Та үүнийг мэдэх үү

Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн санаанд оромгүй ялгаанууд

Эмэгтэй хүнийг хэрхэн бүрэн гүйцэд ойлгох вэ гэсэн номнууд дээр биолигийн болоод нийгмийн баримтын талаар бараг оруулаагүй байдаг. Жишээ нь, эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс 2-10 жил илүү амьдардаг талаар нэг ч дурдаагүй байх жишээтэй. Энэхүү мэдээллээс та эмэгтэй хүний талаарх хамгийн хачирхалтай, бас гайхалтай баримтуудыг олж мэдээрэй. 

Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн санаанд оромгүй ялгаанууд Хадгалах

Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд

Манай гариг ойролцоогоор 4.5 тэрбум жилийн настай, судлах зүйл нь дуусаж дундаршгүй арвин билээ. Тэгвэл бид таны мэдлэгт нэмэр болох үүднээс сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Онцлох зүйл нь гэвэл бид эдгээр зүйлсийг дунд сургуульдаа огт заалгаж байгаагүй юм.

Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд Хадгалах

Америкийн хамгийн хачирхалтай секс хуулиуд

АНУ садар самуун явдалтай холбоотой хамгийн олон хуультай орон гэхэд болно. Учир нь Америкийн ихэнх иргэд Христийн шашинтай учраас ард иргэдийнхээ нандин харилцааны цэвэр ариун байдлыг хадгалахын тулд хуульчилж өгөхийг зорьдог ажээ. Гэхдээ эдгээр хууль тогтоомжийн ихэнх нь дагаж мөрдөх нь битгий хэл ойлгоход ч бэрх байдаг нь хачирхалтай. Тэдгээрийн заримаас нь та бүхэнд хүргэе. 

Америкийн хамгийн хачирхалтай секс хуулиуд Хадгалах

Өнөө шөнө бүтэн хиртэх сарыг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

2018 оны долдугаар сарын 27-28-нд шилжих шөнө буюу өнөө үдэш сар бүтэн хиртэх талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл манай гаригийн дагуул сарны тухай та бид хэр ихийг мэдэх вэ? Хүн төрөлхтөн задгай сансарт гараад чухам саран дээр л анх ул мөрөө үлдээсэн билээ. Сарны тухай бид өөрсдийгөө чамгүй олон зүйл мэднэ гэж боддог ч тийм биш аж.  Таныг дараах баримтуудыг огт сонсоогүй гэдэгт итгэлтэй байна.

Өнөө шөнө бүтэн хиртэх сарыг эрдэмтэд ингэж тайлбарлажээ Хадгалах

Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхаан. Хайртай хүн тань дэргэд байгаа цагт хийж чадахгүй зүйл хорвоод үгүй мэт санагддаг. Орон орны эрдэмтэн, судлаачид хайрын талаар олон сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тэгвэл хэн нэгэнд дурлаж, хайртай болох үед хүний бие махбодь хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхолтой баримтыг бид танд хүргэж байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй хүнд дурлачихсан яваагаа ойлгох ч юм бил үү?

Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд Хадгалах

Нэвтэрхий толин дээр ч байдаггүй итгэмээргүй баримтууд

Манай дэлхий бол итгэмээргүй зүйлсээр дүүрэн билээ. Заримдаа биднийг юу ч гайхшруулж чадахгүй мэт санагдсан ч буру гэдгийг маань батлах зүйлс элбэг гарч ирдэг. Жишээлбэл, дэлхийн алтны нөөцийн 1/10 нь Энэтхэгийн гэрийн эзэгтэй нарт байдаг, мөн Казакстаны нэгэн тосгоны хүмүүс бүтэн долоо хоногийн турш унтах өвчтэй гэдгийг та мэдэх үү? Бид та бүхэнд үүнтэй адил хэний ч мэддэггүй итгэмээргүй баримтуудыг хүргэж байна. 

Нэвтэрхий толин дээр ч байдаггүй итгэмээргүй баримтууд Хадгалах

Сансар огторгуйн талаар эрдэмтдийн нээсэн сонирхолтой баримтууд

Одон оронд дуртай л биз дээ. Бид сансар огторгуйд ганцаараа биш гэдэгт та итгэдэг үү? Энэхүү асуултад бид одоогоор хариулж чадахгүй ч эрдэмтэд зарим нэгэн сонирхолтой нээлтүүдийг хийсэн байна. Сургуульд зааж байгаагүй одон орны талаарх 25 сонирхолтой баримтыг хүргэе.

