Сонин хачин

30 ГЭР БҮЛТЭЙ ТАНИЛЦ!
Хаах
Сурталчилгаа

4 нөхөртэй бүсгүй анхны хүүхдээ хүлээж байна

Хайр дурлалын "полиамор" чиг баримжааг баримталдаг 20 настай Тори Ожеда (Tory Ojeda) хэмээх бүсгүй 4 хамтрагчийнхаа хамт амралтад яваад тэдний хэн нэгнээс жирэмсэн болсноо мэджээ. Гэхдээ бүсгүй 4 нөхөртэйгөө нэгэн гэр бүл хэвээр үлдэж, хүүхдээ хамт өсгөнө гэж шийдсэн байна. 

4 нөхөртэй бүсгүй анхны хүүхдээ хүлээж байна Хадгалах

"Шинэ тивийн бэлэг" - Тэмбүү өвчин дэлхий нийтийг сөхрүүлсэн түүх

Тэмбүү өвчин эрт үеэс шившигтэй, ичгүүртэй өвчинд тооцогддог байв. 1495 оны 6-р сард Николо Скүллачи хэмээх Итали эмчийн бичсэн захидалд анх тэмбүү өвчний тухай дурдаж байжээ. Захидалд, “Загатнахын хажуугаар таагүй өвдөлт мэдрэгдэнэ. Арьсан дээр эхэндээ улаан өнгөтэй, бэрсүүт товруу хэлбэрийн яр гарч, удалгүй илүү бараан өнгөтэй болдог. Эхлээд биеийн хамгийн эмзэг хэсгүүдэд гарч эхэлнэ. Энэ нь зэрлэгүүдийн хор, хараалаас илүү аюултай өвчин” хэмээн бичжээ. Скүллачи энэхүү захиаг Европ даяар анхны томоохон тэмбүүний халдвар тархаж байх үед бичсэн байна.

"Шинэ тивийн бэлэг" - Тэмбүү өвчин дэлхий нийтийг сөхрүүлсэн түүх Хадгалах

Орон орны гэрүүд юугаараа онцлогтой вэ?

Тал нутгийн нүүдэлчин Монгол түмэн эсгий гэрт амьдардаг байсан бөгөөд суурин иргэншилтэй улс үндэстнүүдээс ялган, “Эсгий туургат улс” хэмээн нэрлэгддэг байжээ. Нүүдэллэж амьдрахад гайхалтай зохицсон дугуй хэлбэртэй гэр сууцыг хийхэд ердөө эсгий, мод, сур гурав л хэрэглэдэг. Эвхэж хураах юм уу, тэлж сунгаж болдог хананд унь моднуудыг суран үдээрээр холбож, нарны цацраг мэт тойруулан тоононд бэхэлж, эсгийгээр бүсэлсэн гэрийг босгоход ердөө нэг цаг гаруй хугацаа шаардагдана. Гэрийн үндсэн бүтэц, үүрэг нь адилхан ч нүүдэлчин удамт улс орон, үндэстнүүдийн гэрийн онцлог өөр өөр байдаг ажээ.

Орон орны гэрүүд юугаараа онцлогтой вэ? Хадгалах

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дутуу нойртой явах нь эрүүл мэнд болоод бүтээлч байдалд сөргөөр нөлөөлдөг тухай та бүхэн сонсож байсан байх. Тэгвэл өдөрт 6 цаг унтах нь огт унтаагүйтэй адил сөрөг үр дагавартай болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Хачирхалтай нь энэ үед хүмүүс өөрсдөө бие гарч байгаа өөрчлөлтөө анзаардаггүй байна. 

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Британи эрийн олсон шижир алт дэлхийн рекордыг эвджээ

Эрдэнэсийн хайгуулч нэгэн залуу голын ёроолоос дэлхийн хамгийн томд тооцогдох цул, шижир алт олжээ. Тэрхүү алт нь 100 мянга гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. 

Британи эрийн олсон шижир алт дэлхийн рекордыг эвджээ Хадгалах

Зөвлөлтийн цэргүүд түүхэн дэх хамгийн том хүчингийн хэргийг үйлдсэн нь

1945 оны 1-р сараас 8-р сарын хооронд Германы эмэгтэйчүүд түүхэндээ хамгийн аймшигтай хүчирхийллийг амссан буюу Зөвлөлтийн Улаан Армийн цэргүүдэд 2 сая орчим Герман эмэгтэй хүчирхийлүүлсэн тухай зохиолч Волтэр Запоточни “Ёс Суртахууны Гажуудал: Цэргүүдийн хэрцгийлэл үйлдэх шалтгаан” номондоо бичсэн байна.

