Сонин хачин

30 ГЭР БҮЛТЭЙ ТАНИЛЦ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн түүхэнд 0 он гэж байсан уу? (Цаг тооллын тухай сонирхолтой баримтууд)

Дэлхийн түүхийн цаг тооллоос харахад хүн төрөлхтөн бид эртнээс он тооллыг мөрдөж ирсэн мэт боловч, үнэндээ энэ нь харьцангуй хожуу гарсан тооцоолол юм. Олон улсын жишгээр өнөөдөр мөрдөгдөж буй он тооллыг Есүсийн мэндэлсэн өдрөөс эхлэн тоолж эхэлсэн бол түүнээс өмнөх он тооллыг МЭӨ үе хэмээн ухрааж тоолдог.  Тэгвэл энэхүү цаг тооллын системийг хэрхэн зохион бүтээсэн түүхийг хүргэж байна. 

Дэлхийн түүхэнд 0 он гэж байсан уу? (Цаг тооллын тухай сонирхолтой баримтууд) Хадгалах

Галзуу үйлдлээрээ нэрд гарсан "жинхэнэ Жокерууд"

Орчин үед бусдыг шоглох дуртай хүмүүс цахим сүлжээнд их болсон. Үнэндээ бүхий л цаг үед бусдыг хатуугаар шүүмжлэх, шоглох дуртай, зальтай хүмүүс байсаар иржээ. Тэд энэ бүхнийг өөрийн хүсэл сонирхлоор хийж, нэлээд амжилт гаргадаг байсан гэнэ шүү.

Галзуу үйлдлээрээ нэрд гарсан "жинхэнэ Жокерууд" Хадгалах

7 хоног нойргүй явбал таны биед юу тохиолдох вэ?

Зарим хүмүүс олон хоногийн турш унтахгүй байж чаддаг хэмээн өөрөөрөө бахархдаг. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтэй тийм ч бахархмаар зүйл биш юм. Учир нь дутуу нойртой байх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ингээд 7 хоногийн турш унтахгүй байснаар таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

7 хоног нойргүй явбал таны биед юу тохиолдох вэ? Хадгалах

2 сая ам.долларын цүнхний цуглуулгатай бүсгүй

Сингапурын 42 настай, Жейми Чуа (Jamie Chua) гэх бүсгүй олон жилийн турш өөрийн хамгийн дуртай брэнд болох "Hermès"-ийн цүнхийг цуглуулж байгаа гэнэ. Түүний цүнхний цуглуулга одоо 2 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр үүнээс гадна туфль цуглуулах дуртай гэнэ. Ингээд Сингапур бүсгүйн цүнхний цуглуулгыг хамтдаа сонирхоцгооё.

2 сая ам.долларын цүнхний цуглуулгатай бүсгүй Хадгалах

Хар өнгө хамгийн үзэсгэлэнтэй нь...

Хар өнгө бол хэзээ ч моодноос гардаггүй хамгийн классик өнгө билээ. Ялангуяа энэ өнгө сүүлийн жилүүдэд залуусын дунд ихээр трэнд болох болсон юм. Тиймдээ ч тус өнгөнд дурласан зарим хүмүүс бүх зүйлээ хар болгох хүсэлтэй болжээ. Ингээд та бүхэнд хар өнгийг хамгийн үзэсгэлэнтэй болохыг харуулсан хараа булаам зургуудыг танилцуулж байна.

Хар өнгө хамгийн үзэсгэлэнтэй нь... Хадгалах

Түүхэн дэх хамгийн цуутай 7 урвагч

Цэрэг дайны түүхэнд эрэлхэг баатруудаас гадна зэвүүцэл төрүүлэм олон хүмүүс байдаг ч зөвхөн хувийн эрх ашгийн төлөө эх орон, нөхдөөсөө урвасан этгээдүүд хамгийн жигшүүртэй. Ингээд дайны түүхэн дэх хамгийн их хор хөнөөл учруулсан, цуутай урван тэрслэгчдийн тухай мэдээллийг хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн цуутай 7 урвагч Хадгалах

Цагаан ордонд зочилж, Трамптай уулзсан "баатар" нохой

Исламын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади (Abu Bakr al-Baghdadi)-г устгах үйл ажиллагаанд тусгай хүчний "Дельта" багийн хамт оролцсон эр зоригт Конан (Conan) нохойг АНУ-ын төрийн тэргүүн хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп, эхнэр Мелания, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар Конан нэртэй баатарлаг нохойн хамт цагаан ордны үүднээс хэвлэлийнхэнтэй мэндэллээ. 

