Өнгөрсөн 7 хоногийн шилдэг

Таны өдөр бүр хараад байхааргүй дүр зургууд

Хорвоо ертөнц дээрх төрөл бүрийн хачин жигтэй, ер бусын үзэгдэл үйл явдал, эгзэгтэй мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгасныг та бүхэнд толилуулж байна. Тэдгээрийг тухлан сонирхон дэлхий ертөнцийн талаарх төсөөллийн хүрээгээ өргөжүүлээрэй. 

Таны өдөр бүр хараад байхааргүй дүр зургууд Хадгалах

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

Манж Чин улсын үед буюу 18-р зууны дунд үеэс эхлэн намуу цэцэгнээс гаргаж авдаг "опиум" хэмээх хар тамхи авдар авдраар Хятадын өмнөд эргийн боомтуудад буух болжээ. Энэ үеэс эхлэн Хятадын түүхийн хар үеүүдийн нэг, хожмоо Британитай "хар тамхины дайн" хийхэд хөтөлсөн нийгмийн хямрал, их донтолт газар авсан юм.

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд Хадгалах

Дорно дахиныг айдаст автуулж байсан "Хунхууз" нар гэж хэн бэ?

"Хунхууз" гэдгийг хятад хэлнээс орчуулбал "улаан сахалт" гэсэн утгатай. Хятадын энэхүү гэмт бүлэглэл нь өөрсдийгөө гадаадынхан мэтээр дүр үзүүлж, хиймэл сахал зүүдэг байсан учраас тэгж нэрлэгджээ. Бүлэглэл хүчирхэгжиж, нөлөө нь ихсэх тусам зүүн хойд хятадын дээрэмчин бүрийг хунхууз нар гэж нэрлэх хандлагатай болжээ. Хорьдугаар зууны эхэн үед хунхууз нар зөвхөн Хятадад биш Алс Дорнод, Хаант Орос улсын нутаг дэвсгэрт цуутай болж эхэлсэн байдаг.

Дорно дахиныг айдаст автуулж байсан "Хунхууз" нар гэж хэн бэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №629

Баасан гараг бүр та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №629 Хадгалах

Эрчүүдийн богино наслалтын шалтгааныг гэрчлэн харуулах зургууд

Бүх цаг үед эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг гэсэн статистик бий. Үүнд олон шалтгаан бий, гэхдээ хамгийн чухал нь эрчүүдийн юу ч бодолгүй хийдэг тэнэг зүйлсийн тэн хагасыг ч эмэгтэйчүүд хийдэггүй. Бүх эрэгтэйчүүд адилхан биш ч гэлээ ихэнх нь ямар нэг байдлаар өөрсдийгөө эрсдэлд оруулах үйлдэл хийдэг байна. Дараах зургуудыг хараад ямар тэнэг юм бэ гэж битгий бодоорой, хэрвээ та эрэгтэй хүн бол иймэрхүү үйлдэл гаргаж болзошгүй..

Эрчүүдийн богино наслалтын шалтгааныг гэрчлэн харуулах зургууд Хадгалах

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

Ихэнх ер бусын зургуудыг хараад хүмүүс тэдгээрийг "Photoshop"-оор янзалсан байх гэж боддог. Учир нь өнөө цагт бүх л дуу алдам гайхалтай зургууд график дизайнер, эсвэл фотошопчидын гараар дамжсан байдаг шүү дээ. Тэгвэл зарим хүмүүс зургийг засаж, янзлахыг буруу гэж боддог бол зарим нь үүнийг гэрэл зурагчны ажлын салшгүй нэг хэсэг үздэг. Ямартай ч, та бүхэнд фотошопын засвар ороогүй хачирхалтай зургуудаас сонирхуулж байна.

