Би чадсан

“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал

Эерэг утгаар нь авч vзвэл “Хамгийн их жин хаясан хvн”, эсрэг талаас нь орчуулбал “Хамгийн том биетэй азгvй амьтан” гэсэн хоёрдмол утгатай, гvн агуулгатай нэр бvхий энэхvv сонирхолтой шоуг бид сайн мэднэ. Технологи єндєр хєгжиж, хvн бид ганц товчлуур дараад л сууж байхад бараг илvv хєдєлгєєн хийх шаардлагагvй болсон єнєє vед илvvдэл жинтэйгээ тэмцэх нь бараг бvх нийгмийн хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тэгвэл хvний яг энэхvv хэрэгцээнд тулгуурлаж, хэт таргалалттай хvмvvсийг богино хугацаанд, зєв аргаар тураадаг “The Biggest Loser” хэмээх энэ шоу нь олны сонирхлыг их татдаг болжээ. Тэгвэл одоо бvгдээрээ энэхvv шоуны оролцогчид анх ирэхдээ ямар байсан, дараа нь ямар vр дvнд хvрсэнтэй танилцацгаая. Аз болж манай оронд таргалалт гэдэг асуудал нэг номерын бэрхшээл биш юм даа. Тиймээс бид бас бусдаас нэг юмаараа ч болов илvv гарч байгаадаа баярлах хэрэгтэй гэдгийг хэлэхгvй єнгєрєєж яаж болох вэ. Ингээд илvvдэл єєхнєєсєє салж чадсан хvмvvсийн “ялалттай” танилцацгаая.
“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал Хадгалах
2010-12-17, 19:46

95 кг турсан тvvх

Гарриет Женкис хэмээх илvvдэл жинтэй, энгийн нэгэн Америк бvсгvй тэвчээр, хатуужил, сэтгэлийн хат, хєдєлмєрийнхєє vр дvнд урьдынхаасаа 9 размераар бага хувцас ємсєж чаддаг болоод зогсохгvй мєрєєдлийн ажилдаа оржээ. Тvvнийг “Slimming World” сэтгvvлийнхэн “оны эмэгтэй”-гээр хvртэл єргємжилсєн байна. 25 настай энэ бvсгvй ердєє 18 сарын дотор, ямар нэгэн гадны нєлєє, мэс ажилбаргvйгээр 95 кг буюу єєрийн биеийн жингийнхээ талаас илvvг хаяж чаджээ. Одоо Гарриет маань 73 кг жинтэй болсон нь 177 см нуруутай нь гайхалтай зохицож байгаа юм. Тэрээр англи хэмжээсээр, 10 размерын хувцас ємсдєг болсон байна. Ингээд бvгдээрээ жинхэнэ утгаараа “Never say never” гэж єєртєє хэлж, хэрэгжvvлж чадсан эмэгтэйн фото агшнуудтай танилцацгаая.
95 кг турсан тvvх Хадгалах
2010-11-27, 01:43

“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал

Илvvдэл жинтэй хvмvvсийг маш богино хугацаанд мэс заслын бус, эрvvл аргаар тураадаг алдартай шоу бол “The biggest loser” билээ. Шоуны зохион байгуулагчид нь “The biggest loser” нэрийг “Хамгийн том азгvй амьтан” буюу “Хамгийн их жин хаясан хvн” гэж хоёр янзаар орчуулж болохоор овжин єгчээ. Ингээд Америкийн алдартай тураадаг шоуны оролцогчдын нэвтрvvлэгт оролцохоос ємнєх болоод дараах тєрхийг хамтдаа сонирхоцгооё. Сая сая vзэгчдийн нvдэн дээр эдгээр хvмvvс хичнээн их тэсвэр тэвчээр, зоригийг гаргаж байж, энэ хэмжээнд хvртлээ турдагийг бид мэднэ. Тэдний хєдєлмєр, тэвчээрийг vнэлж, бусдад урам єгсєн гайхалтай vр дvнтэй танилцана уу.
“The biggest loser” шоуны оролцогчдын жин хаясан байдал Хадгалах
2010-06-03, 05:25