Нүүр будалт

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна!

АНУ-ын загварын "Business of Fashion" сэтгүүл саяхны нэгэн судалгаагаар сормуусны будагны борлуулалт огцом буурч байгаа талаар нийтлэл бичжээ. Мөн томоохон гоо сайхны брэндүүд сормуусны будагны үйлдвэрлэлээ бууруулж байгаа аж. Учир нь эмэгтэйчүүд сормуусаа будахаа больж эхэлсэн талаар гоо сайханчид онцолсон байна. Энэ үүднээс та бүхэнд яагаад эмэгтэйчүүд сормуусны будаг хэрэглэх ёсгүй талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна! Хадгалах

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Нүүр будалтын ач холбогдлын талаарх судалгаанд оролцогч бүсгүйчүүд нүүр будалтаар өө сэв, нөсөө толбыг дарж, арьсыг илүү эрүүл харагдуулдаг гэдэгтэй санал нийлж байв. Тиймдээ ч олон бүсгүйчүүд өөрийгөө зөв будаж сурахын тулд нүүр будалтын сургалтанд хүртэл хамрагддаг байна. Харин бүсгүйчүүд өөрийгөө ингэж будаж сурах явцдаа хэд хэдэн байж боломгүй алдаа гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй! Хадгалах
2018-11-12, 12:54

Орос охин юунд өөрийгөө ийм болгов?

ОХУ-ын Омск хотын иргэн өдгөө 21 настай Алиса бүсгүй тун өвөрмөц хоббитой нэгэн юм. Учир нь тэрээр өөрийн чөлөөт цагаараа хайртай алдартнуудынхаа дүрд хувирдаг байна. Тэрбээр Анжелина Жоли юм уу Майли Сайрусын хувилбар болохын тулд хэдэн ч цагийг зарцуулж чадна. Тиймдээ ч түүний хувирал гайхалтай болдог аж. Ингээд та бүхэнд Алиса бүсгүйн зургуудаас хүргэе.

Орос охин юунд өөрийгөө ийм болгов? Хадгалах

Зөвхөн нүүр будалтын мэргэжилтнүүдийн мэддэг 10 заль

Нүүр будалтын мэргэжилтнүүд өдөр бүр маш олон сонирхолтой бичлэгийг "Youtube" суваг дээр тавьдаг билээ. Хүмүүс тэдгээр бичлэгийг дуурайх гэж оролддог ч тэр бүр бүтэмжтэй болдоггүй тал бий. Учир нь юунд юм бол гэж та гайхдаг уу? Тэгвэл зөвхөн гоо сайхны мэргэжилтнүүдийн л мэддэг зарим нууцыг бид танд дэлгэхээр бэлтгэлээ. Та эдгээр арга залийг ашиглан нүүрээ илүү чадварлаг буддаг болно гэдэгт итгээрэй.

Зөвхөн нүүр будалтын мэргэжилтнүүдийн мэддэг 10 заль Хадгалах
2018-08-27, 12:49

Эрчүүдийн уурыг бардаг бүсгүйчүүдийн 10 үйлдэл

Бүсгүй хүн эрчүүдийн хамгийн бага алдаануудыг ч гэсэн олж анзаарч чаддаг. Харин эрчүүд эсрэгээрээ тийм ч ажигч гярхай улс биш билээ. Харин анзаарлаа ч эрчүүд түүнийгээ шуудхан ил хэлж чаддаггүй. Ингээд бид танд бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Эрчүүдийн уурыг бардаг бүсгүйчүүдийн 10 үйлдэл Хадгалах

Арьсны онцлогтоо тохируулан суурь кремээ зөв түрхэж сурцгаая!

Нүүр будалтын хамгийн чухал зүйл бол суурь крем юм. Өөгүй сайхан нүүр будалт хийхэд анхаарах зүйл бол нүүрний кремээ арьсны онцлогтоо тохируулан зөв түрхэх нь хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Ингэсэнээр таны нүүр ямар ч өө сэвгүй толигор харагдахын зэрэгцээ, нүүрний будаг тань урсахгүй байхаас гадна хэд хэдэн давуу талтай. Өнөөдөр бид та бүхэндээ суурь кремээ хэрхэн зөв түрхэх талаар багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Арьсны онцлогтоо тохируулан суурь кремээ зөв түрхэж сурцгаая! Хадгалах
2018-06-30, 09:21

Америк бүсгүйн нүд хальтрам төрх

Нүүр будалт урлагийн нэг том төрөл болжээ. Хүмүүс тусгай будгийн тусламжтайгаар нүүрэн дээрээ зураг зурж хүссэн дүрдээ хувирах боломжтой болсон цаг үед бид амьдарч байна. Саманта Стейнс (Samantha Staines) бол энэ төрлийн хамгийн чадварлаг уран бүтээлчдийн нэг юм.  Түүний ихэнх зургууд нь аймшгийн сэдэвтэй ажээ. 