Зөвлөлтийн цэргүүд түүхэн дэх хамгийн том хүчингийн хэргийг үйлдсэн нь Хадгалах

Газарзүйн хичээл дээр заадаггүй сонирхолтой баримтууд

4.5 тэрбум жилийн настай дэлхий ертөнцийн талаар хүн төрөлхтөн өнөөг хүртэл судалж, гайхмаар зүйлсийг олж нээсээр байна. Тэрхүү олон мянган нээлтүүдийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонин, хачирхалтай баримтуудыг хүргэе. 

Газарзүйн хичээл дээр заадаггүй сонирхолтой баримтууд Хадгалах

Хайртай бүсгүйтэйгээ уулзахын тулд унадаг дугуйгаар Энэтхэгээс Швед хүрсэн эр

Прадюмна Кумар Маханандиа нь 1949 онд Энэтхэгийн нэгэн алслагдсан тосгонд кастын хамгийн доод давхрагын ядуу айлын гэрт төржээ. Түүнийг төрөх үед нэгэн зурхайч "энэ хүү үхрийн ордонд төрсөн, алс хол ой мод ихтэй газрын хөгжимчин бүсгүйтэй гэрлэх" заяа төөрөгтэй хэмээн хэлсэн гэдэг. Кумар багаасаа л энэ зөгнөлд бат итгэсэн бөгөөд хүний хувь заяа төрөхөөсөө зурагдсан байдаг гэж үздэг аж. Нэг л өдөр зөгнөл биеллээ олж тэдний сонирхолтой хайрын түүх эхэлсэн боловч багагүй бэрхшээлтэй тулгарчээ. 

Хайртай бүсгүйтэйгээ уулзахын тулд унадаг дугуйгаар Энэтхэгээс Швед хүрсэн эр Хадгалах

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал

SuperMax ангиллын шоронгийн амьдрал хэцүү бэрх гэж хэлэхэд ч багадна. Үнэндээ тэнд амьдрал гэж байхгүй. Зүрх цохилж, эд эрхтэн ажиллаж байгаа ч, амьд хүний амьдралын хэв маяг тэнд нэгээхэн ч үгүй. “Супер, дээд зэрэглэлийн аюулгүй байдал” хэмээх үгний товчлол Супермакс шоронгууд дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг тусгаарласан нөхцөлд хорих зориулалттай бөгөөд, тэд ихэнх хугацаагаа хэнтэй ч харилцахгүй, тусгай өрөөнд өнгөрүүлдэг байна. Нарны гэрэл тусахгүй газар доорх гянданд олон жилийг өнгөрүүлэхэд хүний эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой. 

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал Хадгалах

Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх

Марвин Химейер (Marvin Himeyer) бол энгийн нэгэн ажилсаг эр байсан бөгөөд тэрээр хотын удирдлагуудын томоохон шахалттай тулгарсан юм. Удирдлагуудын эрх мэдлээ ашиглан, дур зоргоороо авирлахыг тэвчихийг хүсээгүй Марвин тэднээс хариугаа авахын тулд нэгэн аминд халтай төлөвлөгөө боловсруулжээ. Эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцсэн тэрээр "Америкийн сүүлийн баатар" хэмээн мөнхөрчээ. 

Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх Хадгалах

10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр ямар их өөрчлөлт гарсныг та анзаарсан уу? Дижитал эрин зуунд амьдарч байгаа бидэнд маш олон шинэ шинэ боломжууд нээгдэж байна. Үүнтэй зэрэгцэн 10 жилийн өмнө бидний огт сонсож байгаагүй шинэ ажлын байрууд өдгөө бий болжээ. Ингээд дижитал эрин зуунтай хөл нийлэн гарч ирсэн цоо шинэ ажил мэргэжлүүдийг танилцуулж байна.

10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил Хадгалах

Галт уулын дэлбэрэлтэнд сүйдсэн Помпей хотоос өнөө цагт юу үлдсэн бэ?

Неаполийн ойролцоо орших эртний Ромын нэгэн хот болох Помпей нь МЭ 79 онд болсон Везувий галт уулын дэлбэрэлтэд өртсөн аж. Тухайн үед хотод байсан 2000 иргэн хотын хамт тэр чигтээ галт уулын халуун үнсэн дор булшлагдан үлджээ. Энэхүү дэлбэрэлт нь нэг өдрийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй байв. Уг гамшигт үйл явдлаар Помпей хотоос гадна Геркуланум, Стабиа хотууд ч тэр чигтээ сүйрсэн байна. 

Галт уулын дэлбэрэлтэнд сүйдсэн Помпей хотоос өнөө цагт юу үлдсэн бэ? Хадгалах