Турах

Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж

Жон Габриэль нь Уолл-стритэд арилжааны мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр 100 кг илүүдэл жингээ хоолны дэглэм, биеийн тамирын ямар нэг хүнд дасгалгүйгээр хасаж чаджээ. Өнөөдөр түүний  зөвлөгөөг дэлхийн 60 гаруй орны хүмүүс дагаж илүүдэл жингээ хэдэн арван кг-аар хасаж байна. Ингээд Жоны хүндрэл бэрхшээлгүйгээр амархан турж чадсан аргыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Гэхдээ урьдчилж анхааруулахад ходоод, шулуун гэдэсний асуудалтай хүмүүс долдугаар хэсгийн зөвлөгөөг дагахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулж байна.

Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж Хадгалах
2019-02-11, 14:16

Хамтад нь идвэл илүүдэл жин хаяхад туслах хоол хүнс

Хүн өөрт тохирсон нэг хүнсээ тодорхой хэмжээгээр үргэлж идвэл энэ нь жин хасахад тустай байдаг гэнэ. Гэхдээ зарим тохиолдолд эрүүл хооллосон хэрнээ жин хасахгүй байгаа бол "хориотой" хүнс идсэн тохиолдолд хасах үе ч гардаг билээ. Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хамтдаа нийлж бодисын солилцоог удаашруулдаг бол зарим нь хоорондоо үйлчилж, бодисын солилцоог түргэсгэдэг байна. Тиймээс бид танд жин хасахад тустай хос хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

Хамтад нь идвэл илүүдэл жин хаяхад туслах хоол хүнс Хадгалах

Жин хасах үед хүний бие эрхтэн болон тархинд ямар өөрчлөлт гардаг вэ?

Хүн 4,5 кг жин хасах тутамд, түүний 3,6 кг нь амьсгалаар дамжин агаарт тархдаг бол үлдсэн хэсэг нь хөлс, шээс, нулимс зэрэг бусад шингэнд хувирч, биеэс гадагшилдаг. Гэвч жин хасах үед зөвхөн биеийн масс багасаад зогсохгүй тархи болон бусад эрхтэнд ч өөрчлөлт гардаг бөгөөд тэдгээр нь заримдаа төсөөлөөгүй үр дүнд хүргэх нь ч бий. Тэгвэл жин хасах үед таны бие эрхтэн болон тархинд ямар өөрчлөлтүүд гардгийг мэдэж аваарай.

Жин хасах үед хүний бие эрхтэн болон тархинд ямар өөрчлөлт гардаг вэ? Хадгалах
2019-01-18, 12:20

Гурван долоо хоногийн дотор бэлхүүс болон гуяараа турахыг хүсвэл энэ дасгалыг хийгээрэй!

Элдэв янзын олон дасгал хийлгүйгээр 21 хоногийн хугацаанд гуйя, бэлхүүсээрээ турах аргыг та нартаа хүргэж байна. Энэхүү дасгал нь тун энгийн мэт харагдаж байгаа боловч багагүй тэвчээрийг танаас шаарддаг. Түүнийхээ хэрээр ч үр дүн сайн байдаг. Биеийн бүхий л булчинд нөлөөлөх бөгөөд гэдэсний таталтыг 100 удаа хийсэнтэй тэнцэхүйц үр нөлөөтэй юм.

Гурван долоо хоногийн дотор бэлхүүс болон гуяараа турахыг хүсвэл энэ дасгалыг хийгээрэй! Хадгалах
2018-12-25, 16:20

Өвлийн улиралд бид яагаад 3-4 кг жин нэмдэг вэ?

Өвлийн улиралд гадаа хүйтэрч хүний гарч орох цөөрөн, хөдөлгөөн багасдаг. Ингэснээр хүний эрчим хуримтлуулах нь нэмэгдэж, нөгөө талд нь эрчим зарцуулалт буурдгаас өөх нөөцөлж, хуримтлуулж эхэлдэг. Ийнхүү хүн өвөлдөө 2-3 кг жин нэмдэг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл ажээ. Гэхдээ нарийн учрыг нь мэдэж байвал жин нэмэхээс сэргийлж болно.

Өвлийн улиралд бид яагаад 3-4 кг жин нэмдэг вэ? Хадгалах

Найз нөхөд маань биднийг жин нэмэхэд нөлөөлдөг!

Дотнын найз, дурлалт залуу эсвэл эгч чинь, тэр ч байтугай эгчийн чинь найз хүртэл таны биеийн жингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой гэнэ шүү. Үүнд итгэхэд хэцүү ч үнэн байх магадлалтай нь олон судалгааны үр дүнгээс харагджээ. Ингээд та бүхэнд яагаад ийм зүйл тохиолддог, хэрхэн үүнээс сэргийлэх талаар мэдээлэл хүргэе.

