МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №161

Үнэнч хэрэглэгч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Хайр дурлал сэтгэл хөдлөлөөр бялхсан хаврын өдрүүд өвлийн хахир хүйтнийг үлдэн хөөж итгэл найдвар, урин дулааныг бидний сэтгэлд авч ирлээ. Ингээд анхны бороо шиг ариухан, нахиалж буй цэцэгс мэт өхөөрдөм охидынхоо гоо үзэсгэлэнг магтан дуулая хэмээн "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг таны мэлмийд хүргэж байна. 

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №161 Хадгалах
2019-04-13, 17:29

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл

Америк гэрэл зурагчин Тайлор Вейдманн (Taylor Weidmann) Монгол орноор аялсан аяллын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байгааг таалан болгооно уу. Тэрээр эдгээр зургуудаа "Устаж буй нүүдэлчдийн соёл" хэмээн нэрийдэж, олон нийтэд хүргэсэн байна.

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл Хадгалах

Миний эх орон (85 фото) №11

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд зориулан Монгол орныхоо жилийн дөрвөн улиралыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг толилуулж байна. Энэ бол мэдээж "Миний эх орон" цуврал бөгөөд энэ удаагийн дугаарт сэтгэл сэргээж, дурсамж сөхсөн олон сайхан гэрэл зургууд багтсан байгаа. Эх орон минь цагаан нөмрөгөө өмсөж, цан хүүрэг татсан ч, Саак-д хаврын шинэхэн яргуй, номин ногоон тал, алтан намрын өнгө бүгд л алаглан байна. За ингээд найзуудаа эх орноороо бахархацгаая.
Миний эх орон (85 фото) №11 Хадгалах
2012-12-16, 05:14

Монголын үзэсгэлэнт охид (85 фото) №147

Манай сайтын хамгийн олон уншигчидтай “Монгол охид” цувралынхаа баярын дугаарыг уншигчид та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Жил бүр л бидний хүсэн хүлээдэг үндэсний уламжлалт баяр болох цагаан сарын өдрүүд үргэлжилсээр л... Энэхүү сайхан уламжлалт баяртай давхцуулан та бүхнийхээ мэлмийг баясгахаар дур булаам төрхтэй, гэрэл цацруулан мишээх үзэсгэлэнтэй Монгол бүсгүйчүүдээрээ бахархан энэхүү сайхан нийтлэлээ бэлтгэн суугаадаа үнэхээр их баяртай байна. Та бүхэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй.

Монголын үзэсгэлэнт охид (85 фото) №147 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (65 фото) №160

Та бүхэн сайхан амарч байна уу? Эх оронд минь хаврын сайхан дулаан өдрүүд айлчлан ирж байна. Нэг л мэдэхэд цасан доороос яргуй дэлбээлж, шувууд цуглан, гол мөрөн мөсөө түрэн урсаж, амьтад ичээнээсээ гарцгааж бидний сэтгэлийг баясгах биз ээ. Ингээд сайтынхаа хамгийн гэгээлэг нийтлэл болох "Монгол охид" цувралын энэ жилийн анхны дугаарыг таны мэлмийд хүргэж байна. Дэлхийг инээмсэглэлээрээ чимж, хэргүй тунгалаг нүдээрээ хорвоог уяраасан Монгол бүсгүйчүүд та нартаа мэхийн ёслоё.

Монголын үзэсгэлэнт охид (65 фото) №160 Хадгалах
2019-02-16, 12:54

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

Зун цаг яагаад ийм ариухан, нандин байдаг юм бэ... Эх орны минь бүсгүйчүүд яагаад ийм дур булаам байдаг юм бэ... нэг л амьдрах хорвоод бие биенээ хайрлаж, уучилж, хүндэлж явах нь таныг илүү аз жаргалтай нэгэн болгох биз ээ. Ингээд та бүхнийхээ нүдийг баясгаж, сэтгэлийг гижигдэхээр "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг мэлмий тань өмнө асгаж байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164 Хадгалах
2020-07-01, 18:44

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото)

Дэлхийн гэрэл зурагчдын чансааг тодорхойлдог Пулицерийн шагналын финалд 2011 онд шалгарч байсан Америкийн фото сэтгүүлч Паула Бронштейн нь өдгөө Тайландын Бангкок хотод амьдарч, "Getty Images"-т ажиллаж байна. 1982 оноос эхлэн хүн төрөлхтнийг урагшлуулсан ололт амжилт, удаашруулсан хямрал зөрчил бүхнийг дурандаа буулгасан тэрээр Украин, Афганы дайн самуун, Рохинжа, Палестины хавчлага, гадуурхал, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаачид, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийн сэдвээр олон үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлэн дэлхийд нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болжээ.

