Мэс засал

Бэлэг эрхтэнгүй төрсөн залууд аз тохиожээ

Өдгөө 45 настай Английн иргэн Эндрю Вардл (Andrew Wardle) ховор өвчнөөс болоод бэлэг эрхтэнгүй төрсөн юм. Тэрбээр энэ байдалдаа их гутардаг байсан ч найз бүсгүй Федра Фабиан (Fedra Fabian) нь түүнд сэтгэлийн дэм болдог байв. Түүний энэ байдлыг мэдсэн Лондон хотын их сургуулийн эмнэлэг Эндрю Вардлдтуслахаар болжээ. Ингээд бид уншигч та бүхэндээ түүний хувь заяа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу.

Бэлэг эрхтэнгүй төрсөн залууд аз тохиожээ Хадгалах
2018-09-14, 16:06

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Өдгөө зургаан нас хүрч байгаа Ернар Алибекова (Yernar Alikbekova) хүүг "Казахстаны Бенжамин Баттон" гэж нэрлэх болжээ. Учир нь тэрбээр маш ховор тохиолддог арьс унжих өвчнөөр өвдсөн тул яг л 80 настай хүн шиг харагддаг аж. Хэдийгээр төрөх үедээ цоо эрүүл мэт байсан ч хоёр сартайгаас нь эхлэн арьс нь унжиж эхэлсэн гэж хүүгийн ээж хэлжээ. 

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ Хадгалах
2018-09-13, 13:55

Гоо сайхны санаанд оромгүй мэс ажилбарууд

Өнөө үед гоо сайхны мэс засал хийлгэх нь жирийн үзэгдэл болжээ. Гэтэл бусдаас онцгойрч харагдах хүсэлдээ автсан зарим хүмүүс хэний ч санаанд оромгүй биеийнхээ хэсгүүдэд мэс хүргэж эхэлжээ. Та бүхэнд гоо сайхны гаж мэс ажилбар хийлгэсэн хүмүүсийн талаар сонирхуулъя. 

Гоо сайхны санаанд оромгүй мэс ажилбарууд Хадгалах
2018-09-11, 17:59

Америк эмч нар 21 настай бүсгүйд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Америкийн иргэн, 21 настай Кэйти Стаблфилд (Katie Stubblefield) нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон хамгийн залуу эмэгтэй болжээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө үерхдэг найз залуугаа өөр эмэгтэйтэй болсныг олж мэдээд дараа амиа хорлохоор шийдэж 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэрийнхээ угаалгын өрөөнд 30 мм-ийн ангийн буугаар нүүр рүүгээ буудсан байна. Хожим нь Кэйти тэр үеэ огт санадаггүй гэж ярьжээ. 

Америк эмч нар 21 настай бүсгүйд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Хадгалах
2018-08-23, 14:32

Гоо сайхны мэс засалд хамгийн их мөнгө зарцуулсан одууд

Дэлхий дахинд гоо сайхны мэс засал маш түгээмэл зүйл болжээ. Тухайлбал Америкт жил бүр гоо сайхны хоёр сая гаруй мэс засал хийгддэг гэсэн судалгаа бий. Ихэнхдээ олны танил хүмүүс мянга мянга долларыг энэ төрлийн хагалгаа хийлгэхээр үрдэг нь тодорхой. Мэдээж хүн өөрийгөө хэрхэн өөрчлөх нь тэр хүний сонголт юм. Харин гоо сайхны хагалгаанд донтох нь яавч байж боломгүй үйлдэл. Бид танд хамгийн өндөр үнээр өөрийгөө өөрчилсөн одуудыг танилцуулж байна.

Гоо сайхны мэс засалд хамгийн их мөнгө зарцуулсан одууд Хадгалах
2018-08-21, 17:35

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө зольсон бүсгүй

АНУ-ын Калифорни мужид амьдардаг загвар өмсөгч Беки Хадсон (Becky Hudson) хүүхэд байхаасаа "Playboy" сэтгүүл дээр зургаа нийтлүүлэхийг мөрөөддөг байв. Тэрээр хүслээ биелүүлэхийн тулд өсвөр наснаасаа хоолны дэглэм барьж, өдөр бүр дасгал хийж эхэлжээ. Гэсэн ч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. 

