Монгол охид

Монголын vзэсгэлэнт охид (83 фото) №81

Сайхан амарч байна уу найзуудаа, єнєєдєр миний бие єглєєнєєс єдий хvртэл суусны эцэст та бvхнийхээ хvсэн хvлээсэн "Монголын vзэслгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг бэлтгэж дууслаа. Энэ удаагийн дугаарт ерєнхийдєє хэрэглэгчдээс ирсэн зургуудаас бvрдсэн бєгєєд мєн саяхан болж єнгєрсєн Америк улс дахь ази гаралтай бvсгvйчvvдийн дундах сайхан бvсгvй шалгаруулах тэмцээн буюу "Miss Asia USA 2009"-д амжилттай оролцсон хоёр охины зураг багтсан байгаа. Эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгаж яваа залуусаа бид vргэлж дэмжиж байдаг болохоор энэ удаагийн цувралдаа тэднийг онцолж байна.
Монголын vзэсгэлэнт охид (83 фото) №81 Хадгалах
2009-06-27, 22:54

Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №80

Эх оронд минь урин дулаан цаг ирж, цэцэг ногоо дэлгэрээд л ... их хотын минь гудамжаар хєєрхєн охидууд харц булаан зєрєх нь залуу насны жаргал гэлтэй. Гоёхон дашинзаа ємссєн охид хотоор зугаалж байхад, бид бvхний шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаар хvртэл зун цагийн уур амьсгал орсон байгааг одоо анзаарах болно. Энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд нилээд хугацаа зарцууллаа. Учир нь хэрэглэгч та бvхнээс ирсэн зургуудаас ихэнх нь хасагдсан байгаа. Тийм болохоор илгээж буй зургууд дээрээ анхаарч байхыг хvсье.
Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №80 Хадгалах
2009-06-04, 04:05

Монголын vзэсгэлэнт охид (85 фото) №79

За сайхан амарч байна уу найзуудаа, єнєєдєр би та бvхнийхээ хvсэн хvлээдэг нэгэн мэдээллийг амралтанд тань зориулан surprise барьхаар бэлтгэлээ. Энэ бол бидний хархан нvдтэй Монгол бvсгvйчvvд, хайрын минь орон зай тэдний зvрхэнд байж л байгаа гэж бардамнах, ялдам ихэмсэг Монгол бvсгvйчvvдийг орон зай болсон "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаар билээ. Энэ удаа урьд ємнєх дугааруудад зураг нь нийтлэгдэж байгаагvй шинэ охид цувралыг чимж байгаа. Шинэ салхи, шинэ уур амьсгал оруулахад тусалсан найз нєхєд, хэрэглэгч нартаа маш их баярлалаа. Vйтэн хуараар гоёсон бvсгvй заяат Монгол охид минь, Vргэлж та нарынхаа халуухан хайранд чинь шатаж явъя.
Монголын vзэсгэлэнт охид (85 фото) №79 Хадгалах
2009-05-10, 01:49

Монголын vзэсгэлэнт охид (69 фото) №78

За сайхан амарч байна уу найзуудаа, гадаа нар ээсэн сайхан єдєр болж єнгєрч байна. Ойрдоо оруулаагvй удсан, та бидний хамгаас илvv vзэх дуртай "Монголын vзэсглэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд миний бие их амар байлаа. Учир нь манай хэрэглэгчдээс ирж буй зургийн чанар сайжирсан бєгєєд олон ч зураг илгээсэн байна. Тэгэхээр одоо таны vзэх цувралд шинэ охид нилээд багтсан гэж ойлгож болох юм. Мєн манай нэг хэрэглэгчийн хийсэн Youtube дээрх Монгол охидын slideshow-г хавсаргасан байгаа. Ингээд хамтдаа охидын цувралаа нээцгээе.
Монголын vзэсгэлэнт охид (69 фото) №78 Хадгалах
2009-04-27, 02:37

