Сонин хачин

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 7 нууц бүлгэм

Нэг нэгэнтэйгээ уулзахдаа хурууныхаа үеүдийг нийлүүлэх, бугуйнаасаа барилцах зэргээр хачин байдлаар мэндчилдэг хүмүүс байдаг. Нууц бүлгэмийн хүмүүс ийнхүү бие биетэйгээ өвөрмөцөөр мэндлэх нь тэдний бусдаас ялгарах олон онцлогуудын наад захын нэгэн жишээ. 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 7 нууц бүлгэм Хадгалах

Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт

Бид төрөл бүрийн эх үүсвэрээс дэлхий ертөнцийн талаар маш олон зүйлийг мэдэж авдаг хэдий ч ертөнцийн сонин сайхан дундаршгүй билээ. Ганцхан цайны халбага зөгийн бал 12 зөгийний бүхий л амьдралын хөдөлмөр гэдгийг та мэдээгүй л биз дээ. Ингээд гайхамшигтай үзэгдлээр баян дэлхий ертөнцийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт Хадгалах

Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал

АНУ-ын конгресст Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Кэти Хилл туслахуудынхаа нэгтэй ёс бус харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь энэ 7 хоногт дэлхий дахины анхаарлыг татсан юм. Тэрээр нөхөр болон туслах эмэгтэйн хамт садуур самуун явдалд тооцогдохуйц үйлдэл хийсэн нь олон нийтэд ил болсон байна. Цахим орчинд нийтлэгдэн шуугиан тариад байгаа улс төрчийн нүцгэн зурагтай холбогдох асуудалд Цагаан ордны ёс зүйн хорооноос шалгалт явуулж байгаа аж. 

Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал Хадгалах

Хар галуугаар ан хийх Хятадын өвөрмөц уламжлал

Хятад загасчид их хэмжээний загас барихын тулд хар галууг туслахаа болгон ашигладаг бөгөөд тэд ус руу шумбан орж загас шүүрч өгдөг байна. Энэхүү хүн амьтны хамтарсан ажиллагаа олон мянган жилийн турш үргэлжилж байгаа ажээ. 

Хар галуугаар ан хийх Хятадын өвөрмөц уламжлал Хадгалах

Хоббитууд бодитоор оршин байсан нь үнэн үү?

2003 онд Индонезийн Бали арлын ойролцоо орших Флорес арал дээрээс хүн төст амьтдын бүхэл бүтэн бүлгийн үлдэгдэл олджээ. Олдворыг судалж үзсэн палеоантропологичид тэдний өндрийг 1 метр ч хүрэхгүй гэдгийг тогтоож, "Homo hobbitus" хэмээн нэрлэсэн байна. Мөн тэдний хамт эдэлж хэрэглэж байсан зүйлс болох чулуун хэрэгсэл, шатсан амьтны яс зэрэг олдсон аж. 

Хоббитууд бодитоор оршин байсан нь үнэн үү? Хадгалах

Бид толинд яагаад илүү сайхан харагддаг вэ?

Бүсгүйчүүд өдөрт дунджаар 70 удаа толинд хардаг гэсэн судалгаа гарчээ. Хэт олон юм шиг санагдаж болох ч бүсгүйчүүдийн хувьд энэ хэвийн үзэгдэл юм. Учир нь гэвэл эмэгтэйчүүд нүүрээ будахаасаа өмнө, будаж байхдаа, дараа нь үсээ харах гээд маш олон удаа толинд хардаг. Хамгийн хачирхалтай нь зургаа авахуулаад царайгаа харахад толинд харснаас тэс өөр байдаг шүү дээ. Тэгвэл иймэрхүү асуудал хүн бүрд тохиолддог гэнэ.

Бид толинд яагаад илүү сайхан харагддаг вэ? Хадгалах

Дэлхий дээрх хамгийн аюултай 7 химийн бодис

Химийн бодисын нэгдлүүд нь хүн төрөлхтний хувьд үхэлд хүргэх аюулт өвчнүүдийг анагаах үнэ цэнэтэй шидэт эм болохын зэрэгцээ үхлийн аюул ч дагуулсаар байдаг. Тиймээс бидний эргэн тойронд өргөн тархсан, түгээмэл хэрэглэгддэг зарим химийн бодисууд хүний амь нас, эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө учруулж болохыг мэдэж байхад илүүдэхгүй биз ээ. 

