Мэс засал

Англи бүсгүйн зоригтой алхам

Английн Лондон хотод амьдардаг 28 настай Алисиа Амира (Alicia Amira) хэмээх энэ бүсгүй өөрийн гадаад төрхөнд 100 хувь өөрчлөлт оруулахаар шийджээ. Тиймээс хөх, өгзөг, уруул, хацар, хамартаа засвар оруулж, барби хүүхэлдэй шиг болгохын тулд 20 мянган ам.доллар зарцуулсан байна. Алисиа Амира "тачаангүй" хүүхэлдэй болохыг багаасаа мөрөөджээ. Өдгөө тэрээр хагалгааны үр дүнд тун сэтгэл хангалуун байгаа аж. 

Англи бүсгүйн зоригтой алхам Хадгалах
2018-08-08, 13:00

Англи бүсгүйн итгэмээргүй өөрчлөлт

Британийн үсчин Натали Кинг (Natalie King) шаргал үстэй хоёр бүсгүйг хүүхэд байхаасаа шүтэн биширч иржээ. Нэг нь жүжигчин Памела Андерсон (Pamela Anderson), нөгөө нь барби хүүхэлдэй гэнэ. 49 настайдаа Натали 167 кг жинтэй болтлоо таргалсан учраас өөрийн шүтээнүүд шигээ болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тэрбээр бараг 90 кг хассаны дээр 9000 ам.доллар зарцуулж, Памела Андерсоныг дуурайж хийсэн барби хүүхэлдэй шиг төрхтэй болжээ. 

Англи бүсгүйн итгэмээргүй өөрчлөлт Хадгалах
2018-07-23, 14:41

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх

Барби шиг болох гэсэн синдромтой хүмүүс сэтгэл зүйчдийн мэдлээс сэтгэцийн эмч нарын гарт шилжихээр болжээ. Хүүхэлдэй шиг хөөрхөн болох гэж хүссэн хүмүүс тураалдаа орж, сэтгэл гутралд гүн автаж байна. Дан ганц биеийн жиндээ санаа зовох бус эрүүл мэнд, эд хөрөнгөө ч хайрлахгүй үрж, хүссэн дүрдээ хувирах гэсний тэдний хүсэл хязгааргүй аж. Энэхүү мэдээллээр тэд хэрхэн хувирч өөрчлөгдсөн болоод яагаад ийм алхам хийх болсон түүхийг ч бас мэдэх боломжтой.

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх Хадгалах
2018-07-18, 15:57

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга

Хэсэгхэн хугацаанд ч болов бусдад таалагдахыг хүссэн эмэгтэйчүүд Токиогийн эмнэлгүүдэд хандан "Cinderella Breast Augmentation" хэмээх үйлчилгээ авдаг болжээ. Хөх томруулах энэхүү тарилгын ачаар та хөхөө хүссэн хэмжээгээрээ томруулж болно. Гэсэн хэдий ч 24 цагийн дараа таны хөх буцаж хуучин хэвэндээ орох юм. 2012 оноос хойш Япон улсад хийж эхэлсэн уг үйлчилгээ охид хүүхнүүдийн дунд нэрд гараад байна. Хэрвээ та хүсвэл 50 ам.доллараар 30 минутын дотор бүтэн өдрийн турш том хөхтэй болж болно. 

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга Хадгалах
2018-07-16, 16:36

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй

43 настай Айми Венесс (Aimi Veness) өөрийн гадаад үзэмжийг бүрэн өөрчлөхийн тулд 132 мянган ам.доллар зарцуулжээ. Тэрбээр духан дээр арьснаасаа өгсүүлээд хөлийн өлмий хүртэлх биеийнхээ бүх хэсэгт мэс хүргэсэн аж. Гоо сайхны, тэр дундаа нүүрний мэс засал эрсдэл өндөртэй гэдгийг мэдэж байсан ч энэ бүхний ард гарсныхаа дараа Айми үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. 

