Би чадсан

Дэлхийн хамгийн аюултай хүү

7 настай хүү танаас илүү бэлтгэлтэй байна гээд боддоо. Рюсей Имай хэмээх энэ япон хүүг "Бяцхан Брюс Ли" гэдэг. Гэхдээ түүний бие л бяцхан болохоос энэ үгэнд томдмоор хөгжилтэй бие хаа, бэлтгэл сургуулилттай нэгэн юм. Эх оронд нь түүнийг аль хэдийнэ "Япон Брюс Ли" гэж нэрлэх болсон бөгөөд олон улсад "Дэлхийн хамгийн хүчирхэг хүү" хэмээн цоллож байна. Ингээд өөрийгөө Брюс Лигийн том фен гэдэг, тулааны урлагийг үнэн голоосоо биширдэг Рюсей хүүтэй танилцья.

Дэлхийн хамгийн аюултай хүү Хадгалах
2018-01-22, 14:11

Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс

Хорвоо ертөнц тэр аяараа биднээс нүүрээ буруулсан мэт хүнд өдрүүд амьдралд цөөнгүй тохиолддог билээ. Энэ үед бууж өгөлгүй тэмцэх эсвэл тэдгээр бэрхшээлүүдэд биднийг ялах боломжийг олгох гэсэн хоёрхон сонголттой нүүр тулгардаг. Тэгвэл бид энэ удаад танд амьдралын төлөө эцсээ хүртэл тэмцсэн гайхалтай 10 жишээг хүргэх гэж байна. Эдгээр хүмүүс амьд үлдэхийн тулд тэсвэр тэвчээрийнхээ эцсийг шавхан хүнээс гарч болох сэтгэлийн хат, тамир тэнхээ гээд бүхий л зүйлээ шавхаж чадсан юм.

Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс Хадгалах

Тэдний сорвины ард нуугдсан түүх

Сорви бидний үзэж туулсан гашуун дурсамжийг байнга сануулж, түүнээс сургамж авч илүү ухаажсаны баталгаа болж байдаг ажээ. Бид сорвитой хүмүүсийг  муухай, эвгүй гэж боддог учраас тэдний сорвины ард нуугдаж буй жинхэнэ түүхийг үл ойшоодог. Бусдын дорд үзсэн харцнаас эмээж өөрсдийн "согог"-ийг олон жилийн турш нууцалсаар ирсэн олон арван хүнийг Английн зурагчин Софие Маяамне нэгэн зорилгын дор нэгтгэж тэдний бодит түүхийг олон нийтэд дэлгэжээ. Тэдний сорви ямар түүхтэй бол оо? Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Тэдний сорвины ард нуугдсан түүх Хадгалах

13 настай хүү физикийн шинжлэх ухаанд шуугиан тарилаа

Бидний дунд гоц ухаантнууд олон байдаг. Харин тэдний авьяас чадварыг ашиглах нь тухайн нийгмийн боломж билээ. Хүний эрхийг дээдэлж, хүүхдийн ертөнцийг нээн илрүүлэхэд онцгой анхаардаг барууны орнуудад нэгэн хүү од болж эхэллээ. Бяцхан хүүгийн үзэл бодол буюу Бурхны талаарх шинэ онол хүмүүст тодорхой ойлголт өгч, бидний харах өнцгийг өөрчилж байна.  

13 настай хүү физикийн шинжлэх ухаанд шуугиан тарилаа Хадгалах
2018-01-17, 09:44

Хорт хавдартай бүсгүйн сүүлчийн хүсэл

"Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг" гэдэг. Нэг л өдөр хайртай дотны хэн нэгэн чинь хүндээр өвдөж нөгөө ертөнцөд одох болбол юутай харамсалтай. Яг үүнтэй адил нэгэн явдал болж хайртай бүсгүй нь хөхний хорт хавдраар хорвоог орхижээ. Хорт хавдартай болсноо хэтэрхий оройтож мэдсэний улмаас ямар ч найдваргүй болсон байна. Тиймээс хайртынхаа эцсийн хүслийг биелүүлж нас барахаас нь хэдхэн цагийн өмнө эмнэлэгт хуримласан нэгэн түүхийг хүргэе.