Найз нөхөд маань биднийг жин нэмэхэд нөлөөлдөг! Хадгалах
2018-12-22, 11:40

Бид яагаад өөр хоорондоо ялгаатай жин нэмдэг вэ?

Жин хасах олон арга байдаг ч бүгдээрээ илүүдэл жингээсээ салах гэсэн хүн бүрт таарна гэж байхгүй. Учир нь судлаачид хүний таргалалт 6 төрөл байдгийг тогтоосон бөгөөд тус бүрт өөр өөр арга хэрэглэн жингээ хасах ёстой байдаг ажээ. Бид тус 6 төрлийг турах зөвлөгөөний хамт хүргэж байна. 

Бид яагаад өөр хоорондоо ялгаатай жин нэмдэг вэ? Хадгалах
2018-12-18, 14:30

Тус болохоосоо илүү ус болдог дасгалууд

Эрүүл чийрэг байхаасаа илүүтэй турахыг хүсэгчид спорт заал, фитнес клубт очихын зэрэгцээ гэртээ дасгал хөдөлгөөний төрөл бүрийн төхөөрөмж суурилуулан хичээллэдэг болжээ. Гэв тэдгээр төхөөрөмж болон дасгалууд нь хүний биед сайнаас илүү саар зүйл авч ирэх нь элбэг байдаг. Ашиг тус өгөхөөсөө эрүүл мэндэд хор хүргэж мэдэх долоон дасгал болон төхөөрөмжийг танилцуулж байна.

Тус болохоосоо илүү ус болдог дасгалууд Хадгалах

Турахыг хүсвэл өдөр бүр энэ дасгалыг хийж заншаарай

Энэ дасгалыг та өдөрт ердөө 15-хан удаа хийхэд биеийн доод хэсгийн булчин хөгжөөд зогсохгүй гоо сайхан болоод эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Булчингийн дасгал гэхээр танд хамгийн түрүүнд биеийн аль хэсэг санаанд бууж байна вэ? Харин үүнд ихэнх хүмүүс "Гэдэсний булчин” гэж хариулах байх. Гэхдээ гэдэсний булчингийн хэмжээ жижиг учраас бүтэн биеэрээ дасгал хийсэн ч үр дүн бага харагддаг. Мөн гэдэсний булчингаа хэчнээн ачааллуулсан ч дорвитой жин хасагддаггүй бөгөөд биед бүхэлдээ өөрчлөлт гарах нь бага байдаг. Тиймээс биеийнхээ том булчингууд буюу доод хэсгийн булчингуудыг хөгжүүлэн эрчимтэйгээр бүх биеэрээ турах нь илүү ашигтай.

Турахыг хүсвэл өдөр бүр энэ дасгалыг хийж заншаарай Хадгалах
2018-12-12, 15:34

Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ!

Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн баяр хөөртэй мөч хэдий ч төрсний дараах асуудлууд заримдаа баяр хөөр авчрахгүй байх нь бий. Ялангуяа олны танил бүсгүйчүүдийн хувьд төрсний дараа хурдан хэвийн жиндээ орох шаардлага бүр ч илүү их тулгардаг. Үүнтэй холбогдуулан танд оддын төрснийхөө дараа хэрхэн асар хурдан хугацаанд төгс галбираа эргэн олж авдаг нууцаас хуваалцъя.

Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ! Хадгалах
2018-12-08, 14:09

Турах тухай бидний буруу боддог зүйлс

Илүүдэл жингийн асуудал дэлхий даяар маш өргөн хүрээтэй тархсан бөгөөд бид өвөг дээдсээсээ илүү их том биетэй байх болсон. Хэдийгээр хүн бүр илүүдэл жинтэй биш ч тодорхой хэмжээний илүү кг  ихэнхи хүмүүст бий. Харин илүүдэл жингүй азтангууд  жингээ барих тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Ингээд жин хаялтын талаар худал ойлголтуудтай танилцацгаая.

Турах тухай бидний буруу боддог зүйлс Хадгалах

Жингээ хасах хялбар бөгөөд содон аргууд

Эмэгтэй хүн бүр жин хасах хүсэл мөрөөдөлтэй байдаг бөгөөд ихэнхдээ жин хасах гэдгийг дэглэм барьж, өдөр шөнөгүй дасгал сургуулилт хийх хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энгийн хялбар аргаар өөрийгөө зовоохгүйгээр жин хасах боломжтой байдаг. Ингээд хэрхэн хялбар аргаар жин хасаж болох талаар мэдээллийг хүргэе.

Жингээ хасах хялбар бөгөөд содон аргууд Хадгалах