилийн баяр өнгөрсний дараа ихэнхи эмэгтэйчүүдтэй тулгардаг асуудлын нэг нь жин хаях асуудал байдаг билээ. Баяраар гэр бүлийнхэнтэй, найз нөхөдтэйгөө ширээний ард сууж нэлээд жин нэмээд амждаг. Гэсэн хэдий ч үндсэн хэд хэдэн дүрэм баримталснаар энэхүү асуудал тийм ч хэцүү биш бололтой. Ингээд жин хасах гэж буй танд зөвлөх нь...
Жин хасах гэж буй хүмүүсийн баримтлах ёстой дүрэм Хадгалах
2013-01-22, 03:30

Дасгалжуулагч залуу үйлчлүүлэгчдээ ойлгохын тулд жин нэмжээ

АНУ-ын мэргэжлийн фитнесс дасгалжуулагч Дрю Мэннинг хэзээ ч илүүдэл жингийн асуудалтай тулгарч байгаагүй аж. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид сайхан бие галбиртай хүний өмнө хэзээ ч нүүр бардам алхаж чаддаг гэнэ. Учир нь тэрээр бүр бага наснаасаа эхлэн спортоор хичээллэдэг байсан бөгөөд насанд хүрсэн хойноо фитнессийн галзуу шүтэн бишригч болжээ. Нэг удаа түүний үйлчлүүлэгч түүнд хандаж: “Та хэзээ ч тарган хүмүүсийн зовлонг ойлгохгүй. Тиймээс өөрийн биен дээр энэ бүхнийг мэдэрвэл бидэнд илүү туслаж, ойлгох болно” -гэж хэлсэн байна. Ингээд тэрээр өөр дээрээ энэ бүхнийг туршиж үзэхээр шийдсэн аж.

Дасгалжуулагч залуу үйлчлүүлэгчдээ ойлгохын тулд жин нэмжээ Хадгалах
2012-09-22, 01:59

32 кг жин хаясан нь

Энэ бvсгvй хvvхэд байхаасаа л илvvдэл жингийн асуудалтай байжээ. Харсан болгонд єхєєрдvvлж, бондгор булцгараараа дуудуулан єссєн боловч насанд хvрч, хvvхэд байхаа болихын хирээр єхєєрдсєн харц єрєвдсєн харцаар солигдож, хvмvvсийн хандлага ч эрс єєрчлєгдєж эхэлсэн нь мэдээж. Тиймээс бvсгvй сэтгэлийн тэнхээгээ шавхаж, vе тэнгийнхээ олон гоолиг охид шиг байх хvслээ биелvvлэхээр уйгагvй хєдєлмєрлєсний эцэст єнєєдрийн vр дvнд хvрчээ. Ингээд хэвийн жинтэй, эрvvл саруул, гоо vзэмжтэй байхыг хvсдэг хvмvvст урам зориг єгєх ээлжит турсан тvvхтэй танилцацгаая.
32 кг жин хаясан нь Хадгалах
2011-11-24, 04:11

“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал

Эерэг утгаар нь авч vзвэл “Хамгийн их жин хаясан хvн”, эсрэг талаас нь орчуулбал “Хамгийн том биетэй азгvй амьтан” гэсэн хоёрдмол утгатай, гvн агуулгатай нэр бvхий энэхvv сонирхолтой шоуг бид сайн мэднэ. Технологи єндєр хєгжиж, хvн бид ганц товчлуур дараад л сууж байхад бараг илvv хєдєлгєєн хийх шаардлагагvй болсон єнєє vед илvvдэл жинтэйгээ тэмцэх нь бараг бvх нийгмийн хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тэгвэл хvний яг энэхvv хэрэгцээнд тулгуурлаж, хэт таргалалттай хvмvvсийг богино хугацаанд, зєв аргаар тураадаг “The Biggest Loser” хэмээх энэ шоу нь олны сонирхлыг их татдаг болжээ. Тэгвэл одоо бvгдээрээ энэхvv шоуны оролцогчид анх ирэхдээ ямар байсан, дараа нь ямар vр дvнд хvрсэнтэй танилцацгаая. Аз болж манай оронд таргалалт гэдэг асуудал нэг номерын бэрхшээл биш юм даа. Тиймээс бид бас бусдаас нэг юмаараа ч болов илvv гарч байгаадаа баярлах хэрэгтэй гэдгийг хэлэхгvй єнгєрєєж яаж болох вэ. Ингээд илvvдэл єєхнєєсєє салж чадсан хvмvvсийн “ялалттай” танилцацгаая.
“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал Хадгалах
2010-12-17, 19:46