МОНГОЛ ФОТО

БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

"90-ээд оны дурсамж" - Монголын алдартнуудын залуу насны ховор зургууд (30 фото)

2021 оноос эргэн харахад бидний хамгийн дурсамжтай үе бол 90-ээд болон 2000-аад оны эхэн үе байх нь гарцаагүй. Тэр үед зөвхөн техник, технологи гэлтгүй урлаг соёлын тэсрэлттэй үе тохиож, "од", "шүтдэг хамтлаг/дуучин" гэх нэршлүүд бий болсон билээ. Тиймээс та бүхэнд Монголын урлаг соёлын ертөнцөд байр сууриа нэгэнт эзэлсэн алдартнуудын залуу насны жавхаалаг төрхийг буулгасан гэрэл зургийн цуглуулгыг хүргэж байна.

"90-ээд оны дурсамж" - Монголын алдартнуудын залуу насны ховор зургууд (30 фото) Хадгалах
2021-01-20, 17:26

"Монголд дурласан 17 жил" - Гэрэл зурагчин Фредерик Лагранжийн шилдэг бүтээлүүдээс...

Франц гаралтай Америкийн гэрэл зурагчин Фредерик Лагранж (Frédéric Lagrange) Монгол улсад сүүлийн 17 жилийн дотор 13 удаа ирж, манай орны нутаг дэвсгэрийг жилийн бүх улиралд хөндлөн гулд туулж үзэн, хүн ард, уул усны олон гайхалтай дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

"Монголд дурласан 17 жил" - Гэрэл зурагчин Фредерик Лагранжийн шилдэг бүтээлүүдээс... Хадгалах
2021-01-17, 18:26

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №165

Сэтгэлзүйгээр дархлаагаа дэмжих хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол үзэсгэлэн төгөлдөр, гоё сайхан зүйлсийг үзэж харж нүдээ баясган, сэтгэлээ сэргээх явдал билээ. Тиймээс хүн бүр өөрийн болоод бусдын эрүүл байдалд юуны түрүүнд чухалчлан хандах ёстой болсон энэ үед хараа булаам, хацар гоо охидоо магтан дуулдаг "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ оны анхны дугаарыг тухлан сууж, таалан үзэхийг санал болгож байна. 

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №165 Хадгалах
2021-01-08, 19:38

Монголын Ардын армийн эхэн үеийн ховор гэрэл зургууд (50 фото)

Үндэсний армийг зохион байгуулах Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар одоогоос 100-аад жилийн өмнө Монгол ардын хувьсгалт цэрэг буюу Монголын ардын арми үүссэн билээ. Шинэхэн арми нь Сүхбаатарын шууд удирдлага доор Оросынцагаантны хөдөлгөөний цэргүүд болон тэр үед Монголыг эзэлсэн байсан хятадын цэргүүдийн эсрэг амжилттай тулалдсан. Ингээд та бүхэнд Монголын армийн ховор гэрэл зургуудыг хүргэж байна.

Монголын Ардын армийн эхэн үеийн ховор гэрэл зургууд (50 фото) Хадгалах
2021-01-08, 12:00

"Сэтгэл сэргээм Монголын нэгэн өдөр" - Гэрэл зурагчин Пит Оксфордын цомог (40 фото)

Британи гаралтай Эквадорын гэрэл зурагчин, далай судлаач Пит Оксфорд (Pete Oxford) нь эхнэрийн хамт дэлхийн өнцөг булан дахь уугуул иргэдийн соёл, зэрлэг байгалийн үзэсгэлэнт төрхийг баримтжуулахад амьдралаа зориулжээ. Тэрээр аялагчид, гэрэл зурагчдаас бүрдсэн экспедицийг жил бүр удирдан зохион байгуулж, алслагдсан орнуудад очдог бөгөөд тэдгээрийн нэг нь манай улс юм. Ингээд шинэ оны босгон дээр та бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх Монгол орны үзэсгэлэнт байгаль, жирийн иргэдийн амьдралын агшинг буулгасан зургуудыг хүргэж байна.

"Сэтгэл сэргээм Монголын нэгэн өдөр" - Гэрэл зурагчин Пит Оксфордын цомог (40 фото) Хадгалах
2020-12-31, 16:00

35 жилийн өмнөх Монгол орон "National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчны дуранд...

"National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчин Дин Конгер нь Ази, Европын ихэнх улс орон, ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 Бүгд найрамдах улсад бүгдэнд нь очиж фото сурвалжлага хийж байснаараа нэр алдарт хүрч, олон удаа дэлхийн шилдгээр тодорч байсан юм. Түүний БНМАУ-д хийсэн "Цаг хугацаанд хөөгдсөн Монгол" нэртэй фото сурвалжлага нь "National Geographic" сэтгүүлийн 1985 оны 2-р сарын дугаарт хэвлэгдэж байжээ.