Сансар огторгуйн талаар эрдэмтдийн нээсэн сонирхолтой баримтууд Хадгалах

Гейша нарын тухай бидний төсөөлж ч байгаагүй баримтууд

Японы түүхэн дэх хамгийн тод дүр зургуудын нэг бол яах аргагүй "гейша" (Geisha) юм. Гейша гэхээр хамгийн түрүүнд цагаан энгэсэгтэй өө сэвгүй царай, час улаан уруул, харц булаам нүд, хээнцэр кимоно өмссөн эмэгтэйн дүр хүн болгоны толгойд буудаг. Гэхдээ нэг том асуудал бий. Гейша гэх нэрийг сонсоод хүмүүс Японы биеэ үнэлэгч гэж ойлгодог. Гэхдээ энэ нь буруу юм. Гейша нь урлаг, мэргэжил болтлоо хөгжсөн юм. Ингээд Гейша нарын талаар таны мэдэхгүй баримтуудыг сонирхуулъя. 

Гейша нарын тухай бидний төсөөлж ч байгаагүй баримтууд Хадгалах

Эрдэмтдийн олж илрүүлсэн амьтдын тухай ер бусын баримтууд

Сансар огторгуй, одон орны талаар бидэнд мэдэхгүй олон зүйлс байдаг. Гэхдээ алс холын сансар огторгуйгаас илүүтэй эх дэлхийнхээ талаар сайтар судалж мэдэх нь чухал шүү дээ. Магадгүй бүх зүйлийн хариулт нь хажууханд ч байгаа юм бил үү? Танд амьтны ертөнцийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Эрдэмтдийн олж илрүүлсэн амьтдын тухай ер бусын баримтууд Хадгалах

Дэлхийн цөмд бидний мэдэхгүй ямар үйл явц болдог вэ?

Дэлхийн төвд хүн биеэр хүрч очих боломжгүй тул хамгийн нууцлаг, бага судлагдсан газрын нэг билээ. Энэхүү ойлголтын талаар маш олон мэдээлэл, судалгааны материал байдаг. Гэхдээ эдгээр нь үнэхээр үнэн бодит эсэхэд итгэхэд бэрх. Тиймээс таны мэддэггүй байх магадлалтай 10 баримтыг бид цуглуулан бэлтгэлээ. 

Дэлхийн цөмд бидний мэдэхгүй ямар үйл явц болдог вэ? Хадгалах

Бидний нүүрний арьсанд хоёр төрлийн хачиг "амьдардаг"

Та өөрийн бие эрхтэнүүд, хамар, нүд, сормуус, арьсныхаа талаар бүх зүйлийг мэднэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Бид бие организмаа хэзээ ч бүрэн гүйцэд судалж чаддаггүй гэж ярьдаг нь зарим талаараа үнэний хувьтай. Тэгвэл бид танд зориулж нүүрний талаар сонирхолтой, хачирхалтай мэдээллийг хүргэе. Таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна.

Бидний нүүрний арьсанд хоёр төрлийн хачиг "амьдардаг" Хадгалах

Дэлхийн хог хаягдлын талаарх сэтгэл түгшээсэн баримтууд

Хүн төрөлхтний өдөр тутамдаа хэрэглэж буй байгалийн нөөц хэзээ дуусах бол гэж та бодож байсан уу? Байгаль дэлхий өөрөө нөхөн сэргээгдэж амжихаас өмнө хайр гамгүй хэрэглэж буй энэ их хэрэглээ өссөн үү л гэхээс огт багасахгүй байгаа. Хэрэв бүх улс орон өнөөгийн хөгжингүй орнуудын адил хэрэглээтэй болох аваас бидний эрэлтийг хангахын тулд дор хаяж дөрвөн дэлхий хэрэгтэй болох гэнэ. Тиймээс энэ удаа танд бид дэлхий дээрх хог хаягдлын талаар үнэхээр сонирхолтой, сэтгэл түгшээсэн баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хог хаягдлын талаарх сэтгэл түгшээсэн баримтууд Хадгалах