132 мянган доллараар өөрийгөө танигдахын аргагүй болгосон англи бүсгүй Хадгалах
2018-07-16, 14:18

Алдартнуудтай ижилхэн болохын тулд өөрийгөө золиосолсон бүсгүй

Канадын Торонто хотын уугуул 24 настай Мэри Магдаланэ (Mary Magdalene) дөрвөн жилийн өмнөөс өөрийнхөө дүр төрхийг эрс өөрчлөхийг хүсчээ. Бүжигчин мэргэжилтэй бүсгүй хөх томруулах хагалгаанд гурван удаа орсон бөгөөд урууландаа л гэхэд 15 удаа мэс засал хийлгэсэн гэнэ. Учир нь тэр уруулаа Анжелина Жолигийнх шиг, биеэ Ким Кардашианых шиг болгохыг хүссэн аж. Мөн Мэри хамраа өндөрлүүлсэн төдийгүй өгзгөндөө бас силикон шахуулсан юм байна. Тэрээр энэ хугацаанд гоо сайхны мэс засалд нийт 150 мянга гаруй ам.доллар зарцуулжээ. 

Алдартнуудтай ижилхэн болохын тулд өөрийгөө золиосолсон бүсгүй Хадгалах
2018-06-23, 13:06

Герман бүсгүйн солиотой үйлдэл

Германы иргэн 27 настай, Пэрис Хермс (Paris Herms) хэмээх энэ бүсгүй өдгөө “Берлиний жинхэнэ Барби” нэрээрээ олонд танил болоод буй. Түүний зургууд олон нийтийн сүлжээнд ихээхэн анхаарал татаад байна. Гэхдээ түүний төгс бие галбир нь бус ийм биетэй болох гэж дөрвөн кг силикон хөхөндөө шахуулсан нь илүү олныг алмайруулаад байгаа аж.

Герман бүсгүйн солиотой үйлдэл Хадгалах
2018-06-14, 16:25

Хайрынхаа төлөө итгэмээргүй зүйл хийсэн бүсгүй

Хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж хүн болгон л ярьдаг. Харин хүн бүр энэ амлалтандаа хүрдэг үү гэвэл үгүй байх. Тэгвэл Эрин Андерсон гэгч бүсгүйн хайрынхаа төлөө хийсэн зүйл олныг алмайруулаад байна.

Хайрынхаа төлөө итгэмээргүй зүйл хийсэн бүсгүй Хадгалах
2018-06-11, 17:40

Хүүхэлдэй шиг болохын тулд хүйсээ солиулжээ

Австралийн иргэн 21 настай Жолин Даусон (Jolene Dawson) хэдийгээр эр хүйстэй төрсөн ч эмэгтэй хүн, тэр тусмаа  хүүхэлдэй шиг болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд итгэмээргүй зүйл хийхээр шийджээ.

Хүүхэлдэй шиг болохын тулд хүйсээ солиулжээ Хадгалах
2018-06-09, 14:20

Харамч хүн хоёр дахин төлнө гэж энэ дээ

Филиппиний иргэн Альвиния Бернадез, Мауи Кабабао нар амьдралдаа харамсаад баршгүй нэгэн том алдаа хийсэн нь одоогоос 10 жилийн өмнө гоо сайхны хууль бус хагалгаанд орсон явдал юм. Сайхан болох гэсэн хүслийнхээ хариуд тэд хохирогч болжээ.

Харамч хүн хоёр дахин төлнө гэж энэ дээ Хадгалах
2018-06-08, 13:00

Австрали бүсгүйн аймшигтай үйлдэл олныг цочроожээ

Амбэр Люк (Amber Luke) гэгч 23 настай австрали эмэгтэй биедээ нийт 50 шивээстэй. Шивээс хийлгэх нь байдаг л зүйл шүү дээ гэж та бодож байна уу. Тэгвэл тэр, биедээ этгээд цоолбор хийлгэж, хэлээ хоёр салаа болгосон төдийгүй нүдний цагаанаа цэнхэр болгон шивүүлсэн нь олныг алмайруулжээ.

Австрали бүсгүйн аймшигтай үйлдэл олныг цочроожээ Хадгалах
2018-06-08, 12:05

29 настай үзэсгэлэнтэй бүсгүй харамсалтайгаар амиа алджээ

ОХУ-ын Липецк мужийн иргэн энэ бүсгүй хөхөө томруулах хагалгаа хийлгэхээр шийдсэн нь амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь болжээ. 

29 настай үзэсгэлэнтэй бүсгүй харамсалтайгаар амиа алджээ Хадгалах
2018-06-06, 16:31