Монгол охид

Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №88

Надад ганцхан хvсэл vлдэх юм бол чамтай анх учирсан vедээ эргэн очихыг хvснэ, надад ганцхан мєрєєдєл vлдэх юм бол чамтай дахин учирах мєчийг мєрєєдєнє. Тиймээ энэ бол цэлмэг хєх тэнгэрийн доор цэлийсэн удам талд vзэмж тансаг ургасан цэцэгс лугаа адил сэтгэл уяж, хараа булаасан "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шив шинэ дугаар байлаа. Ємнєх дугаар дээр хэрэглэгч нар маань нилээд шvvмжлэлтэй хандсан учир энэ удаагийн дугаартаа аль болох сэтгэл татам охидыг сонгож оруулахыг хичээлээ. Харин эрхэм хэрэглэгч та бvхнээсээ нэг зvйлийг хvсэхэд, єєрийгєє болон бусдыгаа хvндэлж санал сэтгэгдэл бичихдээ соёлтой боловсон байхыг чин сэтгэлээсээ хvсч байна.
Монголын vзэсгэлэнт охид (75 фото) №88 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №90

Ялдам ихэмсэг Монгол бvсгvйчvvд бvгд минийх, яалт ч vгvй миний хайраар тэд дутагдаж байгаа, дуулим хорвоод дурлах л гэж тєрсєн бvсгvйчvvдийг гомдоож, дурлалын бурханы ємнє би гэмтэн болж зогсмооргvй байна. Тиймээ, та яг одоо тэр л эмзэгхэн дэлбээн доор дурлал нэхэн уйлах "Монголын vзэсгэлэнт охид"-уудыг хvлээн авна уу. Гэгээн гуниг бvхнийг зvрхээр чинь дvvрэн асгачихаад, тvvнийгээ март гэх шиг чамруу ширтэх харцтай тулгархад бэлэн vv анд минь. Хэрвээ тийм бол тухлан суугаад, мэлмийгээ юугаан гоо vзэмжээр дvvргэ дээ.
Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №90 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (110 фото) №112

Єдрийн мэнд хvргэе та бvхэндээ... Дээрх зураг болон гарчгийг нь хараад миний энэ тайлбарыг уншилгvй шууд л зургуудаа vзэж эхэлсэн гэдэгт итгэж байна. Учир нь олон хvнээс "яагаад Монгол охидоо оруулахгvй болчихвоо, vзмээр байна хурдан оруулаачээ..." гэсэн хvсэлтvvд маш ихээр ирсэн болохоор... Мєн танаас дуртай цувралыг чинь оруулаагvй удаасандаа уучлалт хvсч байна. Цаашид Монгол охидын нийтлэгдэх хугацаа ємнєхєєсєє хол болж байгаа гэдгийг дуулгах нь зvйтэй байхаа. Энэ удаа ємнєх дугааруудад тэр бvр орж байгаагvй шинэ охидыг тvлхvv оруулахыг хичээлээ. Миний бодлоор 90 хувь нь таны харж байгаагvй шинэ нvvр царай байгаа гэдэгт найдаж байна. За тэгээд найзууд минь эх орныхоо єнгє зvс, нvvр царай болсон vзэсгэлэнт бvсгvйчvvдийнхээ сайхан инээмсэглэл, цэвэр тунгалаг харцнаас урам зориг, залуу насны эрч хvчийг мэдэрцгээе.
Монголын vзэсгэлэнт охид (110 фото) №112 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №114

Та бvхэн минь сайхан наадсан уу, олон хоног амарч зугаалаад бєєн эрч хvчээр дvvрэн хvмvvс байгаа гэдэгт найдаж байна. Шинэ аварга арслан заан начин тєрсєн сайхан наадам боллоо. Тэгэхээр таны баярын уур амьсгал гарч амжаагvй байхад, сайтынхаа хамгийн их vзэгчидтэй "Монголын vзэсгэлэнт охид" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг єргєн барьж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа єнгє будаг нь хосолсон, цэцэгс шиг охидын зун цагийн гэрэл зургуудыг илvv оруулж єгєхийг хичээлээ. Гадаа намрын салхи vнэртэж, сэтгэлд минь гунигийн сvvдэр тусавч, зун цагийн зугаатай дурсамжаас минь салгах болоогvй л байна. Хайрцган дунд єнчирєн суух чи, гадаа гараад алсыг ширт, эргэн тойронд чинь vзэсгэлэнт байгаль урин дуудаж, энvvхэнд чинь ээжийн охид туялзан алхана. Харин урд чинь сэтгэлд гэрэл гийтэл мишээх vзэсгэлэнт монгол охид байна.
Монголын vзэсгэлэнт охид (87 фото) №114 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №115