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото) Хадгалах
2021-07-30, 12:43

Ховдын “Мөсний баяр”-ын сонирхолтой агшнууд

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд Ховд аймгийн нутаг дахь үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Ховдын “Мөсний баяр”-ын сонирхолтой агшнууд Хадгалах

"Монголчилсон" УАЗ хөлгүүд

Манай улсад, ялангуяа орон нутагт Оросын "УАЗ" авто үйлдвэрийн "469" болон "пургон" маркийн машин одоо ч элбэг тааралддаг.  Энэхүү машинууд нь мэдээж хөдөө гадаа зам харгуй муутай газар явахад тохиромжтойгоос гадна харьцангуй багтаамж сайтай билээ. Үүгээр ч зогсохгүй манайхан үүнийг нөхцөл байдалдаа тохируулан төрөл бүрээр өөрчилж "тюнинг" хийж хэрэглэдэг нь гадаадын иргэдийн нүдийг орой дээр гаргадаг гэхэд хилсдэхгүй биз ээ. 

"Монголчилсон" УАЗ хөлгүүд Хадгалах

Малчны хотоор зочилсон нь

Гэрэл зургийн “Тусгал” клубын залуус маань жил болгоны хаврын энэ налгар өдрүүдэд эд завгүй байгаа хөдөө нутгийг зорьдог билээ. Тэдний зорилго бол төлийн дуу хотонд нь хангинаж байгаа айлуудад очиж нэг өдрийн ажилд нь туслангаа өөрсдийн сонирхлын дагуу гэрэл зураг авах явдал юм. Ингээд та бүхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд хаваржиж байгаа малчин Энхбат, Ууганбаяр нарын хотонд авсан, сонирхолтой зургуудыг хүргэж байна..

Малчны хотоор зочилсон нь Хадгалах

Миний сайхан эх орон (70 фото) №31

Хичээл сургууль, ажил төрөл жигдрээд урт амьсгаа авах дээрээ боллоо гэдэг шиг эргэн тойронд юу болж буйг одоо л нэг сайн анзаарах шиг... Саяхан л ирж байсан зуны зугаатай өдрүүд алсран одож, сэрүүн намрын өдрүүдээр солигдох энэ үед, удахгүй өвөл боллоо шүү гэдгийг бидэнд сануулах шиг... гэвч Саакын зүгээс зуны дурсамжийг тань сэдрээж, бас НАМАР гэж сайхан улирал ирсэн гэдгийг сануулахаар "Миний сайхан эх орон" цувралынхаа 31 дэх дугаарыг толилуулж байна. Хэдэн хором ч гэсэн ямар гайхалтай, яруу тансаг орны иргэн болж төрснөөрөө бахархацгаая. 

Миний сайхан эх орон (70 фото) №31 Хадгалах
2020-09-11, 19:08

30 жилийн өмнөх Улаанбаатарын өнгө... (30 фото)

Ардчилсан хувьсгал ялсны дараа Монголд ирж, 70 жилийн турш социалист дэглэмтэй байсан орон ямар харагддагийг дэлхий дахинд таниулсан барууны судлаачдын нэг нь Америкийн нэрт газар зүйч, Вашингтоны их сургуулийн профессор, Монголын шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн Роберт МакКолл (Robert William McColl) юм. Ингээд түүний гэрэл зургийн дуранд 1992 оны Улаанбаатар хот хэрхэн буусныг толилуулж байна.

30 жилийн өмнөх Улаанбаатарын өнгө... (30 фото) Хадгалах
2020-11-22, 17:05