Цагаан ордонд зочилж, Трамптай уулзсан "баатар" нохой Хадгалах

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

Хүн бүрийн хувьд өглөө нэгэн хэвийн эхэлдэг болов уу. Босмогцоо ариун цэврийн өрөө орж, дараа нь шүршүүрт ороод шүдээ угаана. Энэ бол бидний амьдралын дадал хэвшлийн нэгээхэн хэсэг. Харин бусад оронд эдгээр зүйлс өөр байдаг гэвэл санаанд багтамгүй байгаа биз. Хятад болон Өмнөд Солонгосын иргэд л гэхэд АНУ руу нүүж ирснийхээ дараа тэднийг орой биш өглөө шүршүүрт ордгийг хараад их л гайхдаг гэнэ. Харин Арабын жуулчид барууны зочид буудлуудад орохдоо заавал ариун цэврийн өрөөтэй өрөөг авдаг аж. Энэ мэтчилэн улс орон бүрд хувийн ариун цэврийг сахих хачирхалтай арга замууд байдаг байна. 

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд Хадгалах

Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ?

Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль хэмээн Гитлер үзжээ.

Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ? Хадгалах

Хүний биед хэрэггүй мэт санагдах ч үнэндээ маш чухал үүрэгтэй 10 зүйл

Хүний бие олон нууцлаг чанаруудыг агуулсан гайхалтай бүтээл билээ. Та толинд хараад үздээ? Юунд хэрэгтэй нь мэдэгдэхгүй зүйлс нэлээд байгаа биз. Жишээлбэл, ургах бүрд нь хусаад хаячихдаг биеийн илүүдэл үс үнэндээ эсрэг хүйстнийг тань руу татаж байдаг гэвэл итгэмээргүй байгаа биз. Ингээд хүний биеийн хэрэггүй мэт санагдах зүйлс ямар зорилготой оршин байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Хүний биед хэрэггүй мэт санагдах ч үнэндээ маш чухал үүрэгтэй 10 зүйл Хадгалах

Гэрэл цахилгаан, орчин үеийн технологиос татгалздаг "меннонит" хүмүүсийн амьдрал

Гэрэл зураг огт авахуулдаггүй хүмүүсийн зургийг хэрхэн дарах вэ? 2010 онд гэрэл зурагчин Хорди Руиз Чирера (Jordi Ruiz Cirera), Боливийн Санта Крус хотод байрлах меннонитуудын тосгонд очоод эл асуудалтай тулгарчээ. Тэндхийн иргэд шашны номлолын дагуу цахилгаан хэрэглэхээс татгалздаг бөгөөд тэднийг "меннонитууд" гэж нэрлэдэг аж. Эцэст нь Руиз нутгийн иргэдийн итгэлийг олж чадсанаар "Los Menonos" нэртэй гэрэл зургийн төслөө эхлүүлжээ.

Гэрэл цахилгаан, орчин үеийн технологиос татгалздаг "меннонит" хүмүүсийн амьдрал Хадгалах

Брюс Лигийн багш "Ип Ман"-ы бодит түүх

1970-аад онд гарсан Хонконгийн  "Fists of Fury" киноны гол дүр, тулааны урлагийн мастер Брюс Ли (Bruce Lee)-г мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл та бүхэн Брюс Ли-д тулааны урлаг заасан Ип Ман(Ip Man)-ы талаар сонсож байсан уу?

Брюс Лигийн багш "Ип Ман"-ы бодит түүх Хадгалах