Lifehack

Хэрхэн нүдний шилгүйгээр сайн харах вэ?

Хол, ойрын аль нь ч бай хараа муутай хүмүүсийн хувьд харааны шилгүйгээр аливаа зүйлийг тод харна гэдэг тун амаргүй. Холын хараа муутай хүмүүсийн хувьд шил зүүхгүй байх нь ойрын хараа муутай хүмүүсийг бодоход хүндрэл багатай байдаг. Учир нь ойрын хараа муутай хүмүүс шилгүй бол ном, сонин ч уншиж чадахгүй хүнд байдалд ордог. Тэгвэл яаж харааны шилгүйгээр сайн харах вэ?

Хэрхэн нүдний шилгүйгээр сайн харах вэ? Хадгалах
2018-12-06, 17:20

Зурагдсан нүдний шилийг шинэхэн мэт цэвэрлэх хялбар арга

Нүдний шил зүүдэг хүн болгон нэгэн зовлонг сайн мэднэ. Хэдий болгоомжтой байсан ч гэсэн шил нь ямар нэг байдлаар зурагдчихдаг эсвэл халтар болчихсон байдаг. Харин та тэгэх бүрт шинэ шил авах гэж яарах хэрэггүй. Үүний оронд дараах аргуудыг хэрэглэн хуучин шилээ сэргээх гэж оролдоорой.

Зурагдсан нүдний шилийг шинэхэн мэт цэвэрлэх хялбар арга Хадгалах
2018-12-03, 18:16

Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд

Хамгийн хурдан бохирддогийн зэрэгцээ цэвэрлэхэд хамгийн төвөгтэй өрөө бол угаалгын өрөө гэдэгтэй та бүгд санал нийлэх байх. Байнга дулаахан, чийглэг байдаг тул угаалгын өрөө нь төрөл бүрийн бактериудын үржих таатай орчин болдог гэдгийг олон судалгаа харуулдаг. Гэвч угаалтуур, суултуур зэргийг угааж цэвэрлэх тийм ч таатай ажил биш тул бид ихэвчлэн хойш тавьчихдаг шүү дээ. Иймд уншигч та бүхэнд цэвэрлэгээний ажлыг тань гайхалтай хөнгөвчлөх хялбархан бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Ариун цэврийн өрөөг тань хормын дотор гял цал болгох аргууд Хадгалах
2018-12-01, 15:45

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд

Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомленский ‘‘Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав ээж болдог” гэсэн байдаг. Тиймээс та хэзээ нэгэн цагт цагаан цаас шиг хөөрхөн өхөөрдөм хүүхэдтэй болох нь гарцаагүй. Гэхдээ ээж, аав байна гэдэг амаргүй бөгөөд маш том үүрэг хариуцлага юм. Тиймдээ ч орчин үед ээж, аавууд хүүхэд хүмүүжүүлж, асарч, халамжлах онцгой аргуудыг бид тантай хуваалцаж байна.

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд Хадгалах
2018-11-24, 14:35

Хүйтний улиралд гэрээ дулаацуулах үр дүнтэй 5 арга!

Хүйтний улирал ирж, хөхүүрийн ам наашилж айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэг дулаалгын ажилдаа ханцуй шамлан орох цаг үе хаяанд ирээд байна. Дулаан хамгийн их алдагддаг орчин бол цонх болон хаалга байдаг учир эхний ээлжинд тэдгээр алдагдлыг багасгах нь хамгийн чухал бөгөөд зөвхөн барилгын гадна ханыг дулаалах нь төдийлөн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй. Энэ үүднээс та бүхэнд гэрээ дулаалах үр дүнтэй аргуудыг хүргэж байна. 

Хүйтний улиралд гэрээ дулаацуулах үр дүнтэй 5 арга! Хадгалах
2018-11-21, 18:59

Үсний ангижруулагчийн гайхалтай ашиг тус!

Ангижруулагч нь шампунийн сөрөг нөлөөг устгадаг шидтэй үйлчилгээтэй билээ. Үүнээс гадна үсний гүнд нэвчин орж, үсний бүтцийг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл, ангижруулагч гэдэг бидний үс арчилгаанд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг. Гэвч ангижруулагчийг үснээс гадна ахуйн хэрэглээнд ч ашиглаж болдог юм байна шүү.

Үсний ангижруулагчийн гайхалтай ашиг тус! Хадгалах
2018-11-10, 11:43

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд!

Архийг хүмүүс ганцхан зорилгоор л ашигладаг гэж боддог бол та энэ нийтлэлийг уншиж дуусаад гайхшрах болно. Үнэндээ бол архийг уухаас өөр маш олон төрлөөр ашиглаж болох бөгөөд зарим нь үнэхээр гайхмаар шүү. Хамгийн наад захын жишээ гэхэд л цэвэрлэгээний бодис болгохоос эхлээд үс арчилгаанд ч хэрэглэж болно.

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд! Хадгалах
2018-10-26, 17:38

Цэргүүдийн ашигладаг амьдралыг хөнгөвчлөх аргууд

Цэрэг, армийнхан ямар ч хүнд нөхцөлд дасан зохицохоор сургагдсан хүмүүс байдаг. Тэгвэл тэд ахуйн нөхцөлд ч гэсэн ашиглаж болох олон арга мэх сэдсэн байдаг нь мэдээж. Тиймээс та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ цэргийнхний ашигладаг, таны амьдралыг хөнгөвчлөх ухаалаг бөгөөд энгийн 11 аргыг хүргэж байна.

Цэргүүдийн ашигладаг амьдралыг хөнгөвчлөх  аргууд Хадгалах
2018-10-12, 16:32

Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд

Сайхан харагдана гэдэг бүсгүй хүнийг өөртөө хэр арчаатай вэ гэдгийг харуулдаг хүчин зүйл. Доорх залиудыг тэмдэглэж аваад өөрийгөө өдөр бүр хайрлаарай.

Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд Хадгалах
2018-10-09, 14:08

Айл бүрт байдаг аяга угаадаг порлоны гайхалтай ашиг тус

Бид хэрэглэж буй эд зүйлсээ хуучрах юм уу, эсвэл ашиглах боломжгүй болох үед нь шууд хаядаг билээ. Гэвч тэдгээрийг хаялгүйгээр өөр олон зүйлд хэрэглэх боломжтой байдаг байна. Үүний нэг тод жишээ бол аяга угаагч порлон юм. Тиймдээ ч бид өнөөдөр та бүхэндээ зориулан, уг порлоныг өөр зүйлсэд хэрхэн ашиглаж болохыг харуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаныхаа дараа бодитоор туршиж үзээрэй.

Айл бүрт байдаг аяга угаадаг порлоны гайхалтай ашиг тус Хадгалах
2018-10-03, 16:45

Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд

Гоо сайхны шинэ гарсан бүтээгдэхүүн худалдан авч, өөрийгөө баярлуулах нь таатай хэдий ч тэр бүгдийг авахад маш их мөнгө зарцуулах шаардлагатай болдог шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжсэн үедээ бид гоо сайхны хэрэгсэлд төдийлөн их мөнгө зарцуулах хүсэл төрдөггүй билээ. Тэгвэл гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргуудыг танд хүргэе.

Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд Хадгалах
2018-09-05, 16:30

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсийг хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд Хадгалах
2018-08-22, 17:11