Лайфхак

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах вэ?

Таны гэр зай багатай байж болно. Гэвч илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал гоёмсог атлаа үзэмжтэй харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал авахын оронд зарим зүйлсийг өөрийн гараар урлаж хийснээр дахин давтагдашгүй, цор ганц бүтээл амилах юм. Ийнхүү та бүхэндээ гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах тухай мэдээллийг хүргэж байна. 

Гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах вэ? Хадгалах

Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдэж болох хэдий ч, яах учраа олохгүй төөрч, будилах үеүүд бишгүй дээ л нэг тохиолддог нь нууц биш юм. Иймд бид та бүхэндээ аливаа зүйлсийг хялбарчлах, таны мэдлэгт хувь нэмэр оруулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Бидний буруу хийдэг зүйлс Хадгалах

Амьдралыг хялбарчлах аргууд

Өдөр бүр бидэнд тохиолдох ахуйн асуудлыг амархан шийдвэрлэх аргууд байдгыг та мэдэх үү? Гэхдээ заавал хөрөнгө мөнгө үрж, цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд хэдхэн хормын дотор бүхнийг цэгцэнд нь оруулах шалгарсан аргуудыг танд дуулгахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Соронзыг амьдралдаа хэрхэн зөвөөр ашиглах вэ?

Гэрт нь соронз байдаггүй айл гэж бараг байдаггүй. Гэтэл соронз гэж бодонгуут бидний толгойд хөргөгчин дээр тэмдэглэл, зураг тогтоох гэдэг нэг арга л шууд буудаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ соронзыг маш олон төрлөөр ашиглаж, амьдралаа хялбарчлах аргуудаас хуваалцаж байна.

Соронзыг амьдралдаа хэрхэн зөвөөр ашиглах вэ? Хадгалах
2016-11-14, 12:30

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ?

Бид бүхэнд заримдаа гэрээ эзгүй орхин олон хоногоор явах хэрэг гардаг билээ. Тэр хооронд гэрт тог тасрах, цахилгааны асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэрээ эзгүй орхихдоо хүн бүрийн санааг зовоодог зүйл бол хөргөгч, хөлдөөгч билээ. Ингээд та бүхэндээ гэрээ хэд хоногоор эзгүй орхиод ирэхэд хөргөгчин дэх хоол хүнс муудаагүй эсэхийг шалгах сонирхолтой бөгөөд энгийн аргыг хуваалцаж байна.

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ? Хадгалах
2016-11-12, 18:20

Хуруу зайны цэнэг дууссан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хуруу зай болон баттерейг бид өдөр тутмын хэрэглээндээ байнга ашигладаг билээ. Харин цэнэг нь дууссан дуусаагүйг мэдэхэд бэрхшээлтэй байдаг болохоор үргэлж шинийг авахад хүргэдэг. Тэгвэл та бүхэндээ хэрхэн хуруу зайг дууссан эсэхийг мэдэх амархан бөгөөд сонирхолтой аргуудыг танилцуулж байна.

Хуруу зайны цэнэг  дууссан эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах
2016-11-11, 14:27

Хувцасны шүүгээгээ цэгцлэх 15 ухаалаг арга

Хувцасны шүүгээрүүгээ харах бүрд өмсөх зүйл юу ч алга, эсвэл багтах зай алга гэдэг бодлууд хамгийн түрүүнд төрдөг биз дээ. Тэгвэл та бүхэндээ гэртээ байдаг зүйлсээр хэрхэн хувцасны шүүгээгээ цэгцлэх, зай талбай хэмнэх аргуудыг танилцуулж байна.

Хувцасны шүүгээгээ цэгцлэх 15 ухаалаг арга Хадгалах
2016-11-10, 13:42

Цууны гайхалтай ашиг тус

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг цагаан цуу болон алимны цууг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, ахуйн нөхцөл, гоо сайханд хэрхэн үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь олон төрлийн шидтэй, гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүнүүд юм. Ингээд та бүхэндээ цагаан цуу болон алимны цууны ашиг тусыг таницуулж, хамгийн сайн нөхрөө болгохыг зөвлөж байна. 

Цууны гайхалтай ашиг тус Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Галзуурал, гойд бүтээл хоёрын хооронд өчүүхэн зөрүү байдаг гэж би итгэдэг. Заримдаа агуу мэт санагдсан санаанууд энэ л өчүүхэн зөрүүний эрсдлээс болж зохиогчийнхоо цээжин дотор л үлддэг нь харамсалтай. Гэхдээ зоригтой хэрэгжүүлэгчид ч бас бий. Нөгөө талаасаа бидэнд өдөр тутамд тулгардаг ахуйн жижиг бэрхшээлүүдийг цогцоор нь шийдэх санааг олсон хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Гэвч одоо танд толилуулах доорхи бүтээлүүдийн зарим нь танд ямар нэгэн байдлаар тус хүргэж мэдэх юм. Зарим нь үнэхээр утгагүй санагдаж ч магад.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Бариу гутлыг сунгах хялбар аргууд

Сэтгэлдээ таарсан гоё гутал автал хөл барьж, холгож зовоох асуудал хүн бүрт тулгардаг билээ. Тэгвэл танд гар доорх энгийн зүйлсээр хэрхэн гутлаа хэвшүүлж сунгах болон хөлөө гэмтэхээс сэргийлэх аргуудыг танилцуулж байна. Хөл холгох, гутал барих асуудлаас хялбархан салцгаая!

Бариу гутлыг сунгах хялбар аргууд Хадгалах
2016-11-07, 11:23

Гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Хүн болгон гэр орны ажилтай тулгардаг нь яахын аргагүй үнэн. Ялангуяа гэрийн эзэгтэй нарт их цэвэрлэгээ гэдэг хүндхэн асуудал байдаг. Тэгвэл өдөр тутмын цэвэрлэгээний аргаа шинэчилж, илүү хялбар бас хөгжилтэй болговол ямар вэ? Та бүхэндээ зориулан гэрийн ажлыг хялбарчлах ухаалаг, сонирхолтой аргуудыг хүргэж байна.

Гэрээ цэвэрлэх хялбар аргууд Хадгалах

Хүнсээ муутгахгүйгээр хэрхэн удаан хадгалах вэ?

Цагаан сараар авчихсан жимс ногоо тань хөргөгчинд удаан хадгалах гэхээр хөлдчих гээд, харанхуй газар хадгалах гэхээр муудчих гээд байна уу? Тэгвэл танд яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэе. Мөнгөө хэмнэж, хүнс ногоогоо шинэхнээр нь хэрэглэе гэвэл дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Хүнсээ муутгахгүйгээр хэрхэн удаан хадгалах вэ? Хадгалах