Дэлхий дээрх хамгийн аюултай 7 химийн бодис Хадгалах

Таны мэдэрсэн үнэрийг бусад хүмүүс заримдаа яагаад мэдэрдэггүй вэ?

Гудамжаар алхаж байхад гэнэт л ойр хавьд байхгүй ер бусын үнэр үнэртэх тохиолдол хааяа гардаг. Тэр үед хамт яваа хүндээ энэ тухай хэлэхэд түүнд таны хэлээд байгаа тэр зүйл үнэртэхгүй байх магадлалтай. Эсвэл та гэртээ байхдаа хүртэл хаа нэгтэйгээс нэг л өөр үнэр үнэртэхийг анзаарч болох. Сонирхолтой нь, энэ бүхэн хэн нэгний санаанаасаа зохиосон эсвэл хийсвэрээр төсөөлсөн зүйл биш гэнэ.  Энэхүү үзэгдлийг судалсан эрдэмтэд "фантозма" буюу "хуурамч үнэр" гэж нэрлэсэн бөгөөд дараах тайлбарыг хийжээ. 

Таны мэдэрсэн үнэрийг бусад хүмүүс заримдаа яагаад мэдэрдэггүй вэ? Хадгалах

Хамгийн алдартай канистрын түүх

Анх Германы Вермахтын цэргүүд өнөө үед холын замд бензин, түлш хийж явдаг сав болох төмөр канистрыг үйлдвэрлэж хэрэглэж байжээ. Эхэндээ тус савыг 2 бариултай үйлдвэрлэж байсан ч хожим шинэчлэн сайжруулахдаа 3 бариултай болгон өөрчилжээ. Тэгвэл яагаад 3 бариултай хийх болсныг дараах мэдээллээс уншаарай. 

Хамгийн алдартай канистрын түүх Хадгалах

Амьдралаа "зараад", бүхнийг шинээр эхэлсэн Австрали эрийн гайхалтай хувь заяа

Британи гаралтай Австралийн иргэн Иан Ашер гэр бүл салалтын дараагаар ирээдүйнхээ тухай нухацтай бодож эхлэв. Эхнэрээсээ салсан, ганц байшинтай, жижиг дэлгүүрт худалдагч хийдэг гэхээс өөр зүйлгүй үлдсэн 44 настай эрийн хувьд дунд насны хямрал болон сэтгэлийн шаналалд өртөх нь ердийн зүйл байв. Гэвч тэрээр хувь тавилангаа өөрчлөх зоригтой шийдвэр гаргажээ. Иан Ашер бүх эд хогшлоо "eBay" дээр тавьж зарсан байна. Тэрээр өнгөрсөн бүхнээс ангижирч өөрийн хамгийн нандин мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулууджээ.

Амьдралаа "зараад", бүхнийг шинээр эхэлсэн Австрали эрийн гайхалтай хувь заяа Хадгалах

Сансрын нисэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ?

1960-аад онд сансрын эрин үе эхэлснээр хүүхэд бүр сансрын нисэгч болохыг хүсэх болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үед мэргэжлийн нисгэгч, цэргийнхэн л сансарт нисдэг байсан бол өнөө үед эмч, шинжлэх ухааны эрдэмтэд, бүр багш нар хүртэл дэлхийн тойрог замд ажиллаж, амьдрахаар бэлтгэгддэг болжээ. Гэсэн ч сансарт нисэхээр сонгогдсон хүмүүс биеийн бялдар, эрүүл мэндийн хувьд өндөр шаардлага хангахаас гадна зохих боловсролтой, мэргэжлийн сургалтад хамрагдсан байх ёстой. 

Сансрын нисэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ? Хадгалах

Шилдэг нийтийн тээвэртэй дэлхийн 10 хот

Дэлхийн томоохон хотуудын нүүр царай, хөгжил дэвшил нь нийтийн тээврийн үйлчилгээгээр илэрдэг. Берлин, Хонконг, Лондон, Парис зэрэг хотуудын нийтийн тээвэр хамгийн дэвшилтэт, боловсронгуй, хүртээмжтэйд тооцогдох бөгөөд эдгээр нийтийн тээвэр сайн хөгжсөн хотуудад ажиллаж амьдрахад хувьдаа машингүй байсан ч танд хотын хаана ч очиход ямар ч хүндрэл гарахгүй. Ингээд нийтийн тээврийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 хотыг танилцуулж байна. 

Шилдэг нийтийн тээвэртэй дэлхийн 10 хот Хадгалах