Хорт хавдартай бүсгүйн сүүлчийн хүсэл Хадгалах
2018-01-09, 12:28

Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх

Хайраар бүрэлдэж, хорвоод мэндэлсэн атлаа аав, ээжийн хайрыг мэдэрч чадалгүй хаягдаж Америк гэр бүлд үрчлүүлсэн Хятад охины түүхийг та бүхэндээ өгүүлэхээр бэлтгэлээ. Түүнийг Кэти Похлер гэдэг бөгөөд төрүүлсэн эцэг эхдээ хаягдсан хэдий ч, түүнийг дутахааргүй хайрлаж чадах сайн хүмүүстэй учирсан азтай нэгэн билээ. 

Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх Хадгалах
2017-12-18, 20:06

2017 оны хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлууд

Улиран өнгөрч буй 2017 он маань бидэнд мартагдашгүй олон арван дурсамжийг үлдээжээ. Үүгээр ч зогссонгүй тусламж хэрэгтэй хүмүүс болон амьтдад сайхан сэтгэлтэй зарим хүмүүс хайр энэрлээ харамгүй зориулсан байх юм. Ингээд энэ оны хамгийн сэтгэл уярам 14 сайн үйлстэй танилцъя.

2017 оны хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлууд Хадгалах

Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна

Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ хүнийг хэр том хүсэлтэй мөрөөдөлтэйгөөр нь бус, хүнд хэцүү нөхцөлд тэрхүү мөрөөдлийнхөө төлөө хэр тууштай тэмцэж байгаагаар нь үнэлэх хэрэгтэй. Тэгвэл бид та бүхэндээ хэвлэл мэдээллийг шуугиулаад байгаа Хятад залуугийн хэрхэн өөрийн зорилго, тэмүүлэлдээ хүрсэн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцъя. 

Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна Хадгалах
2017-11-18, 16:51

Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүүхэд

Хүчирхэг хэмээх ойлголт нь маш олон салаа утгатай. Оюун санааны хувьд хүчирхэг, ухаалаг нэгнийг ч хэлж болно. Гэвч бидний танилцуулах эдгээр хүүхдүүд, бие физиологийн хувьд, үеийн хүүхдүүдээс ялгарч чадсан бяцхан хүчтэнгүүд юм. Эхийнхээ хөхнөөс ч гараагүй байхдаа ийн хүнд туухайтай нөхөрлөх болсон тэдний тухай маш сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе!

Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүүхэд Хадгалах

Боломжгүй зүйл гэж байхгүйг батлах хүмүүсийн гайхалтай түүхүүд

Бусдыг бус өөрийгөө ялан дийлж гайхалтай өөрчлөлтийг авчирсан хүмүүсийн түүхийг бид олон удаа сонсож байсан. Тэдгээрийн ихэнх нь нэгэн хэвийн тогтсон амьдралын хэвшлээ өөрчлөн илүү үр дүнтэй амьдралыг сонгосон байдаг.  Иймд энэ нийтлэлээрээ хэвшмэл байдлыг ялан дийлж, эерэг өөрчлөлтийг авчирч чадсан хүмүүсийн сонирхолтой 7 жишээг хувуулцъя. 

Боломжгүй зүйл гэж байхгүйг батлах хүмүүсийн гайхалтай түүхүүд Хадгалах
2017-11-05, 15:58

Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд

Алдар нэрд хүрсэн хүн бүхэн дардан замаар явдаггүй. Бид та бүхэндээ нэгэн үе бүхнээ алдан дампуурсан, мөн дээд боловсрол эзэмшээгүй ч саятан болж чадсан хүмүүсийн гайхалтай түүхүүдийг хүргэе. Эдгээр хүмүүсийн түүхүүд танд, амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарсан өөрсдийн мөрөөдөл, үзэл бодолдоо үнэнч байснаар амжилтанд хүрч чаддагийг харуулах болно.

Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд Хадгалах