Дотоод мэдээ

GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: Ээжээ, хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй

"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм."

GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: Ээжээ, хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй Хадгалах

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа

Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ.

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа Хадгалах

Өмноговьчууд олон улсын жишигт нийцэхүйц аялал жуулчлалын төвтэй болно

Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ ТӨХК, Монголын цахилгаан холбоо ХК-ны хамт олон аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч олон улсын жишигт нийцэхүйц “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТӨВ”-ийг  аймгийн “Мэдээлэл холбооны газарт” байгуулахаар ажиллаж байна.

Өмноговьчууд олон улсын жишигт нийцэхүйц аялал жуулчлалын төвтэй болно Хадгалах

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна. Арга хэмжээний нээлт 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлнэ.

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна Хадгалах

Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу? Хадгалах