МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №156

Та бүхэн минь амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Бид та бүхэндээ сайтынхаа хамгийн шилдэг нийтлэлүүдийн нэг болох "Монгол охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж буйдаа баяртай байна. Гадаа хэдийгээр халуун зуны урь, шаргал намрын өнгөөр солигдож байгаа ч, бидний бэлтгэсэн энэ нийтлэл зун цагийн дурсамжийг тань сэдрээж, дулаан уур амьсгал бэлэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд тухлан сууж таалан болгооно уу.

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №156 Хадгалах

Монголын халуухан охид (50 фото) №7

Зуны баяр хөөрөөр дүүрэн 7 дугаар сарын эхний долоо хоногийн мэндийг уншигч та бүхэндээ хүргэе. Амралт зугаалгаар дүүрэн энэхүү өдрүүдэд та бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг гижигдэхээр Монголын хацар гоо охид бүсгүйчүүдийнхээ дур булаам төрхүүдийг багтаасан "Монголын халуухан охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монголын халуухан охид (50 фото) №7 Хадгалах
2019-07-05, 18:33

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №154

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд манай хамт олны зүгээс бэлтгэн хүргэдэг хамгийн олон үзэгчидтэй "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хүргэх гэж байгаадаа таатай байна. Энэхүү нийтлэлийг бэлдэж суухдаа хацар гоо Монголынхоо охидын сар мэт тунгалаг царай, сарнай мэт гоо үзэсгэлэнг шагшин биширч сууснаа хэлэх нь зүйтэй болов уу. Тэд л чухам ертөнцийг гэрэлтүүлэх гэрэл гэгээ, бурханы урласан төгс бүтээл гэлтэй.

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №154 Хадгалах

Миний сайхан эх орон (80 фото) №18

Амралтын өдрийн мэнд! Шинэ өглөө мэт 11 дүгээр сар ийнхүү эхэллээ. Гадаа жиндүү, цастай байгаа ч "Саак"-д наран мандаж, шувууд жиргэн, гол горхи хоржигнон урсаж, өвс ногоо халиурсан "Миний сайхан эх орон" цувралын шинэ дугаар нийтлэгдэж байна. Эх орон хойч үеэ гэсэн чин сэтгэл, эр зориг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд улам ихээр мандан бадраг.
Миний сайхан эх орон (80 фото) №18 Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (82 фото) №72

Та бидний хамгийн их vзэх дуртай, эх орны минь хацар гоо охидыг тодотгон харуулдаг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын 2009 оны анхны дугаарыг хvргэж байгаадаа таатай байна. Магадгvй та энэ мєчийг тэсэн яадан хvлээж байсан болов уу. Ойрын хугацаанд бид сайтандаа тодорхой хэмжээний єєрчлєлтvvдийг хийж, бага зэрэг завгvй ажиллаа. Та бvхний vзэх дуртай зарим мэдээллvvдийг  хэсэг хугацаанд завсардуулсанд хvлцэл єчье. Гэхдээ энэ хугацаанд хийсэн єєрчлєлт, шинэ булангууд  (News,Movie,Music, ...) таалагдаж байгаа гэдэгт найдаж байна. Цаашид ч гэсэн илvv их шинийг эрэлхийлж, идэвхитэй ажиллах болно. Харин одоо  найзуудаа шинэ оны шинэхэн охидоо хvлээн авцгаана уу.
Монголын vзэсгэлэнт охид (82 фото) №72 Хадгалах
2009-01-28, 07:41

Монголын халуухан охид №6

Байгаль дэлхий нарлаг намраа үдэн явуулж өвлийн хүйтэн өдрүүдийг урин дууджээ. Ингээд долоо хоногоо эрч хүчтэй өнгөрөөж, амжилт бүтээлээр дүүрэн шинэ сараа угтан авсан эрхэм уншигч та бүхэндээ өвлийн хүйтэн өдрүүдэд халуухан уур амьсгал нэмэх "Монголын халуухан охид" цувралынхаа ээлжит нэгэн дугаарыг толилуулж байна. 

Монголын халуухан охид №6 Хадгалах
2018-11-02, 17:25

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг)

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Онгон зэрлэгээрээ байгаа хангай, говийн байгаль, ид орчин үеийн шинжтэй болж буй Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг) Хадгалах
2021-07-02, 11:37

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото)

Гэрэл зурагчин Лушников Александр Алексеевич бол Хиагтын зартай худалдаачин Алексей Михайлович Лушниковын хүү юм. Тэрээр мөн Оросын алдарт уран зураач, багш, урлагийн онолч Василий Кандинскийн холын хамаатан байсан гэдэг. Тэрээр Санкт-Петербургийн уран зургийн Академийг төгссөн бөгөөд Оросын эзэнт гүрний олон хотуудаар аялжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ард түмний аж амьдралын онцлогийг нээхийн тулд аялж өнгөрөөсөн тэрээр Алс Дорнодод элэгтэй байв. Лушников 1912 онд Тусгаар Монгол улсын Нийслэл хүрээгээр зочлохдоо эдгээр зургуудыг дарж, түүхийн хуудаснаа баримт болгон үлдээсэн байна.

