МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Швед санваартны 1913 онд Монголд ирэхдээ авсан сонирхолтой зургууд

Одоогоос 110 гаруй жилийн өмнө Шведийн шашны дэлгэрүүлэлтийн төв хорооноос санваартан Эрик Иоел Эрикссон (Erik Joel Eriksson)-ыг Олноо өргөгдсөн Монгол улс руу илгээж байжээ. Хэдий тэрээр христийн шашныг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй лам байсан ч хожим алдарт аялагч Рой Чэпмен Эндрьюсын удирдлага дор Америкийн байгалийн түүхийн музейн санг бүрдүүлэхэд ажиллаж, тухайн цагийн Монголын амьдралыг гэрэл зурагт буулгажээ. 

Швед санваартны 1913 онд Монголд ирэхдээ авсан сонирхолтой зургууд Хадгалах

Монголын Ардын армийн эхэн үеийн ховор гэрэл зургууд

Үндэсний армийг зохион байгуулах Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар одоогоос 100-аад жилийн өмнө Монгол ардын хувьсгалт цэрэг буюу Монголын ардын арми үүссэн билээ. Шинэхэн арми нь Сүхбаатарын шууд удирдлага доор Оросын цагаантны хөдөлгөөний цэргүүд болон тэр үед Монголыг эзэлсэн байсан хятадын цэргүүдийн эсрэг амжилттай тулалдсан. Ингээд та бүхэнд Монголын армийн ховор гэрэл зургуудыг хүргэж байна.

Монголын Ардын армийн эхэн үеийн ховор гэрэл зургууд Хадгалах

Монгол орны байгаль Америкийн минималист гэрэл зурагчны дуранд

АНУ-ын Лас Вегасаас гаралтай гэрэл зурагчин Гари Куцубис (Gary Koutsoubis) нь 20-иод жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялж, байгалийн гайхалтай гэрэл зургуудаараа нэлээд алдаршжээ. Түүний зургууд ихэвчлэн минималист хэв шинжтэй, өнгө будгийн гайхалтай хоршлыг агуулсан байдаг. Ингээд түүний 2008 онд Монголоор аялахдаа авсан зургуудыг хүргэж байна.

Монгол орны байгаль Америкийн минималист гэрэл зурагчны дуранд Хадгалах

"Сэтгэл сэргээм Монголын нэгэн өдөр" - Гэрэл зурагчин Пит Оксфордын цомог

Британи гаралтай Эквадорын гэрэл зурагчин, далай судлаач Пит Оксфорд (Pete Oxford) нь эхнэрийн хамт дэлхийн өнцөг булан дахь уугуул иргэдийн соёл, зэрлэг байгалийн үзэсгэлэнт төрхийг баримтжуулахад амьдралаа зориулжээ. Тэрээр аялагчид, гэрэл зурагчдаас бүрдсэн экспедицийг жил бүр удирдан зохион байгуулж, алслагдсан орнуудад очдог бөгөөд тэдгээрийн нэг нь манай улс юм. Ингээд та бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх Монгол орны үзэсгэлэнт байгаль, жирийн иргэдийн амьдралын агшинг буулгасан зургуудыг хүргэж байна.

"Сэтгэл сэргээм Монголын нэгэн өдөр" - Гэрэл зурагчин Пит Оксфордын цомог Хадгалах

Өвөр Монголчуудын амьдрал 40 жилийн өмнө - Гэрэл зурагчин Ив Арнольдын аялал

Түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэрэл зурагчдын нэг бол яах аргагүй Ив Арнольд (Eve Arnold) юм. 1912 онд АНУ-ын Филадельфиад төрсөн тэрээр бүхий л том сэтгүүлүүдэд зургуудаа нийтлүүлжээ. Түүнчлэн Мэрилин Монро, Жаклин Кеннеди зэрэг алдартнуудын сэтгэлд хоногшсон хөрөг зургуудыг дарж байсан билээ.

Өвөр Монголчуудын амьдрал 40 жилийн өмнө - Гэрэл зурагчин Ив Арнольдын аялал Хадгалах

Монголын жирийн төрхийг Америк зурагчин сонирхолтой өнцгөөс буулгасан гэрэл зургууд

АНУ-ын Висконсинд төрсөн гэрэл зурагчин, график дизайнер Берни Дешан (Bernie DeChant) 2010 онд Монголоор аялахдаа дараах зургуудыг буулгажээ. Түүний өвөг эцэг нь Хойд Америкийг хөндлөн гулд туулж, морин тойруулгад оролцдог мэргэжлийн унаач (jockey) байсан бөгөөд Берни багадаа өвөөгийнхөө зургийн цуглуулгыг үзэж, гэрэл зураг болон хурдан морины гүнзгий сонирхолтой болсон байна. Хожим тэрээр наадмын хурдан морь унаач хүүхдүүдийн зургийг хараад Монголд ирэхээр сэтгэл шулуудсан аж. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдийн дээжээс хүргэж байна.

