Би чадсан

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн байгуулсан суу гавъяаг бишрэхгүй байхын аргагүй билээ. Аугаа тэдний ачаар л манай нийгэм илүү энэрэнгүй, ухаалаг түвшинд очсон. Бид үргэлж л эрчүүдийн хийсэн бүтээснийг магтаж, үнэлж биширдэг. Гэтэл бүсгүйчүүд ч гэсэн өнөөдөр хийдгээ хийчихсэн, их амжилтын эзэд шүү дээ. Ингээд та бүхэндээ өөрсдийн бүтээлээр дэлхийг өөрчилсэн түүхэн бүсгүйчүүдийг танилцуулъя.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд Хадгалах

Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ

Швейцарийн иргэн Сара Маркюс (Sarah Marquis) хэмээх энэ бүсгүй бага байхын л аялах, байгаль дэлхийтэй ойр байхыг, найзуудтайгаа хамт тоглохоос илүүд үзэж өсчээ. Томрох тусам хот дотроо аялах нь ихэсч, 8 настайдаа бүр нохойгоо дагуулаад ой модонд хоёулахнаа хоносон байна. Харин тэрээр 3 жилийн өмнө дэлхийг ганцаараа тойрон аялахаар зориг шулуудаж, энэхүү аяллаа Сибирээс эхэлжээ.

Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ Хадгалах
2016-03-11, 13:10

Америк охины гунигт түүх

Сэтгэл өмөлзүүлж, өмнөөс нь халаглан харуусмаар олон түүх байдаг. Тэдний нэг бол Нигерит төрж өссөн ч одоо Америкт амьдардаг 20 настай Шалом Нком бүсгүйн амьдрал юм. Түүнийг 8 настай байхад Нигери дэх гэр бүлийнх нь дэлгүүрт гал гарчээ. Жаалхан охин галд өртөж, гар хөл, нуруу, цээж, нүүрээ бүхэлд нь түлж, хэзээ ч арилхааргүй сорвитой үлджээ. Түүнээс хойш гудамжаар өнгөрөх бүх л хүмүүс “Инээмтгий хүн” рүү харж байгаа мэт гайхан, эргэн харж, өрөвдөж, басхүү жигшдэг болсон гэнэ.

Америк охины гунигт түүх Хадгалах
2016-03-07, 15:01

Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ?

Дэлхий дээр ерөнхийдөө 2 төрлийн хүн байдаг. Эхний хэсэг нь өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, хүсдэг байлаа ч залхууралдаа дийлдэн бууж өгдөг. Харин хоёр дахь төрлийн хүмүүс бол өөрийгөө өөрчилж, хөгжихийн тулд чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг байх юм. Тэгвэл Остин Шифлет (Austin Shifflet) бол сүүлийн хэсэгт багтах залуу юм.

Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах
2016-03-07, 13:16

Үхлээс мултарч чадсан бүсгүй

Орчин үеийн амьдралын буруу хэв маяг болон хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь залуу үеийнхэнд маш муугаар нөлөөлж, бие махбодь, эрүүл мэндэд нь ноцтойгоор халдаж байгаа билээ. Түүний нэгэн жишээ болсон энэ бүсгүй нуруу тэгшлүүлэх хагалгаанд орж, нурууныхаа үенд залгаас төмрүүд суулгажээ.

Үхлээс мултарч чадсан бүсгүй Хадгалах
2016-03-05, 13:10

Бэрхшээлийг “боломж” болгосон залуугийн гайхамшигт түүх

Төгс хүн гэж үгүй. Магадгүй бурхан ч гэсэн сул талтай байдаг болов уу? Тэглээ гээд хүнээс өө эрээд байвал тэр хэзээ ч  дуусахгүй. Харин гэрэл гэгээтэй зүйлсийг нь олж харваас, амьдрал танд тэр чинээгээр аз жаргал, нөөц бололцоог өгөх болно. Нэг ёсондоо та амьдралыг ямар нүдээр харна, амьдрал танд тэгэж харагдана гэсэн үг юм. Бусдын өөг түрүүлж харах, амьдралаа харааж зүхэх нь харин ч, таны амжилтанд хүрэх боломжит хувийг багасгасаар байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн өөдрөг амьдралын төлөө зүтгэцгээ. Боломж хэзээд байдаг. 