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №77

Эрчvvд бидний хайрыг булааж, эх орныхоо онгон талд ургасан, хээрийн хээнцэр цэцэгс шиг омог бардам оршин буй бvсгvйчvvдийг минь шингээсэн "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шив шинэхэн дугаар таны гэгээн мэлмийн доор нээгдэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн дугаартаа хэрэглэгчдээс ирсэн зургуудаас аль болох олныг багтаахыг хичээлээ. Цуврал нийтлэгдэх хугацаа удаан бас зураг хvлээж авах мэйл хаяг тавьсан болоод ч тэрvv маш их зургууд мэйлээр ирсэн. Гэхдээ л чанарын шаардлага хангах зураг тун ховор байсан гэдгийг хэлье. За ингээд хамгаас илvv vзэх дуртай цувралаа хамтдаа нээцгээе.
Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №77 Хадгалах
2009-04-03, 02:26

Монголын vзэсгэлэнт охид (65 фото) №76

Нилээдгvй удсаны эцэст та бvхнийхээ хамгийн их vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэхvv дугаартаа аль болох шинэ охидыг багтаахыг хичээсэн байгаа. Бидэнд зураг илгээж байгаа хэрэглэгчид зургийн чанар болон харагдах байдал дээр анхаарч байхыг хvсье. Энэхvv цуврал бол тодорхой шалгууртаа бєгєєд мэдээж хєєрхєн бас гоё гарсан байх нь шалгуурын хамгийн гол vзvvлэлт байдаг. Нийтлэгдэхгvй удсан болоод тэр vv, бидэнд маш олон зураг ирсэн ба тэдний ихэнх зургууд энэ дугаарт орж чадсангvй. Харин зургаа ямар мэйл хаягаар илгээх талаар мэдээллийг дэлгэрэнгvй хэсгээс аваарай. За ингээд цэвэрхэн атлаа хєєрхєн тєрсєн охидоо хvлээн авна уу.
Монголын vзэсгэлэнт охид (65 фото) №76 Хадгалах
2009-03-18, 02:50

Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №75

Юуны тvрvvнд сайтынхаа хэрэглэгч нартхаршлагч хэмээх шороон Vхэржил болон шинэ сарын мэнд хvргэе. Та бvхэн сайхан шинэлж байна уу. Хаврын тэргvvн сар гарч буйг илтгэх мэт нийслэлд маань vнэхээр сайхан нарлаг дулаахан єдєр болж єнгєрч байна. Ингээд цэлмэг тэнгэрт мандах наран мэт мишээх "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. Энэхvv дугаартаа аль болох шинэ бас ойрын цувралуудад гарч байгаагvй охидыг багтаахыг хичээсэн байгаа. Ямар ч байсан та бvхнийг одоо хєєрхєн алаг нvдээрээ мишээн угтах vзэсгэлэнт охидтой vлдээе.
Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №75 Хадгалах
2009-03-02, 01:53

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №74

Хєєрхєн бvсгvй автобуснаас буулаа, хєєрхєнд нь болоод араас нь буулаа, хаа хvрэх вэ гэж яриа єдлєє, хадмынх руугаа гээд яаран одлоо. Харин би бантахдаа харсан зvг рvvгээ хэсэг алхаллаа. Хєєрхєн бvсгvйн хєєрхєнд нь болж, хамаагvй буудалд буусан залуу нас минь хєгжилтэй. Ингээд охид, залуусынхаа vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг дэлгэхэд бэлэн болжээ. Энэ дугаартаа бид аль болох чанарыг эрхэмлэхийг хичээсэн байгаа. Ямартай ч шинэ цувралаа нээгээт vз, харин дараа нь санал бодлоо харамгvй бичээрэй.
Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №74 Хадгалах
2009-02-17, 03:17

Монголын vзэсгэлэнт охид (60+ фото) №73

Монголын vзэсгэлэнт охид цувралын 2009 оны 2 дахь дугаар та бидний ємнє нээгдэхэд бэлэн боллоо. Мэдээж энэ цуврал охид, залуусын маань хамгийн их vзэх дуртай нийтлэл болсонд баяртай байдаг. Яагаад гэвэл Монголын эгэл жирийн атлаа ихэмсэг, хєєрхєн охидыг нэг дороос харах боломж олгодогт байж болох юм. Манай нэг найз vзээд, "би ер нь энэ охидын хаагуур нь єнгєрєєд байна аа? гэсэн сэтгэгдэл хамгийн их vлддэг шvv" гэж надад хэлж билээ. Энэ удаагийн цувралд цєєхєн зураг багтсан бєгєєд чанартай байлгах тал дээр анхаарсан байгаа. За баахан олон юм нуршчихлаа. Ингээд шинэ зургуудаа хvлээн авцгаана уу.
Монголын vзэсгэлэнт охид (60+ фото) №73 Хадгалах
2009-02-12, 03:41

Би од болчихлоо... одоо яах уу?