Намрын жиндvvхэн єглєє, яаран ажилдаа ирэхэд хамгийн тvрvvнд халуухан бvсгvйн жогтой харц, цэцэгс шиг охидын сэтгэл татам инээмсэглэл халуун дотноор та бvхнийг угтаасай гэж хvссэндээ "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг яаран оруулж байна. Энэ удаагийн дугаартаа аль болох ємнєх дугааруудад орж байгаагvй бєгєєд залуухан бvсгvйчvvдийг багтаахыг хичээлээ. Аав ээждээ ч єгєєгvй халамж, ах дvvдээ ч зарцуулаагvй цагийг би тvvнд єгсєн. Єєрєєсєє харамлан байж, єнгєлєг бvхнийг тvvнд зориулсан, vеийнхнээсээ зугтан байж, vргэлж тvvндээ vнэнч явсан, тиймээ энэ бол миний Монгол бvсгvйчvvд... тэдний цогтой золбоотой нvд, хир хvрээгvй тєрхнєєс нь залуу насны эрч хvчийг мэдрэх биз ээ.
Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №115 Хадгалах

Монгол охин “Vancouver Fashion Week”-ийг зохион байгуулж байна

Vancouver Fashion Week (VFW) нь жилдээ хоёр удаа зохион байгуулгаддаг бєгєєд энэ нэр хvндтэй арга хэмжээг зохион байгуулах багт 4 дэхь жилдээ ажиллаж байгаа захиралын туслах, менежер Dika буюу Л.Дєлгєєнийг та бvхэндээ танилцуулж байна. Долоо хоног vргэлжилдэг энэ арга хэмжээнд Л.Дєлгєєн нь єєрийн байр сууриа ашиглан Монгол улсаа тєлєєлvvлэн “Шилмэл загвар” ордны авъяаслаг залуусыг оролцуулж чадсан нь сайшаалтай. Тэрээр одоо 21 настай бєгєєд Fashion Business чиглэлээр боловсрол эзэмшсэн юм байна.

Монгол охин “Vancouver Fashion Week”-ийг зохион байгуулж байна Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122

Сайтынхаа эрхэм хэрэглэгч нартаа юуны түрүүнд Улсын баяр наадмын мэнд хүргэе. Та бүхний их баяр дээр жоохон ч гэсэн өнгө нэмэхээр "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байна. Магадгүй та наадамлах гээд завгүй хариалгаж яваа бол нэг урт амисгаа аваад амарч суухдаа бидний бэлтгэсэн нийтлэлийг үзээрэй. Зуны цэцэгс шиг цэвэр цэмцгэр, хайр татам бүсгүйчүүд чинь инээмсэглэн угтах болно. Найзууд минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124

Та бүхэн сайхан амарч байна уу, гадаа өвөл цагийн ташуурын үзүүр тас хийн бууж хүйтэн өдрүүд үргэлжлэхийг сануулах шиг. Уйтгартай намрын шаргал өдрүүд цасан цагаан өнгөөр солигдох болоогүй ч, яг одоо гадаа цастай үдэш болж байна. Магадгүй над шиг олон хүмүүс халуун дулаан Зуныг үгүйлж байгаа нь мэдээж. Иймд нимгэн даашинзтай цэвэрхэн охидоо эргэн дурсъя, нов ногоон ой модод, цэнгэг тунгалаг гол горихоо санацгаая. Тиймээ энэ бол яг л халуухан зунаараа байгаа "Монголын үзэсгэлэнт охид" цувралын Шинэ дугаар байлаа. Эх орны минь өнцөг булан бүрт байгаа айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128

Танд үдшийн мэнд хүргэе. Өнөөдөр бидний зүгээс та бүхний шимтэн үзэх дуртай "Монгол охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Тун удахгүй хаврын анхны яргуй цухуйж, эх оронд минь урин дулаан цаг айсуй. Хүн бүр л дор бүрнээ хурдхан шиг Зун болоосой гэж нууцхан хүсэж байгаа нь мэдээж... Яг одоо таныг хэргүй тунгалаг харцаараа ширтэх, өглөөний наран мэт мишээсэн цэцэгс шиг Монголжингоо охидууд хүлээж байна. Тухлан сууж таалан үзээрэй.
Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130

Сайхан амарч байна уу, та бүхний амралтыг улам гэрэл гэгээтэй болгохоор "Монгол охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Борооны дараах ногооны чийг мэт анхлим үнэртэй, уулын горхи шиг тунгалаг харцтай, ойн чөлөөний цэцэгс шиг цэвэрхэн төрсөн Монгол бүсгүйчүүдээ хайрлаж яваарай залуусаа...
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №136

Өнөөдөр та бүхэндээ сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Гадаа хүйтний эрч чангарч, шаргал намрын өдрүүд жавартай өдрөөр солигдож байгаа ч, манай сайтад өнгө үзэмж төгс халуун зуны улирал үргэлжилж, агалаг нугийн цэцэгс шиг охид инээмсэглэн таныг хүлээж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №136 Хадгалах

Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах анхдугаар тэмцээн

“Бриллиант” эмэгтэйчүүдийн клубээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр Монголд анх удаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах хувцас загварын шоуг зохион байгуулжээ.
Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах анхдугаар тэмцээн Хадгалах