Монгол фото

Монгол элдэв зураг (140 фото) №3

Сайхан амарч байна уу хэхэ. Та дээрх зургийг хараад л инээд чинь хvрсан биз дээ. Та бvхнийхээ амралт чєлєєт цагт зориулан баяр баясал нэмэхээр "Монгол элдэв зураг" цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд их хєгжилтэй бас амар байлаа. Манай хэрэглэгчид маань "элдэв зураг" гэж ямар байх ёстойг мэддэг болсон учир євєрмєц, сонин содон, хєгжилтэй зургууд их явуулсан байна. Мєн хvvхдvvдийн зургууд их ирж байгаа учир алиа хєєрхєн vрсийнхээ зургуудыг тусад нь нийтлэл болгон оруулхаар боллоо. Удахгvй та бvхэнд "Монгол vрс" хэмээх цуврал хvрч эхлэх болохоор "caakmn3@yahoo.com" хаягаар явуулсан хvvхдийн тань зургууд энэ буланд нийтлэгдэх болно. Хэрвээ дээрх мэйлээр хvvхдийнхээ зургийг явуулсан бол тэр зургийг нь дахин явуулах шаардлаггvй шvv. Учир нь таны хvvхдийн зургуудыг архивт авсан бєгєєд гарахыг нь хvлээж суу даа. За ингээд найзуудаа хамтдаа эх орноо сонин содон алиа хошин єнгєєр тольдоцгооё.
Монгол элдэв зураг (140 фото) №3 Хадгалах

Монгол элдэв зураг (105 фото) №2

Хоёр долоо хоногийн ємнє анхны дугаар болгон хvргэсэн "Монгол элдэв зураг"цувралын хоёр дахь дугаарыг та бvхэндээ хvргэж байгаадаа таатай байна. Анхны нийтлэлийг гаргаж байхдаа дараагийн дугаар их л удах байх даа гэж бодож байсан боловч хэрэглэгчдээс маань маш олон зургууд ирсэн бєгєєд энэ дугаарыг гаргахад их тус дэм боллоо. Та зургаа илгээхээр шийдсэн бол сонирхолтой, хєгжилтэй, євєрмєц зургууд илгээснээр шинэ дугаарт багтах боломжтой гэдгийг сануулъя. Энэ удаа хvvхдийн зургууд их ирсэн байна лээ. Дараагийн удаа хvvхдийн зургуудаа багасгах учир єєр олон сэдвийг хамарсан фото зургууд илгээснээр шинэ цувралд багтах магдлалтай юм шvv. За ингээд олон зvйл нуршаад яахав эх орныхоо єнгє тєрхийг элдэв янзын фото зургуудаар тольдоцгооё.
Монгол элдэв зураг (105 фото) №2 Хадгалах

Миний эх орон №1

Бидэнд ємнє нь "Цэцэгсийг ажиглахуй" нийтлэлээ хvргэж байсан Цолмон маань єнгєрсєн зун амралтаараа Архангай, Хєвсгєл, Булган, Хэнтий, Євєрхангай аймгуудаар явахдаа авсан фото зургуудаасаа илгээжээ. Уушигаа задартал уухай хашигарч, уулсыг доргитол тулалдаж явсан монгол баатрын унасан шавилхан бор морьдын туурайны мєр нь арилаагvй, дуслуулсан хєлс нь хатаагvй, харааны хязгаар vл хvрэм уудам шаргал талын сvр бараа нь сарниагvй байна. Хєдєє нутгийн гоо vзэсгэлэн монгол хvний сэтгэлээс арчигдаж, хєєрvv цэнхэр салхинаас нь аргалын утаа, жаргалын vнэр хоёр салах хараахан болоогvй байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, монгол нутгийн ер бусын гоо vзэсгэлэнгээр нvдээ хужирлаж, мэлмийгээ мялаана уу.
Миний эх орон №1 Хадгалах

