Лайфхак

Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс маш их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдчихэж болох ч яг яах учраа олохгүй байгаа бол дараах мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Бидний буруу хийдэг зүйлс Хадгалах
2016-07-05, 11:24

Амьдралыг хялбарчлах аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Аавуудын мэдэж байх ёстой 10 зүйл

Аавууд хүүхдээ хараад үлдэхээр заавал нэг хөгжилтэй зүйл болсон байдаг. Тэдгээр нь заримдаа зүгээр ч нэг хөгжилтэй зүйл биш, гэр оронд хохирол учруулсан, хүүхдүүдээ уйлуулсан зүйл болсон байдаг нь инээдтэй. Ингээд ажилсаг аавууддаа зориулан, хөгжилтэй, хөөрхөн бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

Аавуудын мэдэж байх ёстой 10 зүйл Хадгалах
2016-06-30, 18:31

Архийг өөр юунд хэрэглэж болох вэ?

Дэлхий даяар тархсан хамгийн түгээмэл сархадын нэг болох архи нь уухаас гадна олон зүйлд хэрэглэж болдог байна. Хор хөнөөлтэй хэдий ч, цэвэрлэгээ болон эрүүл мэндийн тусламжинд хэрэглэж болдог гэвэл итгэх үү? Ингээд бид та бүхэндээ архийг төрөл бүрийн зүйлст хэрхэн хэрэглэх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Архийг өөр юунд хэрэглэж болох вэ? Хадгалах

Энгийн зүйлсийг ашиглах санаанд оромгүй аргууд

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг ахуйн зүйлс нь ямар их ашиг тустай гэдгийг та мэдэх үү? Мэдээж эдгээр зүйлс нь тус тусын зориулалтаар бүтээгдсэн, өөр өөрийн үүрэгтэй боловч үндсэн үүргээсээ гадна маш олон ашигтай талыг өөртөө агуулж байдаг юм. Ингээд та бүхэндээ энгийн зүйлсийг ашиглах санаанд оромгүй аргуудыг танилцуулъя.

Энгийн зүйлсийг ашиглах санаанд оромгүй аргууд Хадгалах

Өмсдөггүй оймсоороо юу хийж болох вэ?

Хүн бүхэнд л өмсдөггүй хэрнээ шүүгээнийхээ буланд байлгаад л байдаг оймснууд байдаг. Зарим нь шинээрээ, материал нь онцгүй учраас "гологдсон" ч байж болно. Тэгвэл тэдгээрийг жижигхэн ч гэсэн хэрэгтэй зүйлд ашиглаж, хэргийг нь гаргацгаая. 

Өмсдөггүй оймсоороо юу хийж болох вэ? Хадгалах
2016-06-24, 09:10

Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд

Яг гэрээс гарахын өмнө хувцсан дээрээ толбо болгох, чухал уулзалтын өмнө цамцаа түлэх, ялимгүй уртадсан өмдөө хэрхэн гутлан дээрээ тохируулахаа мэдэхгүй байх гэх мэтчилэн хүндрэлүүд бидэнд өдөр бүр л тулгардаг. Эдгээрийг зөв зүйтэй зохицуулж чадаагүйгээс болж хувцасны эдэлгээ муудах нь энүүхэнд. Тиймээс бид та бүхэнд хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх, эдэлгээг нь хэрхэн уртасгах тухай мэдээллийг хүргэж байна. 

Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд Хадгалах
2016-06-22, 11:16

Давсны ашиг тус

Ахуйн амьдралд өдөр бүр тохиолддог зарим түвэгтэй зүйлсийг гар доорх энгийн материалаар эвийг нь тааруулаад шийдчихэж болдгийг та мэдэх үү? Тэр тусмаа хоолонд хийдэг давсаар бүх зүйлсийг цэвэрлэнэ гэвэл ямар уу?

Давсны ашиг тус Хадгалах
2016-06-15, 18:00

Индүүний гайхалтай ашиг тус

Бидний амьдралд индүүний хэрэгцээ, хэрэглээ чухал байрыг эзэлдэг. Тиймдээ ч өдгөө өнгө загвар, хэлбэр хэмжээ гээд төрөл бүрийн индүүнүүд үйлдвэрлэгдэн, худалдаалагдах болсон билээ. Хамгийн сонирхолтой нь индүүний хэрэглээ, зөвхөн хувцас индүүдэхээр зааглагдахгүй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ индүүгээр ямар олон зүйлсийг хийж болох жишээг хүргэе.

Индүүний гайхалтай ашиг тус Хадгалах
2016-06-12, 18:35

Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд

Өмсөх дуртай гутал хувцсаа санаандгүй байдлаар толботуулж, өнгийг нь алдуулсан бол битгий санаа зовоорой. Учир нь бид та бүхэндээ хувцсыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар цэвэрлэж, шинэ мэт өнгөлөг толигор болгох тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. 

Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд Хадгалах

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Гэрийн эзэгтэй байна гэдэг нэг талаар маш хүнд зүйлстэй нүүр тулгардаг, хариуцлагатай хэрэг юм. Үргэлж л гэр орны ажил, цэвэрлэгээтэй зууралдсаар өдрийг бардаг шүү дээ. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ердөө сода, цагаан цуу байхад л тэдгээр ажлууд маш амархан болох юм гэдгийг та доорх мэдээллээс хараарай. 

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга Хадгалах

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд

Бүсгүйчүүд аливаа зүйлсийн учрыг олж, арга эвийг тааруулахдаа үнэхээр гарамгай байдаг. Тиймдээ ч тэдний хувьд амьдрал илүү адал явдалтай, адармаатай байдаг гэхэд болно. Тэгвэл амьдралын адармаатай, хэцүү зүйлсийг ч хялбархан янзалж, цаг зав мөнгөө хэмнэх ухаалаг аргуудыг танилцуулъя.

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах