Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өдгөө дэлхий дахинд 90.5 сая хүн 100 гаруй төрлийн хорт хавдраар шаналж байна. Мөн амьтны ертөнцөд бидний төсөөлснөөс ч их тооны амьтдын үхлийн шалтгаан нь хорт хавдар байдаг аж. Балар эртний үлэг гүрвэлүүдийн яснаас хүртэл энэхүү аймшигт өвчний ул мөрийг олсон боловч хүн төрөлхтөн зэрлэг амьтад дахь хорт хавдрын онцлогийг хангалттай хэмжээнд судалж чадаагүй байгаа аж. Учир нь мэдээж зэрлэг байгальд буй амьтдын биед судалгаа хийхэд хэцүү байдгийн зэрэгцээ гаднаа шинж тэмдэг нь бараг мэдэгддэггүйтэй холбоотой. Гэтэл бидний сайн мэдэх нэгэн амьтны хорт хавдар тусах магадлал асар бага хувьтай буюу бараг огт тусдаггүй гэж дүгнэж болохоор байдгийг та мэдэх үү?