Монгол охид

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №131

Сайхан амарч байна уу, та бүхний амралтанд зориулан сайтынхаа хамгийн шилдэг нийтлэл болох "Монгол охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Юуны түрүүнд маш удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Энэ удаагийн дугаартаа урьд өмнө нь орж байгаагүй охидыг аль болох түлхүү оруулахыг хичээлээ. Эх орныхоо бахархал болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдээ хүндэтгэж, хайрлаж яваарай залуус минь...
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №131 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130

Сайхан амарч байна уу, та бүхний амралтыг улам гэрэл гэгээтэй болгохоор "Монгол охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Борооны дараах ногооны чийг мэт анхлим үнэртэй, уулын горхи шиг тунгалаг харцтай, ойн чөлөөний цэцэгс шиг цэвэрхэн төрсөн Монгол бүсгүйчүүдээ хайрлаж яваарай залуусаа...
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №129

Та бүхэндээ, шинэ долоо хоногийн эхний өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр зөндөө их эрч хүчийг авсан гэдэгт найдаж байна. Харин одоо таны эрч хүчийг улам ихээр өдөөж өгөхөөр, "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 129-р дугаарыг толилуулж байгаадаа таатай байна.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №129 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128

Танд үдшийн мэнд хүргэе. Өнөөдөр бидний зүгээс та бүхний шимтэн үзэх дуртай "Монгол охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Тун удахгүй хаврын анхны яргуй цухуйж, эх оронд минь урин дулаан цаг айсуй. Хүн бүр л дор бүрнээ хурдхан шиг Зун болоосой гэж нууцхан хүсэж байгаа нь мэдээж... Яг одоо таныг хэргүй тунгалаг харцаараа ширтэх, өглөөний наран мэт мишээсэн цэцэгс шиг Монголжингоо охидууд хүлээж байна. Тухлан сууж таалан үзээрэй.
Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127

Юуны түрүүнд, Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд, Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд, Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд, Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд, Хамаг монголын хатад, Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн баярт дуусахаас өмнө амжиж "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж чадсандаа баяртай байна. Таны ээж, эгч, дүү нараас минь ялгаагүй Эх хүн болж, энэ хорвоог гэрэлтүүлж яваа бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй хандаарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126

Оройн мэнд хүргэе найзуудаа, энэ долоо хоногийн амралт дуусахаас өмнө амжиж, "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2013 оны хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. Монгол охидын 2012 онд орсон бүх дугаарын комментуудыг ерөнхийд нь гүйлгэж нэг харлаа. Тэнд хүмүүс бичихдээ, "Олны танил, модель загвар өмсөгчид, студийн зургуудаас залхаж байна. Эгэл жирийн бөгөөд яг л байгаагаараа, элдэв маяггүй охидын зураг оруулаач..." -гэжээ. Иймд энэ удаагийн дугаартаа та нарынхаа саналыг хүндэтгэж, олны танил бус жирийн охидын, энгийн төрхийг олноор оруулахыг хичээлээ.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126 Хадгалах

Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото)

Хэрэглэгч та бүхэндээ юуны түрүүнд Шинэ оны мэнд хүргэе. 2013 оны 1-р сарын 1 буюу шинэ оны эхний өдрийг "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 2012 оны шилдэгийн шилдэг охидын 100 фото зургаар эхэлж байгаадаа баяртай байна. Эдгээр охидыг өнгөрсөн жил оруулсан 8 дугаараас шүүн авсан бөгөөд шалгаруулалтыг хэрэглэгчдийн сэтгэгдэл болон хөндлөнгийн хүмүүс хийсэн байгаа. Гол нь үзэгчдийн сэтгэгдэлийг харгалзсан болно. Хэр болсоныг таны гэгээн мэлмий шүүн тунгаах буй за. Ингээд эх орныхоо сор болсон охидыг хүлээн авцгаана уу.
Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото) Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125

Долоо хоногийн амралт дуусахаас өмнө хэрэглэгч та бүхэндээ хүргэнэ гэсэн зорилгоо биелүүлж, сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" булангийнхаа шинэ дугаарыг амжиж оруулж байгаадаа их баяртай байна. Юуны түрүүнд удаасанд уучлаарай гэж хүсье. Яг одоо таныг судасаар нь Монгол цус гүйж буй үзэсгэлэнтэй 100 охин инээмсэглэн хүлээж байна. Гайхалтай биш гэж үү?... таны ээж, эгч, дүүгээс ялгаагүй Монгол охидоо хүндэтгэн сайхан төрхөнд нь мэхийн ёслоё. Охид минь ээж ааваас заяасан үзэсгэлэн гоо төрхөө хайрлаж, монгол ухаанаар биеэ чимж яваарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124

Та бүхэн сайхан амарч байна уу, гадаа өвөл цагийн ташуурын үзүүр тас хийн бууж хүйтэн өдрүүд үргэлжлэхийг сануулах шиг. Уйтгартай намрын шаргал өдрүүд цасан цагаан өнгөөр солигдох болоогүй ч, яг одоо гадаа цастай үдэш болж байна. Магадгүй над шиг олон хүмүүс халуун дулаан Зуныг үгүйлж байгаа нь мэдээж. Иймд нимгэн даашинзтай цэвэрхэн охидоо эргэн дурсъя, нов ногоон ой модод, цэнгэг тунгалаг гол горихоо санацгаая. Тиймээ энэ бол яг л халуухан зунаараа байгаа "Монголын үзэсгэлэнт охид" цувралын Шинэ дугаар байлаа. Эх орны минь өнцөг булан бүрт байгаа айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №123

Сайхан амарч байна уу найзуудаа, та бүхнийхээ долоо хоногийн амралтанд зориулан сайтынхаа хамгийн олон уншигчидтай "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Бүсгүй минь чамайг зулзаган хус шиг гэж хатуу модтой, Хэтрүүлж би худлаа зүйрлэхгүй ээ, Зөрөөд л өнгрөхийн төдийд, Зүрх сэтгэл хулгайлдагийг чинь, Харин би хэнд ч хэлнээ. Үг дутсан мэт мод, цэцэг, элдэв амьтантай Үлгэрлэн зүйрлэх нь надад хэрэггүй ээ. Үзэсгэлэн гуа чинь харах нүдэнд илхэн байхад, өөрөөр би та нарыгаа юутай ч зүйрлэх билээ.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №123 Хадгалах

Дэлхийн Мисс–т оролцож буй Монгол охиноо дэмжээрэй

2012 оны Дэлхийн мисс (Miss World) шалгаруулах тэмцээн ӨМӨЗO-ны Ордос хотноо 7-р сарын 18-наас 8-р сарын 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа нь одоогоор урьдчилсан шалгаруулалт нь явагдаад байгаа "Топ модель", "Авъяаслаг мисс"-ийн номинациудад амжилттай оролцож, хоёуланд нь хагас-финалд үлдээд байна.

Дэлхийн Мисс–т оролцож буй Монгол охиноо дэмжээрэй Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122

Сайтынхаа эрхэм хэрэглэгч нартаа юуны түрүүнд Улсын баяр наадмын мэнд хүргэе. Та бүхний их баяр дээр жоохон ч гэсэн өнгө нэмэхээр "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байна. Магадгүй та наадамлах гээд завгүй хариалгаж яваа бол нэг урт амисгаа аваад амарч суухдаа бидний бэлтгэсэн нийтлэлийг үзээрэй. Зуны цэцэгс шиг цэвэр цэмцгэр, хайр татам бүсгүйчүүд чинь инээмсэглэн угтах болно. Найзууд минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122 Хадгалах