Монгол элдэв зураг (58 фото) №1

Та бvхний vзэх дуртай "Элдэв зураг" цувралын монгол хувилбарыг оруулахаар шийдлээ. Анхны дугаарт маань зургаа илгээсэн "NARU" фото студын залуустаа маш их баярлалаа. Энэ дугаарт багтсан зургуудын ихэнх нь Naru студийн зургууд байгаа. Ямарч ч зураг байсан хараад єєрийн эрхгvй эх орон, эх нутагийн минь vнэр vнэртэх шиг... сайхан сэтгэгдэл тєрч байна. Харин дараагийн дугаар хэр удаж гарах нь хэрэглэгч та бvхнээс их хамаарах болно. Ялангуяа манай фото зураг сонирхогч залуус маань єєрт байгаа арвин их архиваасаа зургуудаа илгээнэ гэдэгт найдаж байна. Зурган дээр єєрсдийн нэр болон студийн нэрийг тамгалаад явуулах боломжтой. За ингээд "Монгол элдэв зураг" цувралд багтсан сэтгэлд дулаан монгол тєрхvvдээ vзэцгээе.
Монгол элдэв зураг (58 фото) №1 Хадгалах

Цэцэгсийг ажиглахуй

Эх орны налгар зуны цэлмэг тэнгэрээс єдєр шєнєєр ээлжлэн зvvгдэх, сvvн цагаан саран, цацраг хурц наран хоёрын шvрэн хураар нэхсэн, зvлгэн хивсэн дээгvvр шигтгээ адил найгах ганган цэцэгсийн тєрхєєр уншигч таны мэлмийг мялааж, сэтгэлийн мананг тань vргээе гэсэн юм. Ингээд зуны чимэг болсон єнгє алаг цэцэгсийн тєрхийг тєрєл бvрээр нь хальсанд буулгасан нэгэн монгол бvсгvйн бvтээлvvдийг хvлээн авна уу. Эдгээрийн ихэнхийг Євєр Хангайн Тєвхєн хийдийн дэргэдэх ой дотор авчээ.
Цэцэгсийг ажиглахуй Хадгалах

Улаанбаатараас Москва хvрэх замд | Фото нийтлэл

Одоо та бvхэндээ ОХУ-д сурдаг манай сайтын гишvvн болох Г.Нямсvрэн хэмээх залуугийн авсан сонирхолтой зургуудаас хvргэх гэж байна. Тэрээр ємнє нь єєрийн тєрсєн нутаг Булган аймгийн Баян-Агт сумын тухай "Энэ бол миний тєрсєн нутаг" сэдвээр vзэсэглэнт байгаль, зон олны талаар харуулсан олон vзэгчдийн сэтгэлийн утсыг хєндсєн маш гоё нийтлэлийг бидэнд хvргэж байсан нэгэн.Нямсvрэн хэлэхдээ, "эдгээр зургуудыг єнгєрсєн зун Улаанбаатараас Москва орохдоо авсан бєгєєд "Нарлаг Монгол" (Улаанбаатараас Москвагийн хооронд явдаг галт тэрэгний нэр)-оор зорчиж буй хvмvvс, европ болон хойно сурдаг оюутанууд, наймаачид, цонхоор харагдах сибирийн тал нутаг, ой хєвч, байгаль нуур, тємєр замын байдал, зогсоол тvvнийг хvрээлэх хvмvvсийн аж амьдралыг бага ч гэсэн харуулахыг хичээсэн юм. Энэхvv тємєр зам нийт 6000 км бєгєєд шєнє єдєргvй 100-120 км цагийн хурдтай энэ замыг туулахдаа Оросын том жижиг хотуудаар буудаллан явдаг. Улаанбаатараас Москва орох тємєр замын хоёр талаараа єндєр моднууд тарьсан байдаг бєгєєд зураг авахад их хэцvv бараг юм харагдахгvй байсан. Миний сонссоноор оросын удирдагч асан Сталины бодлого гэнэ. Энэ нь тємєр замаар тээвэрлэж буй зvйлсээ олон тvмэнд харуулахгvй байх, євєл цагт цасны хамгаалалт, газар нутгийн нууцлал зэрэгтэй холбоотой тэдгээр моддыг тарьжээ" гэж онлайнаар бидэнтэй хуучилсан юм. За ингээд тvvний хоёр улсын хооронд зорчихдоо галт тэрэгний цонхоор дарсан энгийн бєгєєд гайхалтай зургуудыг хvлээн авна уу.
Улаанбаатараас Москва хvрэх замд | Фото нийтлэл Хадгалах

Энэ бол миний тєрсєн нутаг!