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө зольсон бүсгүй Хадгалах
2018-08-19, 16:29

Ус уух хувьтай залуу

АНУ-ын Индиана мужийн иргэн, 22 настай Брок Майстер (Brock Meister) хэмээх залуу аймшигт ослоос золоор амьд үлджээ. Тэрээр өсвөр насандаа тархины хорт хавдар өвчнийг бас даван туулж байсан гэхээр үнэхээр л ус уух хувьтай нэгэн бололтой.

Ус уух хувьтай залуу Хадгалах
2018-08-10, 12:49

Англи бүсгүйн зоригтой алхам

Английн Лондон хотод амьдардаг 28 настай Алисиа Амира (Alicia Amira) хэмээх энэ бүсгүй өөрийн гадаад төрхөнд 100 хувь өөрчлөлт оруулахаар шийджээ. Тиймээс хөх, өгзөг, уруул, хацар, хамартаа засвар оруулж, барби хүүхэлдэй шиг болгохын тулд 20 мянган ам.доллар зарцуулсан байна. Алисиа Амира "тачаангүй" хүүхэлдэй болохыг багаасаа мөрөөджээ. Өдгөө тэрээр хагалгааны үр дүнд тун сэтгэл хангалуун байгаа аж. 

Англи бүсгүйн зоригтой алхам Хадгалах
2018-08-08, 13:00

Англи бүсгүйн итгэмээргүй өөрчлөлт

Британийн үсчин Натали Кинг (Natalie King) шаргал үстэй хоёр бүсгүйг хүүхэд байхаасаа шүтэн биширч иржээ. Нэг нь жүжигчин Памела Андерсон (Pamela Anderson), нөгөө нь барби хүүхэлдэй гэнэ. 49 настайдаа Натали 167 кг жинтэй болтлоо таргалсан учраас өөрийн шүтээнүүд шигээ болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тэрбээр бараг 90 кг хассаны дээр 9000 ам.доллар зарцуулж, Памела Андерсоныг дуурайж хийсэн барби хүүхэлдэй шиг төрхтэй болжээ. 

Англи бүсгүйн итгэмээргүй өөрчлөлт Хадгалах
2018-07-23, 14:41

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх

Барби шиг болох гэсэн синдромтой хүмүүс сэтгэл зүйчдийн мэдлээс сэтгэцийн эмч нарын гарт шилжихээр болжээ. Хүүхэлдэй шиг хөөрхөн болох гэж хүссэн хүмүүс тураалдаа орж, сэтгэл гутралд гүн автаж байна. Дан ганц биеийн жиндээ санаа зовох бус эрүүл мэнд, эд хөрөнгөө ч хайрлахгүй үрж, хүссэн дүрдээ хувирах гэсний тэдний хүсэл хязгааргүй аж. Энэхүү мэдээллээр тэд хэрхэн хувирч өөрчлөгдсөн болоод яагаад ийм алхам хийх болсон түүхийг ч бас мэдэх боломжтой.

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх Хадгалах
2018-07-18, 15:57

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга

Хэсэгхэн хугацаанд ч болов бусдад таалагдахыг хүссэн эмэгтэйчүүд Токиогийн эмнэлгүүдэд хандан "Cinderella Breast Augmentation" хэмээх үйлчилгээ авдаг болжээ. Хөх томруулах энэхүү тарилгын ачаар та хөхөө хүссэн хэмжээгээрээ томруулж болно. Гэсэн хэдий ч 24 цагийн дараа таны хөх буцаж хуучин хэвэндээ орох юм. 2012 оноос хойш Япон улсад хийж эхэлсэн уг үйлчилгээ охид хүүхнүүдийн дунд нэрд гараад байна. Хэрвээ та хүсвэл 50 ам.доллараар 30 минутын дотор бүтэн өдрийн турш том хөхтэй болж болно. 

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга Хадгалах
2018-07-16, 16:36

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй

43 настай Айми Венесс (Aimi Veness) өөрийн гадаад үзэмжийг бүрэн өөрчлөхийн тулд 132 мянган ам.доллар зарцуулжээ. Тэрбээр духан дээр арьснаасаа өгсүүлээд хөлийн өлмий хүртэлх биеийнхээ бүх хэсэгт мэс хүргэсэн аж. Гоо сайхны, тэр дундаа нүүрний мэс засал эрсдэл өндөртэй гэдгийг мэдэж байсан ч энэ бүхний ард гарсныхаа дараа Айми үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. 

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй Хадгалах
2018-07-16, 14:18