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото) Хадгалах

Монгол элдэв зураг (73 фото) №9

Єнєєдєр амалсан ёсоороо та бvхнийхээ сvvлийн vед vзэх дуртай болсон "Монгол элдэв зураг" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт маань ємнєхєє бодоход цєєн зургууд ирсэн ч аль болох чанартай байлгахыг хичээлээ. Дараагийн дугаарт зургуудаа илгээх хvмvvс нийтлэлийн тєгсгєлд байгаа мэйл хаягаар хєгжилтэй гэсэн зургуудаа илгээж болно шvv. Ингээд таны дулаахан нарлаг єдрийн амралтанд єнгє будаг нэмж, эх орноороо бахархаж, омогших сэтгэлийн тань хєглєх сонирхолтой гэрэл зургуудаа хvлээн авч vзнэ vv.
Монгол элдэв зураг (73 фото) №9 Хадгалах
2011-05-15, 22:19

Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №80

Эх оронд минь урин дулаан цаг ирж, цэцэг ногоо дэлгэрээд л ... их хотын минь гудамжаар хєєрхєн охидууд харц булаан зєрєх нь залуу насны жаргал гэлтэй. Гоёхон дашинзаа ємссєн охид хотоор зугаалж байхад, бид бvхний шимтэн vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаар хvртэл зун цагийн уур амьсгал орсон байгааг одоо анзаарах болно. Энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд нилээд хугацаа зарцууллаа. Учир нь хэрэглэгч та бvхнээс ирсэн зургуудаас ихэнх нь хасагдсан байгаа. Тийм болохоор илгээж буй зургууд дээрээ анхаарч байхыг хvсье.
Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №80 Хадгалах
2009-06-04, 04:05

Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №75

Юуны тvрvvнд сайтынхаа хэрэглэгч нартхаршлагч хэмээх шороон Vхэржил болон шинэ сарын мэнд хvргэе. Та бvхэн сайхан шинэлж байна уу. Хаврын тэргvvн сар гарч буйг илтгэх мэт нийслэлд маань vнэхээр сайхан нарлаг дулаахан єдєр болж єнгєрч байна. Ингээд цэлмэг тэнгэрт мандах наран мэт мишээх "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. Энэхvv дугаартаа аль болох шинэ бас ойрын цувралуудад гарч байгаагvй охидыг багтаахыг хичээсэн байгаа. Ямар ч байсан та бvхнийг одоо хєєрхєн алаг нvдээрээ мишээн угтах vзэсгэлэнт охидтой vлдээе.
Монголын vзэсгэлэнт охид (70 фото) №75 Хадгалах
2009-03-02, 01:53

Монголын vзэсгэлэнт охид цувралын 2007 оны шилдэгvvд (132 Фото)

Амалсан ёсоороо та бидний хамгийн их vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа 2007 онд нийтлэгдсэн бvх хэсгvvдээс харж байгаад хамгийн гоё гарсан100охины фото зургыг толилуулж байна. Шалгаруулалтыг хийхэд vнэхээр хэцvv байлаа, учир нь цуврал болгоныг оруулахдаа маш сайн шvvж оруулдаг байсан болохоор тэднээсээ дахиад 100 охины зургыг ялгана гэдэг бол амаргvй байсан. Эдгээр зургуудыг оруулахдаа байр эзлvvлж дараалал болгон оруулаагvй бєгєєд зарим охидыг тодотгох vvднээс 2-3 зургыг нь давхар оруулсан байгаа. Сонирхуулахад саак-д нийтэдээ давхардсан тоогоор 2150 гаран охид, бvсгvйчvvдийн зургууд нийтлэгдсэн байна. Харин та эдгээр цувралуудыг vзэж амжаагvй байгаа бол манай "Мэдээний тєрєл" хэсэгт байгаа "Монгол охид (Фото)" линкэн дээр дарж дэлгэрэнгvй сонирхоно уу. Ингээд шилдэг жагсаалтанд багтсан бvх бvсгvйчvvддээ баяр хvргээд, шинэ ондоо амжилт бvтээлээр дvvрэн улам ихээр гэрэлтэн гялалзаж яваарай гэж хvсье...
Монголын vзэсгэлэнт охид цувралын 2007 оны шилдэгvvд (132 Фото) Хадгалах
2008-01-04, 08:00