Мэс засал

Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт

Трансжендер. Энэ үгийг л дэлхийн аль ч улс оронд хэлсэн хүчтэй маргаан дэгдээнэ. Трансжендер хүмүүсийн талаар та юу ч гэж боддог бай энэ бол үгүйсгэх аргагүй ээдрээтэй асуудал. Бусдыг гомдоочих вий гэж айх, буруу гэж ойлгогддог зүйлийг хэлэх зэрэг нь энэ сэдвээр аль болох нээлттэй хэлэлцүүлэг хийхээс урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ ийм маргаантай сэдвийг хөндөхөөс айх хэрэггүй. Иймээс трансжендеризмын талаарх таатай бус 10 баримтыг энд дурдах нь зүйтэй болов уу.

Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт Хадгалах

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

Загварын чиг хандлага болон технологийн хөгжлийг даган эмч болон өвчтөнүүдэд шинэ сонирхол бий болж, олон боломжууд нээгдэхийн хэрээр гоо сайхны хагалгаа хийх аргууд ч улам нарийсаж эхэлсэн байна. Харрис Поллын саяхан АНУ-ын 2,052 насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 862 нь ямар нэг байдлаар гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн буюу дараагийн 12 сарын дотор хийлгэх төлөвлөгөөтэй байгаа нь харагджээ. Улмаар эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр тус салбарын зах зээлийн өрсөлдөөн ч нэмэгдэх болсон юм.

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд Хадгалах

Кесарын хагалгааны тухай таны мэдвэл зохих 11 чухал зүйл

Кесар буюу хийсвэр хагалгаа нь дэлхий дахинд маш түгээмэл хийгддэг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд нийт төрөлтийн 32.2 хувь нь буюу жил бүр 1.2 сая эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж байна. Уг тоо цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа юм. Ингээд танд энэхүү ажилбарын тухай мэдэж байх хэрэгтэй зүйлсийг хүргэе.

Кесарын хагалгааны тухай таны мэдвэл зохих 11 чухал зүйл Хадгалах

Гоо сайхны мэс заслын золиос болсон хүмүүс

Гоо сайхны мэс засал эрүүл мэндийн шаардлагатай үед үнэхээр чухал зүйлийн нэг юм. Уран гарт эмч нар осол гэмтлээс болж нүүр нь харахын эцэсгүй болсон эсвэл төрөлхийн эрүү, нүүрний гажигтай хүмүүст шинэ амьдрал бэлэглэж, тэднийг өөрчилдгөөс гадна нүүрний ялимгүй доголдлыг ч амархан засаж чаддаг. Харамсалтай нь мэргэжлийн эмч нар тун ховор байдгийг санах хэрэгтэй. Нөгөө талаасаа зарим хүмүүс гоо сайхны мэс засалд яг л хар тамхичин шиг донтчихдог бөгөөд хэзээ ч өөрийгөө гоё, сайхан гэж хүлээж зөвшөөрч чаддаггүй. Улмаар гадаад төрхөө чөтгөр, шулам шиг болгох нь ч бий. Ингээд та бүхэнд  гоо сайхны мэс заслын хохирогч болсон алдартай хүмүүсийг танилцуулж байна. Та гоо сайхны хагалгаа хийлгэх гэж байгаа бол ахиж сайн бодоод үзээрэй.

Гоо сайхны мэс заслын золиос болсон хүмүүс Хадгалах

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

21-р зуун гарахад царай муутай, тарган хүн гэж байхаа больж, харин хаа сайгүй хиймэл хөх, өгзөг, уруул, хамартай бүсгүйчүүд гунхалзан алхах болсон. Энэ бол мэдээж сайн эмч нарын гарын дүйгээр бүтсэн “бүтээл” билээ. Тэдний дурлан байж хийлгэдэг, хараа булаам, төрөлхийн мэт харагдах хиймэл хөх  чамгүй үнэтэй хийгддэг ажээ. Ингээд танд алдартнууд хэдэн долларыг “шинэ” хөхөндөө зарцуулсныг сонирхуулж байна.

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд Хадгалах

Австрали бүсгүйчүүдийн санаанд оромгүй үйлдэл

Австралийн иргэд болох Анна Десинк болон Люси Десинк нар энэ дэлхийн хамгийн ижилхэн ихрүүд гэнэ. Учир нь тэд нэг нэгнийхээ толинд тусах тусгал шиг харагдахын тулд элдэв пластик мэс ажилбарт 250 мянган ам.доллар зарцуулжээ. 