Монголын жирийн төрхийг Америк зурагчин сонирхолтой өнцгөөс буулгасан гэрэл зургууд Хадгалах

Монголын хөдөө нутгийн дэлгэр зун Орос гэрэл зурагчны дуранд

Гарахаас халшрам жиндүү хүйтэн энэ өдрүүдэд таны сэтгэлийг дулаацуулж, хөдөө нутгийн дэлгэр зуны мэдрэмжийг авчрах зургуудыг хүргэж байна. Дараах зургуудыг Оросын аялагч, "National Geographic"-ийн нэрэмжит шагналтай гэрэл зурагчин Алексей Трофимов буулгажээ.

Монголын хөдөө нутгийн дэлгэр зун Орос гэрэл зурагчны дуранд Хадгалах

Өвөр Монгол жаалуудын "хоёр ертөнц" - Гэрэл зурагчин А Иний фото төсөл

Гэрэл зурагчин А Ин 1970 онд Өвөр Монголын нутагт төрсөн бөгөөд 30 жилийн турш өөртөө засах орны бүсийн хөгжлийг баримтжуулсан гэрэл зургууд авч байгаа аж. Тэрбээр "Хотын сургуулиуд" цувралдаа хүүхдүүдийг төрөлх орчиндоо буй уламжлалт хувцастай, хар цагаан зургийг, одоогийн өнгөт зурагтай харьцуулан гаргасан байна. Ингэхдээ тэрээр өнгөрсөн цагаас өнөөг хүртэл хүүхдүүдийн амьдрах орчин хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг зорьжээ.

Өвөр Монгол жаалуудын "хоёр ертөнц" - Гэрэл зурагчин А Иний фото төсөл Хадгалах

Монголын үзэсгэлэнт говь нутаг канад зурагчны дуранд

Канадын иргэн Паул Зизка (Paul Zizka) нь дэлхийн олон орноор аялдаг туршлагатай гэрэл зурагчин юм. Тэрээр ер бусын фото зургийн цуглуулгыг бий болгож үзэсгэлэнгээ гаргажээ. Паул орон орны байгалийн өвөрмөц тогтцыг харуулах дуртай бөгөөд Монголын говийн бүсээр аялж гайхалтай зургуудыг дарсан байна. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс хүргэе. 

Монголын үзэсгэлэнт говь нутаг канад зурагчны дуранд Хадгалах

"Өнгөлөг Монгол" - Гэрэл зурагчин Пол Коксын шилдэг бүтээлийн цомгоос

Энэхүү зургуудыг авсан зурагчныг Пол Кокс (Paul Cox) гэдэг бөгөөд тэрээр 2013-2015 оны хооронд явуулсан "Red Hero" буюу "Улаанбаатар" хэмээх төслийн ажлаараа монголын дүр төрхийг камерынхаа дуранд буулгасан юм. Мөн энэхүү зургуудаараа Хонг Конг-т хандивийн үзэсгэлэн гаргасан байна.

"Өнгөлөг Монгол" - Гэрэл зурагчин Пол Коксын шилдэг бүтээлийн цомгоос Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (35 фото) №167

Та бүхэн сайхан наадаж, сайхан амраад ирэв үү? эх орныхоо үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарыг мэдэрч яваад ирсэн таны нүдийг өөр мэдрэмжээр баясгахаар "Монгол охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу. 

Монголын үзэсгэлэнт охид (35 фото) №167 Хадгалах

Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд...

Аялах хоббитой Германы гэрэл зурагчин Лео Томас (Leo Thomas) саяхан Монголын говь болон Алтай нутгийн нүүдэлчдийн өвөрмөц дүр зургаар цомгоо шинэчилжээ. Тэрээр үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдралыг харуулсан гэрэл зургийн төрлөөр мэргэшсэн нэгэн юм. Анх Калифорнид аялж байхдаа энэ төрлийн мэргэжилтэн Леннарт Пагельтэй  танилцсанаас хойш ийнхүү дэлхийг тойрон аялж зураг авах болсон байна. 

Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд... Хадгалах