35 жилийн өмнөх Монгол орон "National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Мэлмий баясам Монголын амар амгалан (20 фото)

Гарахаас халшрам жиндүү хүйтэн энэ өдрүүдэд таны сэтгэлийг дулаацуулж, хөдөө нутгийн дэлгэр зуны мэдрэмжийг авчрах зургуудыг хүргэж байна. Дараах зургуудыг Оросын аялагч, "National Geographic"-ийн нэрэмжит шагналтай гэрэл зурагчин Алексей Трофимов буулгажээ.

Мэлмий баясам Монголын амар амгалан (20 фото) Хадгалах
2020-12-14, 16:47

Өвөр Монголчуудын амьдрал 40 жилийн өмнө... (Гэрэл зурагчин Ив Арнольдын аялал)

Түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэрэл зурагчдын нэг бол яах аргагүй Ив Арнольд (Eve Arnold) юм. 1912 онд АНУ-ын Филадельфиад төрсөн тэрээр бүхий л том сэтгүүлүүдэд зургуудаа нийтлүүлж, түүнчлэн Мэрилин Монро, Жаклин Кеннеди зэрэг алдартнуудын сэтгэлд хоногшсон хөрөг зургуудыг дарж байсан билээ.

Өвөр Монголчуудын амьдрал 40 жилийн өмнө... (Гэрэл зурагчин Ив Арнольдын аялал) Хадгалах
2020-12-10, 18:34

Монгол орны байгаль минималист гэрэл зурагчны дуранд... (25 фото)

АНУ-ын Лас Вегасаас гаралтай гэрэл зурагчин Гари Куцубис (Gary Koutsoubis) нь 20-иод жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялж, байгалийн гайхалтай гэрэл зургуудаараа нэлээд алдаршжээ. Түүний зургууд нь ихэвчлэн минималист хэв шинжтэй, өнгө будгийн гайхалтай хоршлыг агуулсан байдаг. Ингээд түүний 2008 онд Монголоор аялахдаа авсан зургуудыг хүргэж байна.

Монгол орны байгаль минималист гэрэл зурагчны дуранд... (25 фото) Хадгалах
2020-12-06, 16:41

30 жилийн өмнөх Улаанбаатарын өнгө... (30 фото)

Ардчилсан хувьсгал ялсны дараа Монголд ирж, 70 жилийн турш социалист дэглэмтэй байсан орон ямар харагддагийг дэлхий дахинд таниулсан барууны судлаачдын нэг нь Америкийн нэрт газар зүйч, Вашингтоны их сургуулийн профессор, Монголын шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн Роберт МакКолл (Robert William McColl) юм. Ингээд түүний гэрэл зургийн дуранд 1992 оны Улаанбаатар хот хэрхэн буусныг толилуулж байна.

30 жилийн өмнөх Улаанбаатарын өнгө... (30 фото) Хадгалах
2020-11-22, 17:05

Монгол элдэв зураг №64 (60 фото)

Карантин ахин эхэлж бид гэртээ л өдөр хоногоо өнгөрөөхийн хэрээр чөлөөтэй, аз жаргалтай байсан үеэ эргэн дурсаж баясахаас өөр бид юу хийж чадах билээ. Тэр бүх дурсамжийг тань дахин сэргээдэг "Монгол элдэв зураг" цувралын маань шинэ дугаар та бүхэнтэй золгож байна. Хэдэн хором ч гэсэн эх орныхоо гэгээлэг, хөгжөөнт зургуудыг үзэж, карантины үеийн сэтгэл санаагаа баясгаарай. 

Монгол элдэв зураг №64 (60 фото) Хадгалах
2020-11-17, 19:31

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото)

"Огонёк" сэтгүүл нь 1899 оноос хойш өдийг хүртэл хэвлэгдсээр буй хойд хөршийн хамгийн анхны гэрэл зурагт суурилсан сэтгүүлүүдийн нэг билээ. Уг сэтгүүл нь өнгөрсөн зууны 70,80-аад онд алдар нэрийн оргилдоо хүрч, жил бүр 2-6 сая хувь зарагддаг байжээ. "Огонёк" сэтгүүлийн редакц БНМАУ-ын тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан олон дугаарыг тусгайлан манай оронд зориулж гаргаж байсан юм. Ингээд 1968-1976 оны хооронд гарсан тэдгээр дугааруудаас онцлох зургуудыг та бүхэнд толилуулж байна.

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото) Хадгалах
2020-11-10, 16:49