Би чадсан

2017 оны хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлууд

Улиран өнгөрч буй 2017 он маань бидэнд мартагдашгүй олон арван дурсамжийг үлдээжээ. Үүгээр ч зогссонгүй тусламж хэрэгтэй хүмүүс болон амьтдад сайхан сэтгэлтэй зарим хүмүүс хайр энэрлээ харамгүй зориулсан байх юм. Ингээд энэ оны хамгийн сэтгэл уярам 14 сайн үйлстэй танилцъя.

2017 оны хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлууд Хадгалах

Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна

Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ хүнийг хэр том хүсэлтэй мөрөөдөлтэйгөөр нь бус, хүнд хэцүү нөхцөлд тэрхүү мөрөөдлийнхөө төлөө хэр тууштай тэмцэж байгаагаар нь үнэлэх хэрэгтэй. Тэгвэл бид та бүхэндээ хэвлэл мэдээллийг шуугиулаад байгаа Хятад залуугийн хэрхэн өөрийн зорилго, тэмүүлэлдээ хүрсэн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцъя. 

Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна Хадгалах
2017-11-18, 16:51

Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүүхэд

Хүчирхэг хэмээх ойлголт нь маш олон салаа утгатай. Оюун санааны хувьд хүчирхэг, ухаалаг нэгнийг ч хэлж болно. Гэвч бидний танилцуулах эдгээр хүүхдүүд, бие физиологийн хувьд, үеийн хүүхдүүдээс ялгарч чадсан бяцхан хүчтэнгүүд юм. Эхийнхээ хөхнөөс ч гараагүй байхдаа ийн хүнд туухайтай нөхөрлөх болсон тэдний тухай маш сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе!

Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүүхэд Хадгалах

Боломжгүй зүйл гэж байхгүйг батлах хүмүүсийн гайхалтай түүхүүд

Бусдыг бус өөрийгөө ялан дийлж гайхалтай өөрчлөлтийг авчирсан хүмүүсийн түүхийг бид олон удаа сонсож байсан. Тэдгээрийн ихэнх нь нэгэн хэвийн тогтсон амьдралын хэвшлээ өөрчлөн илүү үр дүнтэй амьдралыг сонгосон байдаг.  Иймд энэ нийтлэлээрээ хэвшмэл байдлыг ялан дийлж, эерэг өөрчлөлтийг авчирч чадсан хүмүүсийн сонирхолтой 7 жишээг хувуулцъя. 

Боломжгүй зүйл гэж байхгүйг батлах хүмүүсийн гайхалтай түүхүүд Хадгалах
2017-11-05, 15:58

Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд

Алдар нэрд хүрсэн хүн бүхэн дардан замаар явдаггүй. Бид та бүхэндээ нэгэн үе бүхнээ алдан дампуурсан, мөн дээд боловсрол эзэмшээгүй ч саятан болж чадсан хүмүүсийн гайхалтай түүхүүдийг хүргэе. Эдгээр хүмүүсийн түүхүүд танд, амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарсан өөрсдийн мөрөөдөл, үзэл бодолдоо үнэнч байснаар амжилтанд хүрч чаддагийг харуулах болно.

Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд Хадгалах

Ус уух хувьтай төрсөн хүүхдүүд

Бид энэхүү нийтлэлээрээ азтай хувь тохиолоор аймшигт осол, үйл явдлуудаас амьд үлдсэн хүүхдүүдийн сонирхолтой түүхийг өгүүлэх болно. Үүнийг уншсаны дараа та бяцхан хүүхдүүд нас бие гүйцсэн хүнээс ч илүү амь бөхтэй, эсвэл азтай байсан эсэхийг шүүн тунгаагаарай. Ингээд та бурхны хайр ивээлд багтсан 10 азтай хүүхдийн тухай түүхийг танилцуулъя.

Ус уух хувьтай төрсөн хүүхдүүд Хадгалах

Хувь заяа түүнд ингэж хатуу хандах гэж дээ...

Хүмүүс бид хүн хэмээх чанаараа, түүнчлэн сэтгэл зүрхтэй хэмээх тодотголоороо бүгд л адил. Энэ дэлхийн хүн бүр амьдралыг өөрийн нүдээр харж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд амьдардаг. Гэвч бурхан хүн бүрт адил тэгш ханддаггүй. Тэглээ гээд бурханы заяагаагүй зүйлийн араас бүхий л амьдралынхаа туршид харамсан амьдарна гэдэг утгагүй юм. Харин маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сайхан амьдрахын төлөө зүрхэн сэтгэлээ үхүүлэлгүй, өөдрөгөөр, өөрийнхөө юу чаддаг гэдгийг бусдад нүүр бардам харуулан амьдарч чаддаг.

Хувь заяа түүнд ингэж хатуу хандах гэж дээ... Хадгалах

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэмжээ хязгааргүй. Харин үүнийхээ төлөө тэмцэж, зүтгэж чадсан хүмүүс л үр шимийг нь хүртэж, аз жаргал, баяр хөөрд умбаж амьдардаг байна. Бүр хэзээ ч боломжгүй мэт зүйлсийг ч амьдрал дээр бий болгосон гайхалтай хүмүүс бидний дунд байх аж. Тэрч үүднээсээ өнөөдөр бид та бүхэндээ хэрвээ хүсэх л юм бол бүтэхгүй зүйл, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй гэдгийг баталсан хүмүүсийн гайхалтай түүхийг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр түүхүүд танд урам зориг хайрлаж, эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол Хадгалах

Хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд хувиа хичээгээгүй эгэл баатрууд

Бусдад аз жаргал бэлэглэж, "Баярлалаа" гэх үгийг сонсох шиг сайхан зүйл гэж байдаггүй. Харин бид өөрөөсөө илүүтэй өрөөлд анхаарал хандуулж, ардын баатар гэгдэх болсон гайхалтай хүмүүсийн эгнээнд орсон хүмүүсийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн юм. Тэдний хийсэн үйлдлийг магтан сайшааж, бахархаад баршгүй бөгөөд сайхан сэтгэл нь эргээд тэдэнд аз жаргал бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна. 

Хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд хувиа хичээгээгүй эгэл баатрууд Хадгалах

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сайхан сэтгэлтэй хүмүүс дэндүү олон байдаг ажээ. Тэднийг магадгүй цөөн хэдэн хүн таних хэдий ч, хийсэн үйл хэрэг нь дэлхийн дайтай үнэлэгдэхүйц байх аж. Тэгвэл шинэ оны босгон дээр бид та бүхэндээ улиран одож буй 2016 онд хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн 11 үйл явдлыг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа амьдралыг өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна.

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд Хадгалах

Америк залуугийн сэтгэл догдлом түүх

Найз гэдэг хүний амьдралаас олж авах хамгийн гайхалтай бэлэг байдаг. Нэг ёсондоо найз бол бидний өөрсдөө сонгож авсан гэр бүл билээ. Харин чин үнэнч нөхөрлөл, сэтгэл догдлом найзуудын гайхалтай түүхийг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Гадаад төрх байдал, өвөрмөц шинж чанар, үндэс угсаа зэргээс үл хамаарч, хэзээ ч нэгнээ орхихгүй хөгжилтэй найзуудын түүхтэй танилцъя.  

Америк залуугийн сэтгэл догдлом түүх Хадгалах
2016-12-06, 13:41