Австрали бүсгүйчүүдийн санаанд оромгүй үйлдэл Хадгалах

Швейцар бүсгүй 5 жилийн дотор өөрийгөө танигдахын аргагүй болгожээ!

Швейцар улсын иргэн 24 настай Селинь Чентино (Celine Centino) дунд сургуульд байх үеэсээ эхлэн өөрийн гадаад үзэмжээсээ болоод гадуурхагддаг нэгэн байжээ. Түүнийг царай муутай хэмээн үеийнхэн нь доромжилдог байсан учраас Селинь Чентино өөрийн гадаад үзэмжээ бүр мөсөн өөрчлөхөөр шийдсэн байна. Ингээд тэрбээр бага багаар мөнгө хуримтлуулсаар өөрийн гадаад төрхөө бүрэн өөрчилж чаджээ.

Швейцар бүсгүй 5 жилийн дотор өөрийгөө танигдахын аргагүй болгожээ! Хадгалах

Аргентины сурвалжлагч бүсгүйн итгэмээргүй үйлдэл

Өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун байдаг эмэгтэй энэ хорвоод үгүй бололтой. Бараан өнгийн үстэй хүнд эсрэгээрээ шар өнгийн үс таалагддаг байхад буржгар үстэй эмэгтэйчүүдэд шулуун үс таалагдах жишээтэй. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь хөхөө томруулах гэсэн хүсэл ихэнх эмэгтэйд байдаг бол эсрэгээрээ зарим нь том хөх төвөгтэй санагддагаас жижгэрүүлэхээр мэс заслын эмчийг зорьдог гэнэ. Тийм эмэгтэйчүүдийн нэг бол Аргентины сэтгүүлч Нати Жота (Nati Jota) юм.

Аргентины сурвалжлагч бүсгүйн итгэмээргүй үйлдэл Хадгалах

"K-pop" одыг дуурайх гэж оролдсон Англи залуу

Хүүхэд, залуучуудын хувьд солонгосын жүжигчид болон дуучдыг даган дуурайх нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ зарим хүмүүс өөрсдийн шүтэн биширдэг хүнтэйгээ илүү адилхан болохын тулд итгэмээргүй шийдвэр гаргах болжээ. Ийм нэгэн шийдвэрийг гаргасан британи залуугийн талаар та бүхэнд сонирхуулъя. 

"K-pop" одыг дуурайх гэж оролдсон Англи залуу Хадгалах

Бэлэг эрхтэнгүй төрсөн залуугийн ээлжит азгүйтэл

Өдгөө 45 настай Английн иргэн Эндрю Вардл (Andrew Wardle) ховор өвчнөөс болоод бэлэг эрхтэнгүй төрсөн ч түүний энэ байдлыг мэдсэн Лондоны их сургуулийн эмнэлгийн эмч нар Эндрю Вардлд туслахаар шийдэн хиймэл бэлэг эрхтэн суулгаж өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ хөөрхий залууд нэгэн золгүй явдал тохиолдсон ажээ. Тэрбээр өөрийн эхнэр Федра Фабиан (Fedra Fabian)-тайгаа бал сарынхаа аялалд гарах үеэр энэ явдал болсон байна. 

Бэлэг эрхтэнгүй төрсөн залуугийн ээлжит азгүйтэл Хадгалах

Бэлэг эрхтэнгүй төрсөн залууд аз тохиожээ

Өдгөө 45 настай Английн иргэн Эндрю Вардл (Andrew Wardle) ховор өвчнөөс болоод бэлэг эрхтэнгүй төрсөн юм. Тэрбээр энэ байдалдаа их гутардаг байсан ч найз бүсгүй Федра Фабиан (Fedra Fabian) нь түүнд сэтгэлийн дэм болдог байв. Түүний энэ байдлыг мэдсэн Лондон хотын их сургуулийн эмнэлэг Эндрю Вардлд туслахаар болжээ. Ингээд бид уншигч та бүхэндээ түүний хувь заяа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу.

Бэлэг эрхтэнгүй төрсөн залууд аз тохиожээ Хадгалах

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Өдгөө зургаан нас хүрч байгаа Ернар Алибекова (Yernar Alikbekova) хүүг "Казахстаны Бенжамин Баттон" гэж нэрлэх болжээ. Учир нь тэрбээр маш ховор тохиолддог арьс унжих өвчнөөр өвдсөн тул яг л 80 настай хүн шиг харагддаг аж. Хэдийгээр төрөх үедээ цоо эрүүл мэт байсан ч хоёр сартайгаас нь эхлэн арьс нь унжиж эхэлсэн гэж хүүгийн ээж хэлжээ. 

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ Хадгалах