Монгол охид

Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №105

Сайхан амарч байна уу найзуудаа, нийслэлд маань бороо хур орсон сэрvvвтэр орой болж байна. Гэхдээ сэрvvн ч гэсэн чийг vнэртээд сайхан байна. Єнєєдєр ямар ч байсан нилээд суусны эцэст та бvхнийхээ хvсэн хvлээж, шимтэн vздэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг бэлтгэж дууслаа. Навчис хаялан чамд минь гуниг тєрвєл, найз нь чамайг санаж байна гэж бодоорой, нартай єдєр шувууд ганганан жиргэвэл, надад чи минь дутаад чимээ єгч байна гэж бодоорой. Холдон одсон хоёр зvрх, хайрлан тэмvvлэх гал халуун сэтгэл, хагацал vзсэн дурсамжыг тань сэдрээхээр сайхан монгол охидынхоо гэрэл зургуудыг дэлгэж байна. Уянгалаг хайрын дуунд ухаалаг харцаараа тэд чамайг ширтэнэ. Харин та мєрєєд, хvс бас тэмvvл хожим нэгэн єдєр та тvvнтэй учирах л болно.
Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №105 Хадгалах

ModelKarma Awards-д Монгол хоёр охин оролцож байна

Та бvхэндээ ModelKarma Awards-д оролцож буй хоёр Монгол охиныг танилцуулах гэж байна. Эхлээд Modelkarma -ын тухай дурдахад, анх Thomas Zeumer болон ModelKarma багийнхан энэ vйл ажиллагааг санаачилсан бєгєєд дэлхийн улс орон бvрээс залуу моделиудыг нээж илрvvлэх зорилготой ажээ. Thomas Zeumer нь бидиний сайн мэдэх Claudia Schiffer, Heidi Klum болон Eva Herzigova нарыг нээж, менежерээр нь ажиллаж байсан нэгэн. Хэрвээ энэ тэмцээний финалд шалгарч чадвал, тэднээс хоёр охиныг сонгон 2011 оны 2-р сард болох "New York Fashion Week"-д шагналыг нь гардуулах юм. Нийт шагналын сан нь 250,000$ юм байна. Финалд зєвхєн эхний 20 оролцогчыг шалгаруулж авах бєгєєд манай хоёр охин маань нэг нь 30-д, нєгєє нь 36 дугаар байранд явж байна. Ингээд та бvхэн доорх хаягуудаар орж, монгол охидоо дэмжицгээнэ vv.
ModelKarma Awards-д Монгол хоёр охин оролцож байна Хадгалах

Монгол охидын шилдэгvvд Youtube дээр

Саяхан бид "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2011 оны шилдэгүүдийг оруулсан билээ. Харин манай холбоо барих мэйлээр Doko хэмээх хэрэглэгчээс маань "Монгол охид" -ын он оны буюу 2007, 2008, 2009, 2010, 2011 оны шилдэгүүдийг багтаасан их гоё slide show бэлтгэж явуулсаныг та бүхэндээ хүргэж байна. Хаа байсан 2007, 2008 ... оны охидын зургуудыг сайхан аянууд дээр тааруулж монтажалсаныг үзээд сэтгэл их хөдөллөө. Энэ бичлэг нь Саак-тэй өнгөрүүлсэн хэдэн жилийн өмнөх үе рүү хөтлөнө гэж бодож байна. Зурган дээр дурсамж болон үлдсэн миний амьдрал эргээд хархад сайхан зүйл олон байж дээ.

Монгол охидын шилдэгvvд Youtube дээр Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120

Нарлаг сайхан өглөөний мэнд хүргэе. Та бүхний амралтанд зориулан сайтынхаа хамгийн олон үзэгчидтэй, сэтгэл татам нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаартаа хамгийн халуухан, дур булаам охидыг илүү түлхүү оруулж өгсөн байгаа. Мэдээж монгол төрхөө шингээсэн эгэл жирийн охид энэ нийтлэлийг чимэх нь тодорхой. Гэхдээ хүн хүний сонирхол өөр байдаг болохоор таалагдах үгүйг нь би таашгүй. Ингээд өдрийн эхлэл болгож танд хамгийн түрүүнд халуун ногоотой зууш санал болгоё.

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126

Оройн мэнд хүргэе найзуудаа, энэ долоо хоногийн амралт дуусахаас өмнө амжиж, "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2013 оны хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. Монгол охидын 2012 онд орсон бүх дугаарын комментуудыг ерөнхийд нь гүйлгэж нэг харлаа. Тэнд хүмүүс бичихдээ, "Олны танил, модель загвар өмсөгчид, студийн зургуудаас залхаж байна. Эгэл жирийн бөгөөд яг л байгаагаараа, элдэв маяггүй охидын зураг оруулаач..." -гэжээ. Иймд энэ удаагийн дугаартаа та нарынхаа саналыг хүндэтгэж, олны танил бус жирийн охидын, энгийн төрхийг олноор оруулахыг хичээлээ.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126 Хадгалах