Манай улсын зvс царай, бие хаа сайтай охид нь загвар ємсєгч, мисс, модель болохыг  маш ихээр хvсдэг. Тэд харин энэхvv зорилгынхоо дєнгєж зах зух руу ороод л єєрсдийгєєОДболлоо гэж дэндvv андуурдаг. Яг vнэндээ загварын ертєнцєд ороод мэргэжлийн тvвшинд хvртэл явсан цєєхєн хэдэн л хvн байдаг. Манай охид бvсгvйчvvд маань загвар ємсєгч болно гэдгийг амар хялбар аргаар тансаг амьдралтай болох, мєнгєтэй баян эрийг уургалах мэргэжил гэж андуурах нь харамсалтай. Энэ нь ч тэдний буруу биш бололтой. Учир нь тэдэнд vлгэр дуйраалал vзvvлэх ёстой эгч нар нь энэ замаар явж, бvvр дvv нарыгаа уруу татаж, гадна дотны баян эрчvvдэд зуучилж байгаа нь бvvр харамсалтай.
Би од болчихлоо... одоо яах уу? Хадгалах
2009-01-30, 05:51

Монголын vзэсгэлэнт охид (82 фото) №72

Та бидний хамгийн их vзэх дуртай, эх орны минь хацар гоо охидыг тодотгон харуулдаг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын 2009 оны анхны дугаарыг хvргэж байгаадаа таатай байна. Магадгvй та энэ мєчийг тэсэн яадан хvлээж байсан болов уу. Ойрын хугацаанд бид сайтандаа тодорхой хэмжээний єєрчлєлтvvдийг хийж, бага зэрэг завгvй ажиллаа. Та бvхний vзэх дуртай зарим мэдээллvvдийг  хэсэг хугацаанд завсардуулсанд хvлцэл єчье. Гэхдээ энэ хугацаанд хийсэн єєрчлєлт, шинэ булангууд  (News,Movie,Music, ...) таалагдаж байгаа гэдэгт найдаж байна. Цаашид ч гэсэн илvv их шинийг эрэлхийлж, идэвхитэй ажиллах болно. Харин одоо  найзуудаа шинэ оны шинэхэн охидоо хvлээн авцгаана уу.
Монголын vзэсгэлэнт охид (82 фото) №72 Хадгалах
2009-01-28, 07:41

Монголын охид цувралын 2008 оны шилдэгvvд (168 фото)

Шинэ оны босгон дээр та бvхнийхээ хамгийн их сонирхон vзэх дуртай, манай сайтын нvvр царай болж чадсан "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа 2008 онд нийтлэгдсэн 43 дугаараас хамгийн шилдгvvдийг танилцуулахаар шийдлээ. Шалгаруулалтыг дугаар бvрээс харсан бєгєєд зургийг сонгохдоо нvдэнд дулаахан, чанартай, хєєрхєн, этгээд гэсэн шалгуураар харж сонгосон байгаа. Мэдээж танд таалагдсан зураг энэхvv 168 фото зураг дотор багтаагvй байхыг vгvйсгэхгvй. Гэхдээ xerox миний бие энэхvv цувралыг бэлддэгийн хувьд ерєнхий массыг алдагдуулаагvй гэж найдаж байна. За ингээд эх орныхоо хамгийн хєєрхєн дур булаам хацар гоо охидоо хvлээн авцгаана уу. Манай сайтаар зочлох дуртай бvх гишvvд болон интернет хэрэглэгч нартаа ирж буй шинэ оны халуун мэндийг хvргээд, дараа жил эр хvчээр дvvрэн уулзацгаая гэж хvсье.
Монголын охид цувралын 2008 оны шилдэгvvд (168 фото) Хадгалах
2009-01-01, 01:34