Бэрхшээлийг “боломж” болгосон залуугийн гайхамшигт түүх Хадгалах
2016-02-27, 17:21

Танд урам зориг хайрлах хүчирхэг үгс

Хэрвээ бид бүхэн эцэж цуцахаа мэдэхгүй, хэзээд шантрашгүй хүчтэй байсан бол бурхад ч биднийг үл зогсоож чадах байсан. Учир нь хүн гэдэг хэзээд шуналтай, даврамтгай, үргэлж оргил руу тэмүүлэн, ханаж цадахаа мэдэхгүй эрх мэдэл, өндөр байр суурь руу тэмүүлдэг. Гэхдээ юу гээч, бидний хөлийг тушиж, амжилт өөд тэмүүлэх хурд хүчийг сааруулдаг зүйл бол "залхуурал" юм. Алдар нэрд хүрсэн, амжилттай яваа залуус онцгойдоо бишээ. Тэд зүгээр л өөрийнхөө залхуурал хэмээх "шимэгч"-ийг оюун бодлоосоо таягдан хаясанд хамаг учир оршино. Яг одооноос эхэл. Дараа гэдэг үгийг мартаад амжилт өөд тэмүүлцгээ... 

Танд урам зориг хайрлах хүчирхэг үгс Хадгалах
2016-02-16, 20:02

Япон залуугийн дэлхийг гайхашруулсан түүх

Амжилтанд хүрнэ гэдэг нь хэн хүний хийсэн зүйлийг сонсоод, мөрөөдөөд суухын нэр биш юм. Түүнд хүрэхийн төлөө бүхий л саад бэрхшээлийг даван туулж, басхүү шантрахгүй байвал бидний өмнө гэрэл гэгээтэй зам хүлээж байдаг. Мэдээж их амжилт, нэр хүнд тийм хялбар аргаар олдохгүй. Хүрэх зам хол, хийх ажил их учраас замдаа шантрал, цөхрөлтэй нүүр тулж бууж өгөх нь бишгүй олон. Гэвч та 7 удаа сөхөрсөн ч, 8 дахь удаагаа босоод ирэх хүчтэй байх ёстой. Ингээд таньд урам зориг бэлэглэж, амжилтанд хүрэхэд туслахуйц хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Япон залуугийн дэлхийг гайхашруулсан түүх Хадгалах
2016-02-06, 22:30

13 настай охин олныг алмайруулжээ

Шотландын Салткоатс хотод ээж, ах, бяцхан дүүгийн хамтаар амьдардаг Ами Барбор (Amy Barbour) хэмээх 13 настай охины тухай мэдээлэл цахим сайтаар эрчээ авч байна. Учир юу гэвэл тэрбээр бяцхан биедээ баймгүй их хүчээр, өдийг хүртэл хүнд ачааг үүрч, өвчтэй ээж, ахыгаа асран, бяцхан дүүгээ ч яг л ээж шиг нь хүмүүжүүлэн хардаг гэнэ.
13 настай охин олныг алмайруулжээ Хадгалах
2016-01-30, 21:32

Түргэн хоол идээд 30 кг жин хассан Америк залуу

Жингээ хасах гэж хүмүүс ямар их зовдог билээ дээ? Хөлсөө урстал гүйгээд л, амтгүй, эрүүл хоол идэх гэж хичээгээд л... Харин Америкийн нэгэн дунд сургуулийн багш Жон Цисна (John Cisna) хэмээх энэ эр 6 сарын турш зөвхөн “McDonalds” түргэн хоолны газарт хооллоод л 30 кг жин хасч чаджээ.
Түргэн хоол идээд 30 кг жин хассан Америк залуу Хадгалах
2016-01-30, 00:42

Америкийн 23 настай үзэсгэлэнтэй DJ бүсгүй

Америкийн алдарт DJ “JellyBean” нэрээрээ олонд танигдсан хөгжимчин Жон Бенитиз (John Benitez)-ийн охин өдгөө 23 настай Рияа Бенитиз (Reya Benitez)-ийг та бүхэнд товчхон танилцуулья.
Америкийн 23 настай үзэсгэлэнтэй DJ бүсгүй Хадгалах
2016-01-29, 03:55