ТАНИН МЭДЭХҮЙ

ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

Ажлын долоо хоног дуусах үед хүмүүс яг л шүүсийг нь шахсан нимбэг шиг болчихсон байдаг. Тэгвэл та ядарч байна гэж хэлэхээсээ өмнө өөрийнхөө идэж буй хоол хүнсэнд анхаарал хандуулаарай. Мөн хоол хүнснээсээ авсан энергиэ юунд зарцуулж байгаа гэдгээ сайн бодоорой. Ингээд 7 хоногийн төгсгөлд ч гэсэн эрч хүчээр дүүрэн байхад тань туслах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө Хадгалах

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин

Хүн төрөлхтөнд шийдвэрлэхэд хүндрэлтэй маш олон асуудлууд тулгардаг. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь бидний аливаа асуудалд хандаж буй хандлагатай холбоотой байх нь бий. Тэгэхээр хэрвээ танд доорх алдаанууд ажиглагддаг бол яг одооноос өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй шүү. 

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин Хадгалах

Азийн шилдэг 10 Их Сургууль тодорлоо

Дэлхийн шилдэг их сургуулиудын 2019 оны жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. Тэгвэл бид та бүхэнд Азийн 10 шилдэг их сургуулийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд ямар ямар их сургуулиуд энэ жил хамгийн өндөр оноо авсныг хамтдаа харцгаая.

Азийн шилдэг 10 Их Сургууль тодорлоо Хадгалах

Бид яагаад бүх зүйлийг санаж чаддаггүй вэ?

Хүний хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг бол өөрийн хийж байгаа үйлдэлдээ итгэлтэй бус байх явдал юм. Ялангуяа юу хийснээ санахгүй байх нь хүмүүсийг маш их стрестүүлдэг шүү дээ. Тэр ч утгаараа бид та бүхэнд ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг зүйлсийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Бид яагаад бүх зүйлийг санаж чаддаггүй вэ? Хадгалах

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

Хэрвээ та залуухан, амьдралын туршлага багатай нэгэн бол алдаа бүрээсээ суралцаж л яваа байх. Учир нь амьдрал заавартайгаа ирдэггүй шүү дээ. Гэхдээ та алдахаасаа өмнө ухаарах ёстой зүйлс байдаг гэдгийг санах нь зүйтэй. Учир нь зарим зүйлс бидний амьдралыг өөрийнх нь гараар бусниулж, үгүй хийлгэж байдаг юм. Та энэхүү зөвлөгөөг уншаад шинэ 7 хоногоо эрч хүч, урам зоригтойгоор эхлүүлээрэй.

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн Хадгалах

Та хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг бол үүнийг заавал уншаарай!

Ээжүүдийн санааг маш олон зүйл зовоодог бөгөөд тэд өөрсдийн үзэл бодлыг туйлын үнэн гэдэгт итгэж, бусдын саналыг огт сонсохгүй байх нь бий. Мөн зарим ээжүүд бусдаас ихээхэн ялгардаг бөгөөд тэд “Би чинь ээж шүү дээ” гэсэн бодлоор тархиа цэнэглэж, хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг байна. Энэ төрлийн ээжүүд хүүхдийг нь загнасан, шүүмжилсэн хүн бүрийг буруутгаж, зөвхөн өөрийнхөө дүрмээр л амьдардаг. Ингээд эдгээр ээж нарын бусдаас ялгарах онцлогийг та бүхэнд танилцуулж байна.  

Та хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг бол үүнийг заавал уншаарай! Хадгалах

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна. 

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан Хадгалах

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга Хадгалах

Айдсаа тодорхойлох сонжоо

Хүн бүр ямар нэг зүйлээс эмээж явдаг нь нууц биш. Гэхдээ хамгийн гол нь тэрхүү айдас юунаас эхтэй болохыг мэдэж авах нь чухал юм. Учир нь айдсынхаа эх сурвалжийг олж байж түүнийг давна шүү дээ. Энэ үүднээс та бүхэнд дараах сонжоог хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн доор байгаа зургуудаас сонгоод яг юунаас айж явдгаа олж мэдээрэй!

Айдсаа тодорхойлох сонжоо Хадгалах

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин

Бусдыг зөвхөн өөрийн өнцгөөс шүүж, үзэл бодлоо тулгах үзэгдэл нийгэм даяар газар аваад байна. Өнөөгийн нийгэмд тогтсон энэхүү шударга бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтыг давхар стандарт (double standard) гэж томьёолдог. Жишээлбэл, хэрвээ эмэгтэй хүн шаналж байвал сэтгэлээ онгойтол сайн уйл гэж хэлнэ, харин эрэгтэй хүнд бол битгий уйл эр хүн байж гэж хэлэх нь өнгөц харахад зөв юм шиг боловч үнэн хэрэгтээ хүн бүр л зовлон шаналлаа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн бид аливаа зүйлд өнгөцхөн, хувийн хандлага гаргадгаа өөрсдөө ч анзаардаггүй.  Үүнийг дараах жишээнээс тодорхой харцгаая. 

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин Хадгалах

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж

Та “Дунд насны хямрал надад тохиолдохгүй дээ” гэж бодож байж магадгүй ч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүрийн нүүр тулдаг асуудал юм. Гэнэт л та сүүлийн хэдэн арван жилийн турш зүтгэсэн, зориулсан бүхэндээ эргэлзэж, таны хамаг анхаарлаа хандуулж ирсэн бүхэн чинь учир утгагүй мэт санагдаж эхэлнэ. Гэхдээ  зөвхөн танд л ингэж санагдах юм биш таны өмнө олон хүмүүс  энэ үеийг даван туулж бүр хүчирхэг болсон нь ч бий. Ингээд танд дунд насны хямралд өртсөний шинж тэмдэг болоод тэдгээрийг даван туулах зөвлөгөөг хүргэе. 

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж Хадгалах

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

Орчуулгын урлаг олон зуун жилийн турш  дэлхий нийтийг бүхий л салбарт холбож, өнөөгийн хөгжил дэвшлийн гүүр болсоор ирсэн билээ. Энэ ч утгаараа орчуулагчийн ажил нэлээд хариуцлагатайд тооцогддог. Ингээд орчуулгын талаар та бүхний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэе. 

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд Хадгалах