МОНГОЛ ФОТО

Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Монголын халуухан охид №2

Нэг мэдэхнээ зуны эхэн сар нилээд хэвийсэн байх юм. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, харин бид ахуй амьдралдаа түүртэн, аливаа зүйлийн гэрэл гэгээ, үзэсгэлэн гоог олж харах нь багасаа юу гэлтэй. Нийгэм төрийн хар бараан амьдрал түлхүү зонхилж байгаа сүүлийн үед таны нүдийг хужирлаж, тархи амраах сонирхолтой нийтлэлийг бид бэлтгэлээ. Ингээд Монголын халуухан бөгөөд дур булаам охидтой танилцахад бэлэн үү?...

Монголын халуухан охид №2 Хадгалах
2016-06-26, 16:50

Монгол элдэв зураг (70 фото) №43

Нарлаг сайхан ням гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдан, ядарсан та бүхнийг инээд хөөр, аз жаргалаар сэлбэж, сульдаж тэнхээрсэн оюуныг тань хөнгөн хөгжөөхөөр энэ дугаарыг толилуулж байна.

Монгол элдэв зураг (70 фото) №43 Хадгалах

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (40 фото)

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Онгон зэрлэгээрээ байгаа хангай, говийн байгаль, ид орчин үеийн шинжтэй болж буй Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (40 фото) Хадгалах
2021-04-02, 18:00

Монгол элдэв зураг (60 фото) №47

Манай сайтын хэрэглэгч та бүхэндээ намрын налгар өдрийн мэндийг хүргэе! Модод хэдийн навчисаа гөвөн бөхөлзөж, хүйтний улирал гэрийн танд хаяанд иржээ. Та  ч гэсэн зузаан хувцсаа бэлдэж, орон гэрээ дулаалсаар өнтэй өвлийн бэлтгэлээ базаасаар байна уу? Таны ая тухтай амралтанд зориулан, эх оронд минь болсон сонирхолтой хөгтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хөгжилтэй төрхүүдийг багтаасан "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэж буйг хүлээн авна уу.

Монгол элдэв зураг (60 фото) №47 Хадгалах

Миний сайхан эх орон (58 фото) №25

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан, бидний сэтгэлийг гэгэлзүүлж чаддаг "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй билээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимс зангирна гэдэгт итгэлтэй байна.

Миний сайхан эх орон (58 фото) №25 Хадгалах

Монголын халуухан охид №1

Эх оронд маань урин хаврын урь орж, охид бүсгүйчүүд хувцсаа нимгэлэн, эхэмсэг гэгч нь инээмсэглэл тодруулан алхахыг харах юутай сайхан. Өнөөдөр та бүхнийхээ гэрэл гэгээтэй амралтын өдөрт бяцхан хачир нэмэхээр, Монгол охидынхоо хамгийн дүр булаам, халуухан зургуудыг түүвэрлэн хүргэж байна. "Тэд ямар ямар үзэсгэлэнтэй бэ" хэмээн, шимтэн харах нэг бодлын аз жаргал ч юм шиг...

Монголын халуухан охид №1 Хадгалах
2016-03-20, 15:54

"Хорьж болохгүй хорин нас" - Монголын алдартнууд ид залуу насныхаа дүр төрхийг хуваалцжээ

Хүний амьдралын хамгийн сайхан үе бол залуу нас билээ. Тэгвэл монголын нөлөө бүхий жиргээчид өөрсдийн 20-иод настай байх үеийн зургуудаа хуваалцжээ.

"Хорьж болохгүй хорин нас" - Монголын алдартнууд ид залуу насныхаа дүр төрхийг хуваалцжээ Хадгалах
2020-08-04, 17:50

Монголын халуухан охид №5

Манай сайтын мэдээлэл бүрийг сорчлон уншдаг, үнэнч хэрэглэгчиддээ улсын баяр наадмын мэндийг хүргэе. Та бүхнийхээ баяр дээр баяр нэмж, жаахан ч болов өнгө нэмэхээр "Монголын халуухан охид" цувралын цоо шинэхэн дугаарыг хүргэж байна. Та баяр наадмын завгүй өдрүүдээр түр ч болов амсхийх зуураа бидний бэлтгэсэн нийтлэлийг үзээрэй. Зуны цэцэгс шиг, цэвэр ичимтгий хайр татам бүсгүйчүүдийн инээмсэглэл, халуу дүйгэм энхрий биес нь та бүхнийг угтах болно. Найзууд минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын халуухан охид №5 Хадгалах

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор зорчсон фото тэмдэглэл (35 фото)

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор зорчсон фото тэмдэглэл (35 фото) Хадгалах
2020-10-24, 14:47

Монгол элдэв зураг (40 фото) №48

Та бүхнийхээ үзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэгвэл эдгээр зурагнууд ямар түүхийг өгүүлэх бол?... Энэ удаагийн дугаараас та баяр хөөр, аз жаргал, омогшил, эх орон, гоо үзэсгэлэн, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх болно. 

Монгол элдэв зураг (40 фото) №48 Хадгалах

Яагаад Хөвсгөлд очих ёстой вэ?

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдсэн ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн сум нь Улаанбаатар хотоос баруун хойш 671 км зайтай. Ингээд Хөвсгөл аймгийн хамгийн үзэсгэлэнтэй 100 газрыг нэр усын хамт танилцуулж байна.

Яагаад Хөвсгөлд очих ёстой вэ? Хадгалах

Монгол орны өвөл Швейцарь гэрэл зурагчны дуранд... (30 фото)

Швейцарын гэрэл зурагчин, зохиолч, аялагч Марк Прогин нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг биширдэг нэгэн аж. Тэрээр Монголын газар нутгаар  явган аялал, унадаг дугуй болон тэмээгээр хийсэн адал явдалт аяллуудынхаа үеэр дарсан үзэсгэлэнт говь цөл, дов толгод, Алтайн хадны сүг зургууд, чулуун баримал болон байгаль цаг уурын хувирал өөрчлөлтийг илтгэсэн гайхалтай зургуудаа нийтэлжээ. Ингээд түүний аяллын дуранд Монголын өвөл хэрхэн буусныг хамтдаа тольдоцгооё. 

Монгол орны өвөл Швейцарь гэрэл зурагчны дуранд... (30 фото) Хадгалах