Сонин хачин

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё

Дэлхийн хамгийн ядруухан ерөнхийлөгч хэмээх "албан бус" цолыг хүртсэн энэ эрийн тухай та өмнө нь сонсож байсан ч байж магадгүй. Өдгөө 80 насны босгыг алхаж буй Хосе Альберто Мухика Кордано (Jose Alberto Mujica Cordano) Уругвай улсын 40 дэх ерөнхийлөгчөөр 2010-2015 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр бусад улсын ерөнхийлөгчдийг "ичээхээр" энгийн даруу амьдралтай, эгэл жирийн зан араншинтай нэгэн билээ. 

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё Хадгалах
2016-05-03, 15:30

Монголчуудын тухай ингэж бичжээ (2-р хэсэг)

Нүүдэлчин ард түмэн гэх тодотголтой Монгол улсын талаар дэлхий нийт сонирхон, судлах нь улам ихэссээр байгаа билээ. Бид өнгөрсөн удаад та бүхэндээ гаднынхан Монголчуудын тухай бичсэн сонирхолтой мэдээллийг хүргэж байсан бол өнөөдөр энэхүү нийтлэлийнхээ үргэлжлэлийг орчуулан бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Монголчуудын тухай ингэж бичжээ (2-р хэсэг) Хадгалах

Хамгийн алдартай шоронгийн орголтууд

Дэлхий даяар нэрээ тараахгүй ч гэлээ тодорхой нэг хэсэгт шуугиан үүсгэж, албаны хүмүүсийг чичрүүлдэг хүмүүс бол яахын аргагүй хүнд гарын гэмт хэрэгтнүүд, мафийн толгойлогч нар юм. Шоронг тэдний хоёр дахь гэр гэж хэлж болно. Үүсгэсэн хэрэг бүрийнхээ дараа шоронд хоригддог ч, хэний ч санаанд буухгүй итгэмээргүй аргаар оргож чадсан, хамгийн цуутай хүмүүсийг танилцуулж байна. 

Хамгийн алдартай шоронгийн орголтууд Хадгалах

Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй гадаадын иргэд Монгол улс, тэрчлэн их эзэн Чингис хааны талаар ярилцаж байна. Энэ нь бидний эх нутаг, ард түмэн төдий чинээгээр дэлхий нийтийн анхааралд байгаагийн илрэл билээ. Ийнхүү бид та бүхэндээ гадаадын сайтууд дээр бичигдсэн Монголчуудын тухай сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэе.

Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ Хадгалах

Монгол цэргүүдийн тухай гадныхан ингэж бичжээ

Дундад зууны үеийн морьтон цэргээс авахуулаад өдгөө эх орныхоо алтан хилийг хамгаалж буй эрэлхэг дайчид бүгд зөвхөн монгол цэрэгт л байж чадах эрхэм чанар, үнэт зүйлстэй билээ. Эдгээр чанарууд нь төрөхөөс эхлэн сурсан морь унах, нум сум харвах төдийгүй багийн ажиллагааны системийг мөрдөхөд гол учир оршино. Түүнчлэн зөвхөн Монгол цэргүүд тулалдааны үед хүнд байдалд орсон ч, зүрх шантралгүй эцсийн хүчээ шавхан тулалдаж чаддаг юм. Ингээд та бүхэндээ гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичигдсэн, Монгол цэргийн талаар мэдээ мэдээллийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Монгол цэргүүдийн тухай гадныхан ингэж бичжээ Хадгалах

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ?

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая. 

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ? Хадгалах

Титаникийн нууц тайлагдлаа

Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт "Титаник" хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө, эл аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Ингээд та бүхэндээ тус ослын талаар болоод Титаник хөлөг онгоцын тухай сонирхолтой мэдээллүүдийг тоймлон хүргэе.  

Титаникийн нууц тайлагдлаа Хадгалах

Сансарт бүтэн жил болсон эрийн итгэмээргүй өөрчлөлт

Бид сансар огторгуйн талаар юу мэдэх вэ? Сансрын хар нүх, харь гарагынхан, түм буман одод гээд л маш олон зүйлсийг ургуулан боддог. Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй гэгчээр бид түүний талаар бодох, үзэхээс хэтрэхгүй шүү дээ. Тэгвэл Америкийн одон орон судлаач, Скотт Келли (Scott Kelly) хэмээх залуу сансар огторгуйгаар аялаад зогсохгүй, тэнд бүтэн 1 жилийн турш амьдарчээ. Ингээд та бүхэндээ түүний гайхамшигтай аяллын түүхээс хүргэе.

Сансарт бүтэн жил болсон эрийн итгэмээргүй өөрчлөлт Хадгалах

Дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц маш агуу билээ. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр ямар нэгэн зүйл давтамжтайгаар өнгөрч байдаг бөгөөд эдгээрийн заримыг нь та мэдэхгүй л болов уу. Яг одоо хэдэн хүмүүс унтаж, хэд нь хоол идэж, хэдэн хүүхэд шинээр төрдөг талаар та сонирхож байсан л биз дээ? Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах
2016-07-31, 13:22

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил

Уулзаад ярилцахад цаанаасаа л таатай, зөв энергитэй хүмүүс гэж байдаг. Тэдний үйлдэл болгон нь амжилттай, үг болгон нь ухаалаг байдгийн учир нь ердөө л зөв дадал зуршил. Тэд орой унтахынхаа өмнө дараах зүйлсийг дандаа хийдэг ажээ. Та ч бас зорьсондоо хүрч, өөрийгөө элдэв буруу зүйлсээс холдуулж чадна.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил Хадгалах
2017-05-16, 08:19

Ази болон Европын ялгаа

Зураач Ян Лиу (Yuan Liu) 14 нас хүртлээ Хятадад амьдарч, дараа нь Герман руу нүүжээ. Тиймээс тэрээр өөрийн биеэр Ази болон Европын онцлогийг мэдэрсэн бөгөөд үүнийгээ зургаар олон түмэнд хүргэхээр шийдсэн байна. Ингээд дорнын болон өрнийн зан заншил, харилцааны ялгааг дүрсэлсэн зургуудыг хүлээн авцгаая. 

Ази болон Европын ялгаа Хадгалах

Бермудын гурвалжины нууц

Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин" бол дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг юм. Энэ нь Хойд Атлантын далайн өмнөд хэсэг, АНУ-ийн Флорида муж болон Пуэрто Рико арлын хооронд байдаг. 1600 оноос эхлэн тус газар маш олон агаарын болон хөлөг онгоц ор сураггүй алга болсон байдаг. Зарим онгоц нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалан алга болсон байдаг ч ихэнхи нь нууцлаг байдлаар ямар ч ул мөргүй сураггүй болж, эрдэмтэн судлаачид, тэр ч бүү хэл мэргэч төлөгчдийн аргыг бараад байгаа юм.

Бермудын гурвалжины нууц Хадгалах