 

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд Хадгалах

17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд

Гайхмаар зурах авьяастай Кейт охин одоо 18 настай бөгөөд сэтгэл мэдрэлийн "шизофрени" өвчнөөр шаналж яваа нэгэн юм. Тэрбээр "Би багаасаа зураач болохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ өвчний шинж тэмдэг илрэх хүртэл би юу ч мэдээгүй. Би сэтгэцийн өвтэй гэдгээ мэдээд өөрийгөө маш ихээр үзэн ядсан. Яагаад гэвэл энэ нь намайг бусдаас өөр, хэвийн бус гэдгийг илтгэж байгаа шүү дээ. Харамсалтай нь би намайг харахаас ч эвгүйцдэг аймшигтай нийгэмд бусад хүмүүстэй зохицож амьдрах ёстой. Тэд энэ төрлийн өвчтэй хүмүүсийг хэвлэл мэдээлэл, кинонд гардаг шигээр л төсөөлдөг хэвшмэл ойлголттой байдаг. Тийм учраас би ямар байдгийг бусдад харуулахыг хүссэн" гэж ярьж байжээ. 

17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

"Хагдарч буй цэцэгсийг газарт унасан навчис орлодог болохоор намрын улирал бол хоёр дахь хавар юм" гэж нэгэн зохиолч хэлж байжээ. Алтан шаргал дээлээ өмсөж, улам ч үзэсгэлэнтэй болсон байгаль дэлхийг дагаад гудамжаар алхах бүсгүйчүүд цаанаа л нэг дэгжин, эрхэмсэг харагддаг. Ингээд хараа булаам, хацар гоо охидоо магтан дуулдаг "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162 Хадгалах

Клеопатра хатан ямар үнэртэй байсныг түүхчид судалж мэджээ

Эртний Египетийн удирдагч Клеопатра ер бусын гайхалтай үнэртэн хэрэглэдэг, тэр бүү хэл түүний сууж буй хөлөг онгоц эргээс 2 километр зайтай байхад үнэрээр нь ирж буйг нь мэддэг байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Клеопатрагийн царай төрхийг бид хэдэн зууны туршид бий болгосон түүний зураг, хөшөөнөөс харж тодорхой төсөөлөлтэй болсон. Тэгвэл одоо тэрхүү гайхалтай үнэрийг нь мэдэх боломжтой болсон байх магадлалтай. Судлаачид 2.000 жилийн настай үлдцийг ашиглан, олон жилийн турш хайгуул судалгаа хийсний эцэст энэхүү оньсогыг тайлаад зогсохгүй Клеопатрагийн үнэртэй усыг сэргээн гаргаж авч чадсан гэжээ.

Клеопатра хатан ямар үнэртэй байсныг түүхчид судалж мэджээ Хадгалах

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

Хятадад авто замын дунд эсвэл томоохон хотхон, орчин үеийн худалдааны төвийн талбай дээр хачирхалтай хуучны жижигхэн барилга хааяа тааралддаг. Мэдээж харсан хэн бүхэн яагаад ийм байгаа юм бол оо гэж гайхах нь гарцаагүй. Тэгвэл үүний учрыг мэдэж авцгаая.

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ? Хадгалах

Жастин Бибер, Хэйли Бибер нар "нууц" хуримынхаа сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцлаа

Жастины сүйт бүсгүй Хейли Виржил Аблохын бүтээсэн сувдан чимэглэлтэй "мөрөөдлийн даашинз"-аа өмссөн хуримын зургуудаа инстаграм хуудаснаа нийтэлжээ. Энэхүү тансаг даашинз нь  сувдан чимэглэл, нэхмэл тор бүхий загасан хормойтой бөгөөд хормойн урт нь 4 метр орчим аж. Мөн цахим орчинд нийтлэгдсэн зургуудаас тэдний хуримын бусад гоёл болох үнэт эдлэлүүд ч олон нийтэд ил болсон байна. Ингээд тэдний нууцлаг хуримын сонин сайхнаас хүргэе. 

 

Жастин Бибер, Хэйли Бибер нар "нууц" хуримынхаа сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцлаа Хадгалах

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

Цахим орчинд гоо зүйн мэдрэмж, халуухан дүрслэлээрээ алдаршаад байгаа эдгээр зургуудыг Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкий даржээ. Түүний зургууд ихэвчлэн Украин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг уламжлалт Слав соёлтой уялдуулан дүрсэлсэн байдаг. Ингээд та бүхэнд түүний эротик хэрнээ хэт задгай биш, нүд баясгам бүтээлүүдийг толилуулж байна.

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд... Хадгалах