Америк бүсгүйн нүд хальтрам төрх Хадгалах

Охид бүсгүйчүүдийн заавал мэдэх ёстой зүйлс

Эртний Египет, Хятадад өө сэвгүй, цагаан царайтай, сайхан харагдахын тулд хүүхнүүд хар тугалга, цагаан гааг хольж хийсэн нүүрний энгэсэг түрхдэг байжээ. Археологийн малтлагын үеэр цайруулах үйлчилгээтэй энгэсэгний үлдэгдэл ихээр олдсон нь үүнийг нотолж буй. Тэгвэл өдгөө XXI зуунд бүсгүй таныг Грекийн охин тэнгэр, хятад гүнж шиг харагдуулах, гоо сайхны үнэтэй 11 зөвлөгөөг хүргэе.

Охид бүсгүйчүүдийн заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах
2018-06-06, 16:58

Хөхөө томруулж буй бүсгүйн бичлэг

Том сайхан хөхтэй болохын тулд дэлхий даяар бүсгүйчүүд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэгвэл блог хөтлөгч нэгэн бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв ашигласнаар хөхөө хэрхэн том харагдуулж болох талаар зөвлөмжийг YouTube хуудаснаа оруулсан нь маш олон хүний анхаарлыг татаад байна. Энгийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаад хэрхэн сайхан хөхтэй болох талаарх түүний зөвлөсөн сонирхолтой аргыг хүргэе. 

Хөхөө томруулж буй бүсгүйн бичлэг Хадгалах

Австрали охины нүд хальтрам төрх

Австралийн иргэн 18 настай Лара Вирт (Lara Wirth) хэмээх охины зургууд интернэтээр гэрлийн хурдаар тархаж байна. Тэрбээр чөлөөт цагаараа өөрийгөө аймшгийн кинонд л гардаг янз бүрийн дүрд хувирган будаж, зургаа инстаграм хуудсандаа тавьдаг аж. Энэ үйлдлээрээ тэрээр хүмүүсийн сонирхлыг нүүр будах урлагт татахыг зорьдог юм байна.

Австрали охины нүд хальтрам төрх Хадгалах

Охидын дунд дэлгэрээд буй солиотой моод

Өнөөдөр бид та бүхэндээ гадны охид бүсгүйчүүдийн дунд трэнд болоод буй хачирхалтай хөмсөгний будалтыг танилцуулахаар бэлтгэлээ. Цаг тутамд санаанд оромгүй зүйлсийг сэдэж туршдаг бүсгүйчүүд маань энэ удаад энхрий ялдам царайгаа улам бүр гэрэлтүүлэх санаа олсон байна. Тэд энэхүү будалтаа "цэцэрлэг" гэж нэрлэсэн бөгөөд хөмсгөө яг л өвс шиг харагдуулахаар будаж нэмэлтээр цэцэг жимс наадаг гэнэ шүү!

Охидын дунд дэлгэрээд буй солиотой моод Хадгалах
2018-04-01, 13:30

Орон орны бүсгүйчүүд нүүрээ хэрхэн буддаг вэ?

Ихэнхидээ охид бүсгүйчүүд өөрийн орны гоо үзэсгэлэнгийн жишигт нийцэхийн тулд будалт хийдэг билээ. Зарим оронд тод нүүр будалтыг илүүд үздэг бол зарим оронд төрөлхийн мэт будалтыг илүүд үздэг байна. Гэхдээ л тухайн орондоо загварлаг, гоо үзэсгэлэнгийн жишиг болдог. Ингээд орон орны гоо үзэсгэлэнгийн жишгийг харж сонирхоцгооё.

Орон орны бүсгүйчүүд нүүрээ хэрхэн буддаг вэ? Хадгалах