Дотоод мэдээ

”Сакура” сургууль 2300 хүүхэд сургах шинэ байртай боллоо

Зөв монгол хүн болж төлөвшихөд суурь боловсрол хамгийн чухал. Ерөнхий боловсролын хувийн хэвшлийн шилдэг боловсон хүчинтэй "Сакура" олон улсын сургууль Монгол Улсын боловсролын салбарт, тэр дундаа бага, дунд боловсрол олгодог хувийн сургуулийн дунд нийгмийн үнэлэмж өндөр, чанартай боловсрол олгосоор багагүй хугацааг үдсэн билээ. Тус сургууль нь англи, япон хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. Мөн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа давуу талтай. 

”Сакура” сургууль 2300 хүүхэд сургах шинэ байртай боллоо Хадгалах

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө

Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө Хадгалах

ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.

ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв Хадгалах

"Эрдэнэт - 40" эрдэм шинжилгээний бага хурал болов

Эрдэнэт үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт-40 эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ. “Эрдэнэт” тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаатай, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн үйлдвэр хэдий ч компанийг зах зээлийн эдийн засгийн аргаар удирдах, үр ашгийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан  үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад оюуны өндөр чадамжтай, сэтгэлгээний хурдтай, бүтээлч мэргэжилтнүүдийн оролцоог дэмжиж ажилладаг.

"Эрдэнэт - 40" эрдэм шинжилгээний бага хурал болов Хадгалах

"Оюу толгой" ХХК-ийн уурхайчдад илгээх мэндчилгээ

Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид,  тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

"Оюу толгой" ХХК-ийн уурхайчдад илгээх мэндчилгээ Хадгалах

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв

“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн,  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн.

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв Хадгалах

“Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган эхэллээ

 Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотноо эхэллээ. Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ. Тэд чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн мэндчилгээндээ уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нмийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.

“Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган эхэллээ Хадгалах

Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган болно

“Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний анхдугаар чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм. 

Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган болно Хадгалах

Аюулгүй ажиллах талаар Орхон аймагт чуулж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж байна. Форумын зорилго нь сайн туршлага солилцох, бэрхшээлээ ярилцаж зөв арга замыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форумын төлөөлөгчид аливаа осол, өвчин заавал тодорхой шалтгаантай байдаг учир үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлж шалтгааныг арилгах боломжтой гэдэгт дуу нэгтэй байна.

Аюулгүй ажиллах талаар Орхон аймагт чуулж байна Хадгалах