Лайфхак

АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд

Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомленский ‘‘Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав ээж болдог” гэсэн байдаг. Тиймээс та хэзээ нэгэн цагт цагаан цаас шиг хөөрхөн өхөөрдөм хүүхэдтэй болох нь гарцаагүй. Гэхдээ ээж, аав байна гэдэг амаргүй бөгөөд маш том үүрэг хариуцлага юм. Тиймдээ ч орчин үед ээж, аавууд хүүхэд хүмүүжүүлж, асарч, халамжлах онцгой аргуудыг бид тантай хуваалцаж байна.

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд Хадгалах
2018-11-24, 14:35

Хүйтний улиралд гэрээ дулаацуулах үр дүнтэй 5 арга!

Хүйтний улирал ирж, хөхүүрийн ам наашилж айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэг дулаалгын ажилдаа ханцуй шамлан орох цаг үе хаяанд ирээд байна. Дулаан хамгийн их алдагддаг орчин бол цонх болон хаалга байдаг учир эхний ээлжинд тэдгээр алдагдлыг багасгах нь хамгийн чухал бөгөөд зөвхөн барилгын гадна ханыг дулаалах нь төдийлөн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй. Энэ үүднээс та бүхэнд гэрээ дулаалах үр дүнтэй аргуудыг хүргэж байна. 

Хүйтний улиралд гэрээ дулаацуулах үр дүнтэй 5 арга! Хадгалах
2018-11-21, 18:59

Үсний ангижруулагчийн гайхалтай ашиг тус!

Ангижруулагч нь шампунийн сөрөг нөлөөг устгадаг шидтэй үйлчилгээтэй билээ. Үүнээс гадна үсний гүнд нэвчин орж, үсний бүтцийг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл, ангижруулагч гэдэг бидний үс арчилгаанд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг. Гэвч ангижруулагчийг үснээс гадна ахуйн хэрэглээнд ч ашиглаж болдог юм байна шүү.

Үсний ангижруулагчийн гайхалтай ашиг тус! Хадгалах

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд!

Архийг хүмүүс ганцхан зорилгоор л ашигладаг гэж боддог бол та энэ нийтлэлийг уншиж дуусаад гайхшрах болно. Үнэндээ бол архийг уухаас өөр маш олон төрлөөр ашиглаж болох бөгөөд зарим нь үнэхээр гайхмаар шүү. Хамгийн наад захын жишээ гэхэд л цэвэрлэгээний бодис болгохоос эхлээд үс арчилгаанд ч хэрэглэж болно.

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд! Хадгалах
2018-10-26, 17:38

Цэргүүдийн ашигладаг амьдралыг хөнгөвчлөх аргууд

Цэрэг, армийнхан ямар ч хүнд нөхцөлд дасан зохицохоор сургагдсан хүмүүс байдаг. Тэгвэл тэд ахуйн нөхцөлд ч гэсэн ашиглаж болох олон арга мэх сэдсэн байдаг нь мэдээж. Тиймээс та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ цэргийнхний ашигладаг, таны амьдралыг хөнгөвчлөх ухаалаг бөгөөд энгийн 11 аргыг хүргэж байна.

Цэргүүдийн ашигладаг амьдралыг хөнгөвчлөх  аргууд Хадгалах
2018-10-12, 16:32

Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд

Сайхан харагдана гэдэг бүсгүй хүнийг өөртөө хэр арчаатай вэ гэдгийг харуулдаг хүчин зүйл. Доорх залиудыг тэмдэглэж аваад өөрийгөө өдөр бүр хайрлаарай.

Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд Хадгалах
2018-10-09, 14:08

Айл бүрт байдаг аяга угаадаг порлоны гайхалтай ашиг тус

Бид хэрэглэж буй эд зүйлсээ хуучрах юм уу, эсвэл ашиглах боломжгүй болох үед нь шууд хаядаг билээ. Гэвч тэдгээрийг хаялгүйгээр өөр олон зүйлд хэрэглэх боломжтой байдаг байна. Үүний нэг тод жишээ бол аяга угаагч порлон юм. Тиймдээ ч бид өнөөдөр та бүхэндээ зориулан, уг порлоныг өөр зүйлсэд хэрхэн ашиглаж болохыг харуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаныхаа дараа бодитоор туршиж үзээрэй.

Айл бүрт байдаг аяга угаадаг порлоны гайхалтай ашиг тус Хадгалах
2018-10-03, 16:45

Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд

Гоо сайхны шинэ гарсан бүтээгдэхүүн худалдан авч, өөрийгөө баярлуулах нь таатай хэдий ч тэр бүгдийг авахад маш их мөнгө зарцуулах шаардлагатай болдог шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжсэн үедээ бид гоо сайхны хэрэгсэлд төдийлөн их мөнгө зарцуулах хүсэл төрдөггүй билээ. Тэгвэл гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргуудыг танд хүргэе.

Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд Хадгалах

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсийг хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд Хадгалах
2018-08-22, 17:11

Хэзээ нэгэн цагт бидний аминд орох зүйлс

Орчин үед бид гар утасгүй, ямар нэгэн техникгүй бол сандарч эхэлдэг болсон билээ. Харин хүнд нөхцөлд амьд гарах хоромхон мөч бидэнд тохиовол алдаа гаргах эрх байхгүй бөгөөд аливаа зүйлд маш ухаалгаар хандах хэрэгтэй болдог.  Ингээд хүн төрөлхтөнтэй элбэг тохиолддог аминд тулсан асуудлуудыг хэрхэн давж гарах талаар хүргэе.

Хэзээ нэгэн цагт бидний аминд орох зүйлс Хадгалах

Угаалгын машинд аспирин хийвэл юу болох вэ?

Угаалга хийх нь гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн их цаг зав барсан, дуусдаггүй ажлын нэгд тооцогддог байсан цаг бий. Техник технологийн хөгжил дэвшлийн ачаар шинэ загварын "ухаалаг" угаалгын машинууд үйлдвэрлэсээр байгаа билээ. Эмэгтэйчүүд өдөрт 17 минутыг угаалга хийхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Ингээд бид танд хэрхэн богино хугацаанд угаалга хийх болон хувцсаа шинэ мэт өнгө оруулах талаар мэдээлэл хүргэе. 

Угаалгын машинд аспирин хийвэл юу болох вэ? Хадгалах
2018-08-04, 14:12

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Хайртай гэр бүлийнхэндээ өглөө, өдөр, оройн хоолыг нь бэлтгэн өгч, аяга тавгийг нь угааж цэвэрлэдэг гэрийн эзэгтэй нар гал тогоон дахь ажил ямар хэцүү гэдгийг ойлгоно. Зарим зүйл хэтэрхий төвөгтэй биш байсан бол амьдрал ямар амар байх байсан хэмээн та бодож үзсэн үү? Тэгвэл гэртээ хоол унд хийж, гал тогоо хавиар байнга эргэлддэг хүмүүст амьдралыг хялбарчлах дараах аргуудыг танилцуулж байна.

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд Хадгалах
2018-07-09, 13:20