ОХУ-д сурдаг манай сайтын нэгэн хэрэглэгчээс єнгєрсєн зун нутагтаа очиж амрахдаа авсан фото зургуудыг илгээсэн байна. Тэрээр 2009 оны 8-р сард єєрийн єсєж тєрсєн нутаг болох Булган аймгийн Баян-Агт суманд цєєн хэд хонохдоо дарсан зургууд ажээ. Саак дээр ирсэн мэдээ болгоныг оруулаад байдаггvй бєгєєд тодорхой шалгуур тавьдаг. Харин эдгээр зургууд олон хvний сэтгэлийг хєдєлгєж эх орныхоо онгон дагшин байгаль, эцэг євгєдєєс уламжилсан эрхэм нандин соёлоороо бахархах сэтгэлийг сэдрээж чадсан энгийн атлаа маш гоё зургууд байсан учир оруулахгvй байж чадсангvй ээ. Монголын сайхан байгаль газар шороо энэ цаг vед их эвдэрч, сvйдэж байгаа боловч онгон цэвэр байгалийг хадгалж vлдсэн ховор газруудын нэг, аваргуудын анхдагч гэж нэрлэгдэх бас айргаараа алдартай Булган нутгийн Баян-Агт сумын нэгээхэн хэсгийн гайхалтай дvр зургуудтай та бvхнийгээ vлдээе.
Энэ бол миний тєрсєн нутаг! Хадгалах

Монголын нугараачдыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа авъяаслаг залуусын нэгээхэн хэсэг бол яах аргагvй уран нугараачид билээ. Тэд хар багаасаа дасгал сургуулилтын хvнд хэцvvг амсаж, байнга л бэлтгэл хийж тэвчээр хатуужил, ухамсартаа шингэсэн их зорилгынхоо ачаар жинхэнэ уран нугараачид болдог. Ингээд та бvхэнд манай монголын уран нугараач хvvхдvvдийн хvнд хэцvv дасгал сургуулилтын vеийг харуулсан гэрэл зургуудыг хvргэж байна.
Монголын нугараачдыг хэрхэн бэлтгэдэг вэ? Хадгалах

Монголын рок-попын ховор зургууд

Монголын рок поп, зохиолын дууны ертөнцийг энэ цаг үедээ эзэгнэнхэн байгаа дуучид, хамталгуудын ховор зургуудаас дэлгэн тавьж байна. Тэдний дөнгөж урлагийн ертөнцөд хөл тавьж байсан үеийн зургууд ч багтсан байгаа. Магадгүй зарим зургууд нь тухайн дуучинд өөрт нь ч байхгүй тийм ховор зураг байж болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ танд алдартай хүмүүсийн сонирхолтой фото зургууд байгаа бол caakmn3@yahoo.com мэйл хаягаар илгээж болно.
Монголын рок-попын ховор зургууд Хадгалах

Монголын кино болон жүжгийн урлагын одууд

Энэ удаа бид алтан үеийн болон, шинээр төрөн гарч буй залуу жүжигчдийн зургийн цоморлигоос дэлгэн тавьж байна. Хүний сэтгэл зүйд нөлөөлж уйлуулж, инээлгэж, ухааруулна гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тийм л амаргүй авьяас шаардсан мэргэжлийн ертөнцөд од болон гялалзах жүжигчид, тэдний хойч үеийг залгамжлан гарч ирч байгаа залуусын тэр болгон олон нийтэд хүрч байгаагүй сонирхолтой зургуудын анхны үзэгч та болох гэж байна. Зарим зургуудын хувьд эзэнд нь ч байхгүй тийм ховор бүтээлүүд байгаа шүү.
Монголын кино болон жүжгийн урлагын одууд Хадгалах